antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2016 39 comments

Дубайн тохиролцооны хуудууг чуулганаар ярих уу?

нийтлэсэн Admin

88776c93281a4f4bfff64be9d9dee7b4167421ac

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг энэ долоо хоногт чуулганаар сонсох аж. Тэгэхээр эдийн засагт өндөр тоон үзүүлэлтүүд дагуулна гэсэн хүлээлттэйгээр есөн оноос эхлэн замдаа гарсан Оюутолгой төслийн нөхцөл байдлын талаар шинэ мэдээллүүд тодрох нь ээ. Дубайн тохироо үнэн чанартаа ардаа юуг нууж байгаа вэ гэдэг асуудал яригдаад өдийг хүрч байна.

Эргэн санахад, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувиар чимээгүйхэн Дубайд газардчихсан байж билээ. Тэгээд тэр “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг  зурах ёслол”-д оролцож,  Монгол Улсын Засгийн газар, “Rio Tinto”, “Turquoise Hill Resources” гэсэн гурван тал Далд уурхайн төлөвлөгөөг албан ёсоор баталснаар,  1 жил 8 сарын хугацаанд хүлээлгийн өрөөнд байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх нь тодорхой болж байв. Улсын эдийн засгийг идэвхжүүлж, улмаар олны амьдралд эерэг нөлөөллийг дагуулна гэсэн хүлээлтийг багагүй хугацаанд тээж ирсний хувьд Оюутолгой төсөл урагшлана гэдэг чимэгтэй мэдээ л дээ. Гэхдээ Дубайд хийсэн тохиролцоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй асуудал дагуулсныг хэлэх хэрэгтэй. Нэр бүхий нөхдүүдийн зүгээс Монгол Улсад ашиггүй тохироо хийгдсэн гэсэн байр суурийг илэрхийлдэг. Түүний Дубайд очиж хийсэн гэрээ нь Ерөнхий сайдаар ажиллах эрхгүй гэдгийг нь баталгаажуулж байгааг Г.Уянга нарын нөхдүүд хэлж ярьж ирсэн. Тэгвэл Ч.Сайханбилэг сонгуулиас өмнө  Өмнөговь руу нисээд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг эцэслэн батлалцсан билээ. Тодруулбал, “Оюутолгой″ компанийн мэдэлд гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл очлоо гэсэн үг. Бүр тодотгож хэлбэл, Дубайн тохиролцоо амь орсон  гэсэн утга юм л даа. За ямартай ч “Turquoise Hill Resources”-ийн зүгээс өнгөрсөн онд мэдэгдэхдээ далд уурхайд нэмэлт 4.9 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж байсан бол, хамгийн сүүлийн мэдээллээс үзэхэд 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон юм.

Дубайд талуудын тохиролцсон асуудлуудыг  эргэн сануулахад, ТЭЗҮ-ийг дахин хянах, батлуулах,төслийн санхүүжилтийг эцэслэх, шаардлагатай бүх зөвшөөрлийг авах гэхчлэн  асуудлуудаас гадна “Оюу Толгой” компанийн 30 сая ам.долларын татварын актыг төлүүлэхээр тохиролцсон байдаг. Мөн Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ болон “Таван толгой” цахилгаан станцаас эрчим хүч авах асуудлыг эцэслэн тохиролцсон гэх мэдээллүүд байдаг. Харин яг Монгол Улсад үлдэх үр ашгийн тухайд эргэлзээтэй байр сууриудыг талууд илэрхийлдэг юм.

Тухайлбал, С.Ганбаатар хэлэхдээ Дубайд хийсэн тохиролцооны уршгаар Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй,  харин бидний  төлөх өр нэмэгдэнэ, төлөвлөгөө гэх тодотголтой  гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна гэхчлэн байр сууриа илэрхийлсэн. За харин “Rio Tinto” группийн Зэс, нүүрсний группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жак мэдээлэл хийхдээ Дубай дахь хэлэлцээ Монгол Улсын Засгийн газарт илүү ашигтай болсон байна гэсэн юм. Нийт төслийн үнэ цэнийн хоёр орчим хувь нь хөрөнгө оруулагчийн талаас Монголын Засгийн газарт шилжсэн гэж тэр хэлсэн байгаа юм. Сүүлийн 10 сарын роялтигийн нөхөн төлбөр, 30 сая ам.долларын татварын акт зэрэг нийт 148 сая ам.долларын бодит ашиг Монгол Улсын Засгийн газрын талд гарсан гэх зүйлийг тус компанийн зүгээс мэдэгдэж байв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ бүх гэрээг нэг бүрчлэн уншиж танилцсан байх ёстой. Шүлэг цээжилж байгаа юм шиг уншаад өнгөрөх биш цаад утга учир нь юу вэ гэдгийг ойлгож харсан байх ёстой. Нэр дурдсан бүх зөрчлийг илрүүлсэн санхүүгийн тайланг ажлын хэсэг 2014 оны зургадугаар сард Засгийн газарт танилцуулсан. Тэр үед өнөөдрийн Ерөнхий сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан шүү дээ. Үнэндээ өнөөдөр ийм гэрээнд гарын үсэг зурж байгаа хүмүүст Монголоо гэсэн сэтгэл байхгүй. Гадныхны нүдээр хөдөлж байна гэхээс өөр хэлэх үг алга. Тэр бүү хэл Дубайн гэрээнд гарын зурсан нөхдүүд өмнөх Засгийн газрын үед хийсэн шалгалтын дүнг үгүйсгэж, “Хэл усгүй хүмүүс шал дэмий юм хийсэн байна” гэж нөгөө талдаа ойлгуулсан гэнэ лээ. “Энэ хүмүүстэйгээ хариуцлага тооц. Асуудалд ингэж хандаж яаж болдог юм. Дэндэнэ гэхэд арай байж болохгүй” гэдгийг Ерөнхий сайдад ч хэлсэн хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлсэн байдаг. Сүүлд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын суудал дээр нь авч үлдэлцсэн “Шударга ёс” эвсэл ч Дубайн тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж л байсан юм. Тодруулбал, Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, Монголын талын эрх ашгийг эдийн засаг, санхүүгийн хувьд илт хохироосон, Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг эрс бууруулсан үр дагавартай 4.3. (a), (b), 4.4, 4.5 (а) болон 5.6 дугаар зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж нэн даруй хүчингүй болгох шаардлагатай байна. “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ”-нд зохих засвар, өөрчлөлт оруулж тохиролцох ажлыг 14 хоногт багтаан хийж гүйцэтгэн дүнг УИХ-д илтгэхийг Засгийн газраас шаардаж байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг Оюу толгой төслийг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд, хамтран ажиллах талуудад харилцан ашигтай, монголчуудад өгөөжтэй байх нөхцөлөөр хэрэгжүүлэх байр суурин дээрээ хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна” хэмээцгээж байсан.

Чухам тэгээд нөхдүүдийн санаа оноог хэрхэн тусгаж, засч залруулах зүйлс дээрээ анхаарсан эсэх нь тодорхой бус байсаар шинэ засаг эмхлэгдсэн юм. Харин энэ долоо хоногт чуулганаар Оюутолгойн асуудал ямар ч байсан орох нь ээ.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • за (November 21, 2016 12:20:25 pm )

    С. Баяр, баярцогт, зриг нарын луйварчид тодорхой шагнал авч ОЮУ толгойн гэрээг нөгөө талд ашигтайгаар хийж улсаа хохироосон. Шударга хүмүүс төрд гарахад МАН, АН ын олон удирдагч шоронгийн хаалга татах болно

  • Anonymous (November 21, 2016 12:42:21 pm )

    Ийм найзуудыг шалгаж хянадаг газар угуй болчихсон юм болов уу монголын Урдаа баридаг Улс терчид мэргэжлийн хумуус ОТ н гэрээнд Маш их шуумжлэлтэй ханддаг энэ бухнийг угуйсгэж Баярцогт Сайханбилэг тэргуутэй найз нехдууд л монголд уун шиг гэрээ угуй гээд Байсан одоо хэдэн уеэр нь еренд оруулж байгаа

  • gggghhh (November 21, 2016 12:53:15 pm )

    Mongolin tor luivarchdaar duursen. Ted gadnikhni gar khol bolj ekh ornikhoo bayalgig unegui t6solmuulsnii toloo oorsdoo zoolj bgaa ni unen.

  • зочин (November 21, 2016 2:09:43 pm )

    долларын зураг хараад амаа ангайчихаж энэ хоёр жоом

  • зочин (November 21, 2016 2:28:05 pm )

    Тийм том уул уурхайн гэрээ хийхэд ,жирийн уул уурхайн мэргэжилтнүүд хүртэл хоншоор нь дутна, уул уурхайд олон жил удирдах ажил хийсэн , хамгийн чадалтай гэгдсэн менежерүүд хийх ёстой бөгөөд, тэд ч нэлээд бажигадах тал руугаа л байна шд, гэтэл уул уурхай байтугай дэлгүүр ч ажиллуулж үзээгүй, Баяр, Баярцогт 2 гүйж очиж хийсэн нь үнэн хөгийн бөгөөд , өрөвдмөөр,нүдэнд нь их мөнгө харагдаад,гүйж байгаа нь хэнд ч ойлгомжтой, Канадууд юу гэж шоолж байсаныг нь бодохоос ичмээр, гэхдээ тэд ямар их баярлаж байсан болоо, эргүүнүүдийг зажлалгүй залгина гэж бодоод. Ер нь бол Ардчилал нэрийн дор ямарч чадваргүй, зомбинууд ,,Гадныхны олз болж , тэдний даалгавраар Монголыг самарсныг ард түмэн одоо л нэг ОЙЛГОМОР болох нь сайшаалтай.

  • Anonymous (November 21, 2016 3:34:16 pm )

    ГАЗРЫН ХЭВЛИЙ ДЭХ БАЯЛАГ МААНЬ ЯМАР Ч ТООЦООНД YНЭЛЭГДЭХГYЙ ХАРИН Ч МОНГОЛ УЛС ЕРЕНД ОРЖ ШУЛУУЛЖ БАЙДАГ АГУУ ОНОЛ ГЭЖ ХААНА БАЙНА? ЭНЭ ЕР НЬ ЗЕВ ЮМ УУ??????? ТЭНЭГ МАЛ АСУУЛТ ЭРЭВ!!!!!!

  • Иргэн (November 21, 2016 4:47:15 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (November 21, 2016 4:47:52 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (November 21, 2016 4:48:26 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (November 21, 2016 4:48:46 pm )

    Дэлхийн аль ч орны “Ашигт малтмалын тухай” хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр “Роялти” болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль (олон улсын эрх зүй) юм.

  • Иргэн (November 21, 2016 4:49:08 pm )

    Манай нийт Монголчууд ашигт малтмалын “Роялти” гэдгийг татвар эсхүл төлбөр гэж шал буруу ойлгодог. “Роялти” гэдэг нь татвар, төлбөр огт биш, харин газар доор байгаа ухаж гаргаагүй ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд энэ үнийг (өөрөөр хэлвэл “Рояли”-г) аль болох өндөр (12 хүртэл хувиар) тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Ингэхгүй бол газар доор байгаа ухаж гаргаагүй ашигт малтмал үнэгүйддэг. Монгол оронд ийм эрхзүйн орчин байхгүй тул ашигт малтмалын бүх ордууд үнэгүйддэг.

  • Иргэн (November 21, 2016 4:49:28 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (November 21, 2016 4:50:02 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (November 21, 2016 4:50:26 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Иргэн (November 21, 2016 4:51:14 pm )

    Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад бүх салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид)

  • Иргэн (November 21, 2016 4:51:36 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (November 21, 2016 4:51:59 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Иргэн (November 21, 2016 4:52:23 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (November 21, 2016 4:52:49 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (November 21, 2016 4:53:18 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (November 21, 2016 4:53:39 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Иргэн (November 21, 2016 4:53:55 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Иргэн (November 21, 2016 4:54:17 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (November 21, 2016 4:54:39 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (November 21, 2016 4:54:56 pm )

    Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.

  • Иргэн (November 21, 2016 4:55:41 pm )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Иргэн (November 21, 2016 4:57:15 pm )

    Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын гал сэтгэлд нь бадарч оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!

  • Иргэн (November 21, 2016 4:57:35 pm )

    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!

  • Иргэн (November 21, 2016 4:58:10 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (November 21, 2016 4:59:04 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (November 21, 2016 4:59:21 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (November 21, 2016 4:59:42 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Иргэн (November 21, 2016 5:00:43 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (November 21, 2016 5:01:26 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (November 21, 2016 5:01:45 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • zochin (November 21, 2016 5:23:33 pm )

    ene xoer lalar mongoloos zaildaa zailuulax xodolgoon ornvvlii zaluusaa negdii

  • Zocin (November 21, 2016 5:25:29 pm )

    Bayar,Bayartsogt,Da.Zorigt,L.Gansuh,Saihanbileg,dahiad Bayartsogt nar Elbegdorjiin tuhiraltaar Ouy tolgoig gadniihand nair tavin ugch Uursduu avilara avch Mongoloo urung oruulaa Mie.Enhbold ch Elbegdorjiin barista and orj uuruuch nam ni ch Bair suurinii ilerhiilehgui hariutslga tootsohgui chimeegvi medehgui met suuj baina

  • Д.Ганхуяг 99116570-Шинжээч (November 21, 2016 10:35:58 pm )

    Улс төргүйгээр шинжээчийн байр сууринаас дүгнэхэд: энгийн үгээр гэр бүлээр төлөөлүүлэн хэлбэл гэр орныхоо хамаг өнгөтэй өөдтэйг хүнд зүгээр өгчихөөд дээрээс өрөнд оруулах гэрээ байгуулчихаад гэр бүлээсээ гадуур нууж өгснийхээ 1 хувьтай тэнцэхийг авч нэг газар нуучихаад гэртээ орж ирээд хийсэн үйлээ магтаж сууж байна гэж дүрсэлмээр юм уудаа. Ийм гэрээ эрүүл хүн хийнэ гэдэгт огт итгэмээргүй юм даа. Хэлэх чүг алга. Энэ бол үүйнийг сайн мэддэг шинжээч хүний үг шүү.

  • irgen (November 21, 2016 10:42:54 pm )

    Ene 2 g barij shorond hataah heregtei shunaltai novshuud hudlaa yarij baih yum Ganbaatar hicheel zaah shahuu yum bolood uvchignuud baisan
    .Bayrtsogtin derged Ganbaatar ediin zasagch hun baina.

antalya rent a car