Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэ болон төрсөн дүү Н.Наранцэцэг нарын хилээр гарах эрхийг хориглоод буй. Түүгээр ч барахгүй Н.Наранцэцэг болон Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.
Н.Наранцэцэгт албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд буй. Харин Э.Сэлэнгэд ямар нэгэн хэрэг үүсгээгүй. Түүний дансаар их хэмжээний мөнгө шилжиж орж ирсэн тул ийнхүү тайлбар авах гэж байгаа гэж эх сурвалж мэдээлж байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ талаар тайлбар өгчээ. Тэрбээр “Манай эхнэрийг арван хэд хоногийн өмнө хилээр гаргахыг хориглосноос хойш нэг ч удаа дуудаж асуухгүй байгаа. Энэ хэрэг хийсэн хүний тухай биш зүгээр л Н.Алтанхуягаар оролдоод байгаа байхгүй юу. Монголын төрд ажиллаж байсан Ерөнхий сайд хүний хувьд хэлэх юм гэж байна хэлэхгүй юм гэж байна. Би хэлэхгүй юмаа бол хэлэхгүй байгаа шүү. Гэхдээ надад дахиад хэлэх юм маш их байгаа” гэлээ.
Тэрбээр энэ сарын эхээр мэдээлэл хийж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаагаа зарласан. Ингэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаатай холбогдуулан улстөрийн дайралтууд ирнэ гэж мэдээлж байсан юм.
Б.Анир
4 Comments