Ханшийг барих аргаа, ерөөс эдийн засгийг тогтвортой байлгах гарцаа эрх баригчид зөв тодорхойлж чадах уу гэдэг асуудал хүлээлт үүсгээд хэдэн сар өнгөрч байна. Тэгвэл валютын ханшийн өсөлтийг бусад улсад хэрхэн яаж шийдсэн байдаг талаар АОЭНХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэр хэлэхдээ “Хэрэв энэ асуудлыг зохицуулж чадахгүй гэвэл тэр хүн, огцорч, төрийн байгууллагыг нь татан буулгах ёстой. Хүсвэл ямар ч аргаар шийдэж болно. Шийдлийн эцсийн үр дүнд гадны байгууллага сэтгэл ханамжтай үлдэж, монголчууд хохирдог байж болохгүй. Бид заавал олон улсын байгууллагын зөвлөмж авах ямар хэрэгтэй юм. Эдийн засгаа босгох, ард түмний амьдралыг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлогыг зоригтой, хурдан, шуурхай хэрэгжүүлэх л хэрэгтэй.Валютын ханшийн хэлбэлзэл, хүндрэлийг улс болгон өөрийн онцлогтойгоор даван туулах бодлого гаргаж хэрэгжүүлсэн. Бодлого амжилттай хэрэгжээд үр дүн гарвал ямар ч олон улсын байгууллага шүүмжлэхгүй, ард түмэн ч талархах болно.
Жишээ нь Хонгконгод ам.долларын ханш тогтмол мөрддөг, хөдөлгөөнгүй байдаг. Тэд хуульдаа нэг хонконг доллар 7.75 ам.доллартай тэнцэнэ гээд хуульчилчихсан, зарах үнэ нь 7.80, худалдаж авах үнэ нь 7.70 гээд заачихсан. Эдийн засгийн нөхцөл ямар байсан ч хамаагүй, энэ ханшаа мөрдөнө. Манайх шиг долоо хоног 100 тутам төгрөгөөр хэлбэлзэхгүй. Мөн Японы эдийн засаг валютын ханшийн улмаас дарамтад орсон 1960-аад онд Японы парламент шийдвэр гарган, нэг доллар 100 иен байна гэж тогтмол ханш хуульчлан, хоёр жил мөрдүүлсэн. Эдийн засгаа тогтворжихоор чөлөөт ханшид шилжсэн. Энэ хоёр жилд Японы эдийн засаг нь сэргэн, үндэсний үйлдвэрлэл өсч, экспортоо нэмэгдүүлж валютын урсгалаа сэргээж чадсан.
Дээрхтэй ижил арга хэмжээг БНСУ-д 1960-аад оны сүүлчээр мөн гурван жил хэрэгжүүлж байсан. Ханшийн бодлогоо маш ухаалаг шийдэх ёстой. ОУВС, Дэлхийн банкны энэ чиглэлд өгч буй зөвлөгөөг бүрэн сонсоод үг дуугүй хэрэгжүүлэх учиргүй. Тэд эдийн засаг нь хэвийн улсуудад валютын ханшийн хэлбэлзлийг хэрхэн удирдах ерөнхий зөвлөмжийг өгдөг. Монголд тохирсон тусгайлсан зөвлөмж өгч чадахгүй.
Тиймээс манай нөхцөл хүндэрвэл Япон, БНСУ-ын туршлагыг хэрэгжүүлсэн ч болохгүй гэх газаргүй.Одоо манайд хоёр ханш мөрдөж байна. Нэг доллар 1450 төгрөг гэсэн нэг албан ханш (энэ ханшийг гаднаас оруулдаг архи, виски, тамхины төлбөр тооцоо хийхэд мөрдөнө гээд УИХ хуульчлаад сүүлийн зургаан жил мөрдүүллээ), иргэд, үйлдвэрлэгчдэд шууд үйлчилдэг ханшаа чөлөөтэй гээд сул тавьчихсан нь 2600 хүрлээ. Энэ хоёр ханшаа нэг болгоод, УИХ-ын баталсан 1450 төгрөгийн ханшийг албан ханш болгон, тогтвортойгоор 1-2 жил мөрдөх нь зөв гарц гэж бид үзэж байна.” хэмээн хэлж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Жагаа (November 21, 2016 2:41:23 pm )
Экспорт импортын тэнцэл хангагдаж байх уед байж болох л хувилбар. Тогрогийн ханшийг унагаж байж доллар олж ирдэг хэдэн экспортын бутээгдэхуунээ дэлхийн зах зээлд зармар аядаж байгаа уед ханшаа чангалах нь сохорсон эдийн засгийг бур элгээр нь хэвтуулнэ шуу дээ
-
Anonymous (November 21, 2016 7:25:13 pm )
ediin zasagch batbold video hurtel hiigeed yavuulsandaa
2 Comments