“Өндөр цалинтай ажилд өөртөө итгэлтэй залуу охидыг авна” гэх зарын цаана хүний санаанд оромгүй гэмт хэрэг үйлдэгдэж, монгол бүсгүйчүүд нэгнийгээ садар самуунд уруу татан, мөнгө олох “хэрэгсэл” болгон ашиглаж байжээ. Зургаан жил орчим үргэлжилсэн энэ үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нэлээн хугацаанд судалсны дүнд илрүүллээ.
Уг хэргийг Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух хаягтай 26 настай, эмэгтэй О.Г гэгч нь 2010 оноос эхлэн үйлдэж байсныг тогтоосон байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 231.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Сэжигтэн О.Г нь дээрх зарын дагуу ажилд орохоор ирсэн зүс царай, бие хаа сайтай залуу охидыг шалгаруулан авч, АНУ-д байрлах насанд хүрэгчдэд зориулсан цахим хуудаст өөрийн үүсгэсэн студээр дамжуулан ажиллах охин тус бүрийг нууц нэр өгөн бүртгэн авч, цахим орчинд вэб камер ашиглан садар самуун сурталчилсан гаж үйлдэл хийлгэн, төлбөртэйгөөр цацаж ашиг орлого олдог байна. Тэрбээр гэмт үйлдлээ халхавчлах үүднээс нэг жилээс илүүгүй хугацаагаар байр түрээслэн охид бүсгүйчүүдийг ажиллуулах студийг байгуулдаг нь тогтоогджээ. Тэнд ажиллаж буй охидыг хоорондоо танилцах, дотносохыг хатуу хориглоод зогсохгүй, хиймэл үс өмсүүлэх зэргээр зүс царайг нь нийтэд танигдахгүй болгох зэргээр гэмт үйлдлээ ихээхэн нууцалж байсан байна. Тэдгээр охид өдрийн турш харанхуй, цоожтой өрөөнд дэлгэцийн цаанаас гадаад эрийн элдэв гаж хүсэлтийг биелүүлэн ажилладаг байсан гэнэ.
“Өндөр цалинтай ажилд охидыг авна” гэсэн зард хууртахгүй байхыг, ийм утгатай зар сонин хэвлэлийн, цахим сайтын аль нэг булангаас хайж байгаа бол даруй зогс. Энэ мэт зард итгэж аливаа гэмт хэрэг, садар самуун явдлын золиос болохоос болгоомжил. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлд “Садар самууныг сурталчлах” гэмт хэрэгт оногдуулах, ял шийтгэлийг заасан. Тухайлбал,
123 дугаар зүйл. Садар самууныг сурталчлах
123.1. Садар самууныг сурталчилсан хэвлэл , ном зохиол , зураг , кино , дүрс бичлэг, бусад зүйлсийг бэлтгэсэн, тараасан, борлуулсан, нийтэд үзүүлсэн, энэ зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
123.3.Энэ хэргийг энэ гэмт хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Холбоотой мэдээ
-
irgen (November 21, 2016 8:31:17 pm )
Buzariin emegtei ve, nasaar ni horih heregtei, yahaaraa iim buzar um hiij chaddag bainaa
-
Огооо (November 21, 2016 11:07:23 pm )
Цусыг нь холих юмсан ямар их гэм зэмгуй мороор ядарсан айлын охидыг буруу гаж явдалд сургаж амь амьдралд нь гай чирсэн болоо
-
Anonymous (November 22, 2016 7:34:47 am )
за харин ч хуурч аваачаад зүүн өмнөд азид зараагүй л байна ш дээ. харин ч болж л байна ш дээ. хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд ороогүй камерын өмнө жоохон айлгүйтээд хэдэн төгрөг олсон байна
-
Anonymous (November 22, 2016 10:46:15 am )
ЯААЧИХААВ ИЙЧИХЭЭВ, ХЭНИЙГЧ ХОХИРООГООГҮЙ, ХЭН Ч ХОХИРООГҮЙ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ НАСААРАА УИХ-Д СУУСАН ХҮМҮҮС БУРУУТАЙ. МАНАН БУРУУТАЙ.
4 Comments