Бид туйлшрах дуртай ард түмэн. Гэхдээ өөртөө шууд хамааралтай сэдвээр биш “агаарын” юм ярьцгааж дэлхийн энэтэй сэтгэх нь энүүхэнд. Агаарын бохирдлоос болж эхийн хэвлий дэх ураг эндэж, дөнгөж төрсөн нярай үрс чинь хорт хавдартай ангир уургаар амлаж байна гэвэл “Аан тийм үү” хэмээн сулхан дуугарах ч Шейвцарийн банкинд байгаа С.Баярцогтын дансанд санаа зовон дуу нь өндөрсөх. Улаанбаатар хотод хөрсний бохирдол тартагтаа тулж халдварт өвчин газар авлаа гэхэд жишим ч үгүй атлаа, Эрдэнэтийн 49 хувийг Эрдэнэбилэг авчихлаа гэвэл сортосхийх. Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байж хаа холын Анжелина Жолигийн бие муудахад санаа зовох. Энэ л монголчууд бидний араншин.
Агаарын бохирдлоос болж эхийн хэвлий дэх ураг эндэж, дөнгөж төрсөн нярай үрс чинь хорт хавдартай ангир уургаар амлаж байна гэвэл “Аан тийм үү” хэмээн сулхан дуугарах ч Шейвцарийн банкинд байгаа С.Баярцогтын дансанд санаа зовон дуу нь өндөрсөх. Улаанбаатар хотод хөрсний бохирдол тартагтаа тулж халдварт өвчин газар авлаа гэхэд жишим ч үгүй атлаа, Эрдэнэтийн 49 хувийг Эрдэнэбилэг авчихлаа гэвэл сортосхийх.
Ийм л болохоор эгэл монгол хүн таны араншинг зайдалсан нэгэн аюул эрүүл мэндийг тань хохироосоор удлаа. Харин яг яаж хохироож, эргэн тойронд чинь юу болоод байгааг би та бүхэнд хэлж өгье. Бид бүгд хоол иддэг. Хэн ч хоол ундгүй удаан тэсэхгүй. Идсэн хоол ялгадас болж гадагшилдаг. Үүнийг бүгдээрээ мэднэ. Энэ бол ичмээр зүйл биш. Харин хүний биенээс гардаг тэр ялгадас газрын хөрсөнд нэг дор их хэмжээгээр хуримтлагдахаараа аюултай хорт бодис болон хувирдаг гэнэ. Өндөр хөгжилтэй орны “ялгадас”, боловсон жорлонгоос бохирын сувгаар дамжин “гүйж” боловсруулах байгууламжид очоод бордоо болон хувирдагбайна. Харин манай улсад байдал тэс өөр. Нийслэл хотод маань 376 мянган өрх амь зуудаг. Үүнээс дөнгөж 157 мянга нь л боловсон жорлонтой орон сууцанд, үлдсэн 200 гаруй мянга нь гэр хороололд аж төрж байгаа. Үүн дээр уулын хэдэн ам дүүрсэн зуслан нэмэгдэнэ. Гэр хорооллын, зуслангийн жорлон ямар байдаг вэ гэдгийг энэ дэлхий дээр цор ганцхан монголчууд бид л мэднэ. Одоогоор манай нийслэлд 100 гаруй мянган нүхэн жорлон байна гэнэ. Энэ л олон нүхэн жорлонд хэдэн арван жилээр “архив”-лагдсан ялгадаснаас болж Улаанбаатар хотын хөрсний бохирдол дээд цэгтээ тулжээ. Хөрс бохирдохоор ундны ус хордоно. Ундны уснаасаа болж есөн жорын халдварт өвчнөөр өвчилж, эрүүл мэнд, бүр амь насаараа хохирдог болсоор нилээд уджээ.
Нийслэлчүүд бид өдөр бүр ойролцоогоор нэг сая тонн ялгадас “үйлдвэрлэн” нийслэлийнхээ хөрс рүү цутгаж байна. Тэр хэмжээгээр хөрс бохирдож байна гэсэн үг. Зарим хүн итгэхгүй. “Хүний ялгадас бордоо болдог гэсэн, Мөнхбаясгалан худлаа ярьж байна” гэх байх. Хэрэв та хөдөө хээр ил задгай “юу яасан” бол байгальдаа салхи, шороо, бороо цасанд, нохой шувууны хоол болоод алга болно. Харин айлын хашаан дахь нүхэн жорлонд “үлдэгсэд” нь хорт бодисоо агаарт ч ялгаруулан хөрсөнд ч нэвчүүлсээр л өнө мөнхөд орших нь. Харин дахин боловсруулах үйлдвэрт оруулбал хүнсний ногоо, ургамал цэцэг навчисын тэжээл болон хувирдаг гэнэ. Ийм үйлдвэрийг Улаанбаатарт байгуулах гэж байна. Тэгвэл та жорлон дахь баасаа тэдэнд хэд гурван төгрөгөөр өгчихөөд догь суух нь. Гэхдээ таны ухсан нүхэн жорлонгийн ялгадсыг авах боломжгүй юм байна. Жорлон чинь заавал доторлогоотой байх ёстой. Ингээд л баасаа зараад сууж байхад юу нь болохгүй гэж, тийм үү.
Гэвч бас адармаатай нөхдүүд нэг бус байгааг би гадарлаж байгаа. “Өөрийнхөө баасыг зарна уу, хадгална уу хэнд хамаатай юм гэж” хэмээн ардчилал эрх чөлөөгөө эдлэх гэж байна уу. Тэгвэл таны үр хүүхэд халдварт өвчнөөр өвдөнө үү, бүр үхнэ үү сэхнэ үү бас л хүний эрх үү гэж би асууя.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 18 хан хувь нь эрүүл цэвэр байгааг мэргэжлийн байгууллага шинжлэн тогтоожээ. Үлдсэн 82 хувь нь гэдэсний халдвар үүсгэгч нянгаар бохирлогдсон байна. Хотын зүрхэн дундуур урсдаг Туул гол ч авах юмгүй бохирдож загаснууд нь хордож үхсээр удаж байна. Үүнээс болж жил бүр суулгалт, цусан суулга, вируст хипатит өвчнөөр өвдөгсөд 300-500 гаар нэмэгдсээр байгаа аж. Энэ бүхэн гэр хорооллын хашаа бүхэнд байх нүхэн жорлон, угаадасны нүх хоёроос шууд хамааралтай. “Манайх орон сууцанд амьдардаг юм чинь маньд хамаагүй” гэж бас болохгүй нь. Хөрсний бохирдол газар доогуур нэвчин танай манайгүй хордсон гэнэ. Өвөл хөлдсөн ялгадас хавар шар усны үерээр дамжин “нүүдэллэж” та бидний ундны усан сан руу нэвтэрчээ. Хүний нүдэнд ил харагдахгүй, аюул заналыг нь бид мэдэхгүй, ухаж ойлгохгүй байгаагаас энэ аймшигт өвчний “нүүдэл” агаарын бохирдлоос илүү аюул дагуулж байна. Бид бүгдэд хамааралтай энэ аюулаас мултрахын тулд өнөөдрөөс эхлээд бүгд нүхэн жорлонг халахын төлөө, ядаж доторлогоотой болгохын тулд таньдаг мэддэг найзууддаа, ах дүү амраг садандаа, ажлын газрын нөхөртөө хэлж, сануулж, зөвлөж, хэнэггүй нэгэндээ “эрүүний шөл” уулгасан ч яадаг юм бэ, тийм үү. Мэдээлэл өгье, арга замыг нь заая. Хороо хорины дарга, эрүүл мэндийн байцаагчдаа ханд гэж хэлцгээе. Нүхэн жорлонгоос болж амь насаа алдахгүйн тулд энэ нийтлэлийг шейрлэх нь шейрлэж, аман зохиол мэт, ам дамжуулан ярьцгаая. Хамаагүй бүр “Ажелина Жоли тэгжээнэ”, “Нүхэн жорлонгоо доторлочихвол Эрдэнэтийн 49 хувь эргэж ирнэ” гэнээ гэсэн ч яахав. Эрүүл амьдарцгаахын төлөө энэ мэтээр шуугиж, туйлшрах нь зөв шүү. Өнөөдрөөс эхлээд би дандаа баас ярина аа, яадгийм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 18, 2016 7:15:28 pm )
Өө зөв зөв яаадгын…хамтдаа ярий.
-
Anonymous (November 19, 2016 3:48:49 am )
Ямар амархан доошилчих воо
-
Монгол (November 19, 2016 8:08:29 am )
Монгол ариншингаар ярь хее наад баасныхаа тухай жаахан терийн хэмжээнд дээш нь шид Бур дээшлуулээд Холивуд бишээ бага байна НУБийн хэмжээнд яривал сонсий
-
зөв монгол (November 19, 2016 11:10:04 am )
санал нэг байна. харин жорон доторлох уу, өөр ямар нэгэн арга хэмжээ авах уу. гэдгийг мэргэжлийн хүмүүс төр, захиргааны байгууллага ярьж шийдээд 2017 оны 1-р сараас эхлэн бүх нийтийг хамарсан өгөөжтэй ажил болгомоор байна.
-
бб (November 19, 2016 12:13:02 pm )
эрдэнэтийн 49 хувиар наад баас байтугай асуудлыг шийдвэрлэх боломжтой болов уу асуудлыг өөр тийш нь чиглүүлэх нэг арга чинь өнөөдрийн дэлхийн жорлонгийн өдрөөр тохиож байна гэж ойлгож байна
асуудал дэвшүүлдэг, хурц нийтлэлэлээсээ арай ухраагүй гэж найдья -
ЗОЧИН (November 19, 2016 1:17:49 pm )
Маш зөв асуудал хөнджээ. Алийн болгон жогорхойны хажууд хүүхдээ тоглуулаад байх юм бэ? Академийн эрдэмтэд жогорхойны үнэрийг арилгах, халдваргүйжүүлэх, хоргүйжүүлэх технологи гаргаад ТӨВ ЦЭВЭРЛЭХ байгууламж дээр АСЕМ ийн чуулганы өмнө амжилттай туршаад үзүүлсэн боловч Зэлтэрийн гацаанд ороод байгаа.үүнийг хөдөлгөж 150 мянган айлын ил жорлонг цэвэрлэх аян зохион байгуулж 17 онд ядахдаа 50 хувь бууруулах ажил хийе. Нэг гр жогорхой 10 сая микроб гаргадаг гээд ойлгочих.
-
Zochin (November 19, 2016 5:31:48 pm )
Hurts asuudliig namjaah zorilgotoi bol yanaa. Zalit etgeeduud handlagiig oorchloh ni … Umuu . Neg asuudliig shiideed daraagiinh ruu ordog bolii Minii Mongolchuudaa.
-
cow (November 19, 2016 6:04:07 pm )
UTAANII ASUUDAL SHIG BAAXAN MONGO IDEED L TAARNA DAA
-
Зочин (November 20, 2016 12:53:39 pm )
Жорлон доторлоно ч гэх шиг , нөгөө утаагүй зуух гэдэг шиг юм болно шүү. Харин цэвэр бохирын шугамаа татчихвал нэг сумаар хоёр гурван ч туулай ононо шүү . 1. Утааны асуудал 2. Жорлонгийн асуудал 3. Цэвэр усны асуудал гэх мэт
-
монгол иргэн (November 20, 2016 2:27:05 pm )
Энэ яах аргагүй асуудал мөн. Төрийн өндөр сэнтийг ашиглан хулгай луйвар хийгчидийн үйлдэл хэрээс хэтэрсэн. Тэднийг өмөөрөх нь тэнэглэл. Жорлонгийн асуудлыг шийдэхэд мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг нь луйварчид луйвардаад, хулгайчид зувчуулчихсан. Асуудлыг иж бүрэн шийдэх хэрэгтэй шүү дээ, Мөнхбаясгалаан! Луйварчидыг өмөөрдөг бол чамаас олигтой юу ч хүлээх билээ дээ!
-
Зочин (November 20, 2016 2:47:33 pm )
Энэ хавтгай нүүрлэсэн хулгай луйврыг цэгцлээгүй цагт Монгол улс өөдлөхгүй, ядуу тарчигаараа л байх болно. Ядуу тарчиг байвал 00-ын асуудлаа шийдэх гэж удах байх даа.
-
zochin (November 20, 2016 8:01:18 pm )
MAH энэ нам татан буугдах нам.
-
иргэн (November 21, 2016 12:15:25 pm )
ТЭРТЭЙ ТЭРГҮЙ БААС УГААДАС УТАА АРХИН ДОТОР Л АМЬ ЗУУЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ МАН Б
-
иргэн (November 21, 2016 12:16:57 pm )
ТЭРТЭЙ ТЭРГҮЙ БААС УГААДАС УТАА АРХИН ДОТОР Л АМЬ ЗУУЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ МАН ХИЙЖ ЧАДАХААСАА ӨНГӨРЛӨӨ
14 Comments