УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлантай ярилцлаа. Тэрбээр өнөө оройны буюу арваннэгдүгээр сарын 18-ны 21:00 цагаас МҮОНТ-ийн ММ сувгийн Нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлэгт Эрдэнэт үйлдвэрийн талаар нээлттэй ярилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ-ын дэд дарга нарыг уриад байгаа билээ.
-Өчигдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар 11 дүгээр сарын 26-нийг нийтээр амрах баярын өдөр болгох асуудлыг хэлэлцсэн. Та энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Яагаад энэ асуудлыг эсэргүүцэв гэдэг асуултаар ярилцлагаа эхлүүлье?
-Үндсэн хууль бидний амьдралд нийцэхгүй, таарахгүй, хэрэгжихгүй болчихоод байна. Баяр тэмдэглэхээсээ илүү Үндсэн хуулиа яаж өөрчлөх тухай хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Яаж энэ улс эх орноо амрах биш ажилтай байлгах вэ, яаж ажилгүйдлийг багасгах вэ гэдгийг ярилцах ёстой.
Чингис хааны мэндэлсэн өдрийг Ардчилсан нам санаачилсан. Одоо тусгаар тогтнолын өдрийг Монгол ардын нам нь сэргээж байна. Хэдийгээр хүнд баяр цэнгэл хэрэгтэй байдаг боловч өнөөдөр баярлаж цэнгэх цаг биш. Нийгэм гомдол, нулимсаар дүүрчихээд байна. Тиймээс зөв зүйлээ олж хараач гэдэг талаас нь байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ өдөр түмэн олон баярлах уу гэвэл үгүй. Ард түмэн ажилгүй, цөхрөнгөө бараад, зөв манлайллыг хүлээгээд сууж байна. Энэ баяр бол зөвхөн хэсэг бүлэг, нам гэгчийг тойрсон хэдэн хүний баяр болох байх.
-Улс тунхагласан өдрийг баярын өдөр болгон сэргээж байгаа нь АН болон МАН-ын хоорон дахь тэмцлийг харуулж байгаа нэг жишээ байх. Нэг нам нь гараад нөгөөгийнхөө хийсэн, бүтээснийг харлуулж, үгүйсгэж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Эцэг дээдсийн гэрээс дээр байдаг юм. “Монголчууд 300-гаад жил шарлана. 70-80-аад жил улайна. Энэ бол измүүдийн үеийг хэлж байна. Түүний дараа 20-30 жил харлана “ гэсэн байдаг. Одоо бол харын жилүүд яваад хамгийн төгсгөл дээр нь бид ирчихээд байна. Хар чигээрээ үлдэх үү, хөх Монгол хөхрөх үү гэдэг цаг үеийн дэнсэн дээр бид байна.
Энэ дунд харлан доройтсон, арга шуналдаа дийлдсэн булхайтай хүмүүс нэгнийгээ барьж иднэ гэсэн байдаг.
Энэ хоёр нам үгсэн жүжиг тавиад, нэгнийгээ хэмэлж барьж идэж байгаа нь бидний харах ёстой л үзэгдэл. Ийм жүжгийн төгсгөлийг л бид үзэж байна. Драмын театрыг С.Зоригийн хөшөөний цаана байдаг гэж бодсон чинь жинхэнэ Драмын театр чинь энэ Төрийн ордон юм байна.
-Тэгвэл энэ бие биенээ барьж идэж байгаа жүжгээс ард түмэн яаж салах вэ?
-Эх оронч үзэлд дээр суурилсан, оюун санааны хувьсгал хийж байж л Монголчууд бид энэ хүндрэлээс гарна. Ёс жудаг, малч, ажилч эвсэг чанараа сэрээж байж сая Монгол маань нааш эргэнэ.
Үндсэн хууль дагалдаад сонгуулийн тогтолцоондоо өөрчлөлтийг хийж байж муу бүхнээс сална. Энэ бол хамгийн түрүүнд хийгдэх ёстой асуудал.
Тэгэхгүй бол төрийн тогтолцоо чинь нэг нэгнийгээ бариад гацаачихаад байна. Сонгуулийн тогтолцоог жишээ татья л даа. 10 айл нэгдээд дундаасаа нэг айлынхаа тэргүүнийг сонгодог хамгийн өөрснийх нь төлөө ойр байж зүтгэж чадах, зөв сэтгэлтэнээ таньж, олж гаргадаг байх ёстой. 10 айлын төлөөлөлүүд хэлэлцэж байгаад дундаасаа хамгийн зөв хүнээ гаргах жишээтэй.
-Сонгуулийн тогтолцоог та ярилаа. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал сүүлийн үед хөндөгдөх болсон. Нэг нам нь үнэмлэхүй олонхи болчихсон энэ үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь хэр оновчтой байх бол?
-Энэ чуулганд цүнх барьж байгаад гарч ирсэн, өөрийн бодолгүй, ёс усаа мартчихсан, мөнгөний удирдлагад орчихсон хүмүүс зохион байгуулалттай гарч ирсэн учраас оюун санааны хувьд асар дутуу сэтгэнэ. Нөгөө л хуйвалдаан үргэлжилнэ. Төр нийгэмдээ зөв үлгэр дууриал үзүүлж дагуулж чадахгүй, сэтгэх чадваргүй энэ байдал үргэлжилээд байвал.
Нийгэмд хагарал, бутрал уур бухимдал улам гаараад ихсээд ирнэ. Үймээн самуун, эмх замбараагүй байдал ч үүсэх аюултай. Тийм байдал руу орохгүйн тулд эдгээр хүмүүс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэдэг цаг хугацааны шахаа руу гарцаагүй орно.
-Тэгэхээр цаг хугацааны хувьд энэ парламентийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй гэсэн үг үү?
-“Цаг нь ирэхээр цасан дээр гал бадарна” гэдэг цаг нь ирчихээд байна. Түмэн олны дотор гал дүрэлзэх зүйл харагдаж байна. Би хувьдаа ингэж дүгнэж байна.
Намайг гурван настай балчираас дор үзээд байгаа сэтгэхүй өнөө орой харагдана
-Та өнөөдөр орой Эрдэнэтийн асуудлаар нүүр нүүрээ харж байгаад ярилцья гэж төрийн өндөрлөгүүдийг Үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлэгт урьсан. Гэвч энэ хүмүүс таны урилгыг хүлээж авахгүй, очихгүй бол яах вэ. Дараагийн алхам тань юу вэ?
-Өнөө оройны нэвтрүүлэгт миний урьсан хүмүүс ирэх, ирэхгүйг харж байгаад дараагийн алхамаа хэлнэ.
Хэрвээ эдгээр хүмүүс гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг байдлаар ирэхгүй болбол өөрсдийгөө гэм буруутайг нотлон харуулж байна гэсэн үг. Ирээд чин үнэн сэтгэлээ түмэн олонтойгоо хуваалцвал бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг зарчим руу Монголчууд орно.
Одоогоос 26 жилийн өмнө бас яг ийм үйл явдал болж байсан.
Ардчилалын залуус тухайн үеийн удирдлагуудыг телевизийн ярилцлагад дуудсан. Тэгэхэд тухайн үеийн удирдлагууд хүрээд л ирж байсан. Тэгэхээр одоо байгаа хүмүүс юу гэж хэлж гарч ирчихээд ямар болсон юм бэ гэдэг нь өнөө орой харагдана.
Уг нь бол тансаг хэрэглээг больё, төрийн хангамжинд амьдардаг, машин унадаг хүмүүсийг болиулья, эрх мэдлийг ард олны гарт шилжүүлье гээд уриа, лоозон бариад өлсгөлөн зарлаж байсан хүмүүс шүү дээ. Өлсөж муу ёр дуудсан хүмүүс.
Тэгэхэд Улс төрийн товчооны гишүүд юу гэж хэлж ирж байсан гэхээр “Миний хүүхдүүд ээ Монгол хүн хэзээ ч өлсөж явсан түүх байхгүй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг зарчмаар Монгол орноо шинэ шатанд гаргацгаая. Шаардлагатай бол бүх зүйлийн өөрчлөлтийг хийхэд бид бэлэн байна” гэдэг зүйлийг хэлж байсан.
Гэтэл одоо энэ нөхдүүдийг харцгаая. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч маань Монгол Улсын эв нэгдлийг сахин биелүүлэх ёстой, үүрэгтэй.
Танай сүлжээгээр дамжуулан дахин хэлмээр байна. “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг хүндэтгэн урьж байна. Таныг энэ нэвтрүүлэгт оролцоосой гэж зөвхөн С.Жавхлан хүсээд байгаа юм биш. Түмэн олон чинь хүсч байна. 26 жилийн өмнө болж байсан тэр зүйлийг эргэн сануулж таныг МҮОНРТ-ийн дэлгэцнээ урьж байна”.
-Яг одоогийн байдлаар нэвтрүүлэгт очихоо мэдэгдсэн албан тушаалтан байна уу?
-Би хэвлэлийн хурлынхаа үеэр эх орныхоо төлөө санаа зовж байгаа хүмүүсийг хүрээд ирээч ээ гэж бүгдийг нь урьсан. Өнөөдрийн төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарыг урьсан. Мөн өмнөх Засгийн газрын тэргүүн болон Монголбанкны өмнөх Ерөнхийлөгчийг хэвлэлийн хурлаараа дамжуулж урьсан. Урьж байна гэсэн цаасны шаардлагагүйгээр хүрээд ирэх хэрэгтэй.
Эзэн Чингис хаан гурван настай хүүхдийн санааг хүртэл сонсож байж зөв шийдэлээ олдог байсан гэдэг. Монгол төрийн түшээ, түмэн олныхоо төлөө бор зүрхээрээ, шударгаар гарч ирсэн идэр залуу намайг дор үзээд байгаа сэтгэхүйг өнөө орой л харья.
-Өнөөгийн парламентад хоёр намын төлөөлөл жин дарж байна. Гэтэл О.Баасанхүү гишүүн та хоёрын хэлсэн үг, үйлдэл тэдний өмнө хүчгүйдээд байна л даа. Хэлсэн үг тань дэмжлэг авч чадахгүй болохоор чуулганы танхимд үг хэлээд хэрэг байна уу?
-С.Жавхлан хүчгүйдээ биш энэ хүмүүсийн тархи нь хүчгүй тураалтай болчихоод сэтгэл зүрхээ тас хааж шунал атаархалаар бөглөчихөөд байна. Хэлсэн үнэн үг хүлээж авах сэтгэхүй байхгүй байна.
Гаднаас л хэдэн төгрөг зээлээд ирвэл амьдрал сайхан болно гэдэг сэтгэхүйгээсээ салж өгөхгүй байна. Бүгд хичээгээд хөдөлмөр хийвэл болно бүтнэ гэж сэтгэхгүй байна.
Яагаад хэлэлцүүлэг хийх гээд байна гэхээр эдгээр хүмүүс 26 жилийн хугацаанд юу ч хийж бүтээгээгүй. Бүгд гайгүй ажиллаж байсан үйлдвэр, аж ахуйн газруудыг хувьчлал нэрийн дор аваад Монголчуудыг тарааж, бутаргаад, мөнгөний төлөөх уралдаан болгосон.
Энийгээ их сайхан үгээр халхалж байгаа нь “ард-чил-ал” буюу ардыг чилээж алах гэсэн уриа өргөчихөөд л яваад байгаа хүмүүс дээ.
Тархинд бөгөөд эх оронд байгаа бүх хогийг цэвэрлэх гэж л би энд сууж байгаа
-Зээл авах гээд улайраад байна гэж шүүмжлээд байна. Гэхдээ энэ улс чинь мөнгөгүй болчихоод гаднаас зээл авахаас өөр аргагүй байгаа юм бишүү. Хэвлэлийн хурлынхаа үеэр доллар битгий хэрэглэ гэж уриалж байсан. Гэхдээ өнөө үед доллар хэрэглэхгүй байх боломж байгаа гэж үү?
-Би юу ч яриад ойлгохоо байчихсан хүмүүст биш арай сийрэг ухаантай байгаа хүмүүст зориулж арай энгийн ярих гэж оролддог, хичээдэг. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үг бий. Өөрийн хүчинд найдахгүйгээр өрөөлийн хаалга тогшоод байгааг л шүүмжлээд байгаа юм.
Энэ улсыг нэг айл гэж бодвол аав нь за хүүхдүүд минь одоо яах вэ гээд ярилцахын оронд өөр айл руу очиж юм гуйгаад байдаг чинь ямар учиртай юм бэ. Өөрийнхөө гэрийг зараад, хана туургаа нэвтлээд заръя, идье, ууя гээд байгаа нь л өнөөдрийн самуурал. Энэ сэтгэлгээнээсээ салъя гэж байгаа юм. Гараад бүгдээрээ хог түүдэг больё. Энэ чинь энгийн л зүйл шүү дээ. Арьс нэхийгээ элдье. Өөрсдийнхөө хийж чаддаг байсан зүйлийг хийцгээе гэдэг санааг л дэвшүүлээд байгаа юм.
Хөдөлмөр хийхэд заавал тэр ногоон цаас бидэнд ямар хэрэгтэй юм бэ. Энэ ногоон цаасаар дамжаад өнөөдрийн 15 толгойтой атгаалжин хар мангас бий болчихоод байна.
-Таны тойрогтоо ажиллан, хорооны хог түүж байгаа зураг цахим хуудсуудаар тарж, багагүй шүүмжлэл дагуулсан. Хог түүх гэж УИХ-ын гишүүн болсон юм уу гэдэг шүүмжлэл их байсан?
-Төрөө, гэрээ цэвэр байлгахад хүн бүхэн анхаарах ёстой.
Их саяхандаа Монголын удирдагчид түмэн олныхоо дунд хүрз бариад, бусдыгаа уриалаад ажил хийдэг байсныг яагаад мартчихсан юм бэ. Тэгсэн хэр нь дандаа муу муухай түүх, харьд болж байгаа хачин балай юмнуудыг сонирхож гүйцгээх юм.
Эх орноо цэвэрхэн байлгах нь бүх хүний үйл хэрэг. Намайг хог түүснийг олж харчихаад шүүмжилж байгаа хүмүүст наад тархин дотор чинь хог байна гэж хэлмээр байна. Хог түүсэн миний гарт санаа зовж байхаар тархиныхаа хогийг эхлээд гаргаж хаяач гэж хэлмээр байна.
Морь унахаар хомоолыг нь тоолдог. Хог түүхээр хог түүлээ гэдэг. Тархинд бөгөөд эх оронд байгаа бүх хогийг цэвэрлэх гэж л би энд сууж байгаа. Эх оронч хүн бүрийн зүрхэнд зайлшгүй хадаастай байх хуулийн нэг бол хоггүй цэвэрхэн байх. Энэ бол маш том хууль энэ хуулийг би сэрээж байгаа юм. Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй дээ.
-Таныг УИХ-ын гишүүн асан Г.Уянгын даргаар нь ажиллаж байгаа Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элсэх гэж байгаа гэсэн яриа байсан. Энэ үнэн үү. Ер нь таныг аль нэг намд элсээч ээ гэсэн санал ирж байна уу?
-Тийм санал ирээгүй. Би намын тогтолцоог халъя гэсэн үзэл бодолтой байдаг хүний хувьд нам гэдэг зүйлийг таалдаггүй. Нам гэдэг бол намхан, сул дорой байх гэсэн үг. Нам гэдэг юмны нэр хүнд бидний оюун санаанаас арчигдчихлаа шүү дээ. Намд элсэе гэсэн бодол надад байдаггүй.
-Хэрэв тийм санал ирвэл таныг хүлээж авахгүй нь гэж ойлгож болох уу?
-Харж л байцгаая
“Хамаг Монгол” төслийн хандивын тоглолт 29, 30-нд болно
-УИХ-ын гишүүн болсноос хойш таны амьдралд өөрчлөлт гарч байна уу. Амьдралын хэмнэл тань хэр өөрчлөгдсөн бэ?
-Өмнө нь ямар байсан яг л тэр хэвээрээ байгаа. Миний 2007 оноос хойш хийж, хэрэгжүүлж, уриалж яваа ажил маань тэр л шугамаараа үргэлжилж байна. Сэтгэл байвал хаанаас ч төрийн ажлыг хийж болдог. Айл болгон өөрөө төр юм. Айл болгон хичээж, эрмэлзэж чадвал зөв төр тогтоно. Энэ шугамаасаа хазайхгүй.
-Нэг зүйлийг сонирхоод асуухад ажилдаа ирж, очихдоо ямар машинаар явж байгаа вэ. Та үнэтэй, тансаг машинаас татгалзаж морио унацгаая гэж уриалдаг шүү дээ. Гэтэл өнөө цагт тэгж амьдрах боломжгүй баймаар.
-Тийм боломж бий. Монголын төр хөдөө талд, түмнийхээ дунд хурал чуулганы өргөөгөө баридаг тийм цаг ирнэ. Сүлдэндээ тахин залдаг хүлгээ унаад энд ирэхээр хатуу, боржин замд мал зовоочих гээд байх юм. Бид маш бага багаар аажим аажмаар энэ өөрчлөлтийг хийх ёстой.
Машиныг “Төмөр хүлэг, тэдэн морины хүчтэй” гээд ярьдаг. Энэ унааны эцэг дээдэс нь морь болохоор “Төмөр хүлэг” гэж нэрлэж байна. Дэлхийг туурайгаараа тамгалж явсан Монгол морьд одоо цагт амраад байгаа ч юм шиг. Гэвч миний хэлж, уриалж байсан Монгол дээл шиг цаг нь ирэхээр бүгд морио унадаг болно.
Намайг Чингисийн баатрууд шиг үргэлж морьтойгоо явдаг гэж сэтгэсэн хүмүүст гялайлаа. Би Монголоо ёс жаягаа шүтэн дээдэлсэнийхээ хүчинд машин ч унадаггүй юм байна гэж хүмүүст хүндлэгдсэн байна шүү дээ. Удахгүй С.Жавхлан морио байнга унадаг болно гэдгийг амлая.
-УИХ-ын гишүүн болохоосоо өмнө та “Хамаг Монгол” гэдэг төсөл хэрэгжүүлж байсан. Тэр төсөл тань үргэлжилж байгаа юу?
-“Хамаг Монгол” төслийн дуучин Чингис Раднаев гэдэг залуугийн маань тайлан тоглолт хэд хоногийн өмнө Буриадад болсон. Тэр тоглолтод урилгаар очиж дуулчихаад ирлээ. Намайг хүлээдэг, алдагдсан ёс заншилаа сэргээх юмсан гэсэн бодолтой залуус зөвхөн Монголд биш өөр олон газарт байдаг. Тэднээсээ би дуугаа харамлах эрхгүй.
Нэг эмзэг мэдээг түмэн олондоо дуулгамаар байна. “Хамаг Монгол” төслийн дуучин Өвөр-Монголын “Хөх хээр” хамтлагийн ахлагч М.Баясгалан маань хорт хавдар гэдэг аюулт өвчин туссан. Тиймээс “Хамаг Монгол” даяар хандивын аян өрнөөд байна.
Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 29, 30-нд “Монгол бөхийн өргөө”-нд “Хамаг монголчуудын халуун сэтгэл” хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолтонд Монголын уран бүтээлчид төдийгүй Шиньжан-Уйгар, Халимаг, Буриад, Тува, Өвөрмонголоос уран бүтээлчид ирж оролцоно. Тоглолтын орлого М.Баясгалангийн эмчилгээнд зориулагдах юм.
“Хамаг Монгол” төслөө 2017 онд үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа.
-УИХ-д сонгогдсон бөхчүүд Үндэсний баяр наадам болон Сар шинийн барилдаанд зодоглохгүй байгаа. Харин та гишүүн байх хугацаандаа шинээр уран бүтээл туурвих уу?
-Монголчууд дуу дуулж эхэлсэн бол заавал гурван түрлэг дуулж байж дуусгадаг заншилтай түмэн. Аав ээжээс заяасан энэ авьяасыг орхигдуулахгүй явна. Их олон биш ч уран бүтээлээ орхихгүй зайчлаад хийнэ ээ.
Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
мн (November 18, 2016 4:55:49 pm )
ЭНЭ ТЭНЭГИИГ ХЭН ГЭЖ ОЧИХ ВЭ ДЭЭ
-
no name (November 18, 2016 9:11:21 pm )
chamaig bodwol naadah chine hen gedgee taniulsan hvn shvvv malaa
-
eniig odoo yana (November 19, 2016 1:36:50 am )
onigoo onigoo
-
eniig odoo yana (November 19, 2016 1:42:27 am )
Eniig neg Putintei uulzuulj uzeh umsan shuud ambaardaad gargah baihdaa medrel muutai um baih gej bodno doo. Neg gargalgaa yarij chadahgui nehii eldiye genee ternii eldsen nehiig tegeed hen avhuu kk. Yadahnaa nehiinii tuhai yarij bgaa bol delhiin aris shirnii uildverleliin hemjee endees mongol heden togrog olhuu ene ter geed l kk. 10 ailiin dundaas 1 sain hun songiyo genee kk Manaih 10 ailaas 1 hun songodogsh dee ter ni bagiin zasag darga geed l ter baga ni bas boloogui bas iregdiin toloologchtei kk
-
Anonymous (November 22, 2016 6:50:12 pm )
Ooroo ene hunees 100 dahin dor yum bish uu ???.
-
-
Anonymous (November 19, 2016 10:33:09 am )
Cham shig teneguud l irehgui dee.
-
-
Anonymous (November 18, 2016 5:19:03 pm )
sodon ch hyn gehdee zov mongol hyn
-
Гана (November 18, 2016 5:52:59 pm )
Ардчилал гэдэг нь Ардыг чилээж алах гэсэн үг юм гэнэ.Нам гэдэг нь намхан сул дорой байх гэсэн үг гэнэ шүү олон түмэн. Би жирийн нэг иргэн. Гэхдээ яагаад монголын төрд УИХ-д иймэрхүү сэтгэцийн өвчтэй хүн нэг байх ёстой юм бол.Дашбалбар, Гүндалай, Ганбаатар, Батзандан, одоо энэ Жавхлан…
-
Zochin (November 18, 2016 6:12:51 pm )
Ugiin utga yariad bdag n jaahan tiimerhuu gehdee iimerhuu hun uls turd bh n zub yadaj l aihguigees ayagui gedeg yum
-
dolgion (November 18, 2016 6:53:04 pm )
nam gedeg ni uneheer l nam uulzaj, sem huivaldana gedeg utgatai ug shuu dee, ardchilal ch gesen togs togoldor zasaglal bish, tuliin unen ch bish , huvi hun, undesten ch bai ooriinhoo yumiig medej ,oilgoj ,hogjuulj chadval l busdad uzuulj haruulah yumtai, unetei , zenetei bdag yumaa, zaluuchuud mini, mongoliin tolooh zurhtei Javhlangiin helj yarij bgaad avah geehiin uhaanaar handaad , zov yumiig ni demjeed yavahsan
-
ЗӨВ ЗӨВ МАШ ЗӨВ (November 18, 2016 8:49:44 pm )
ЭРХЭМ ГИШҮҮНИЙ ХЭЛЭЭД БАЙГАА ТЭР УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШИЛ ДОТОР БУСДЫГ ХҮНДЭЛЖ ӨӨРИЙГӨӨ ХҮНДЛҮҮЛЭХ БҮХ Л ҮНЭТ ЗҮЙЛС ОРШИЖ БАЙГАА. БҮГДЭЭР ЗӨВЛӨВӨЛ БУРУУГҮЙ … гээд л байна даа.
-
-
kkk (November 19, 2016 7:26:04 am )
Chi heden nastai we.heden nastai blaach uneniig huleeh chadwar alga.chi yu hiideg we.yu hiideg blaach law l niigemd hereggui zuil hiideg baih.chi ger bultei yu.ger bultei blaach togtmol tsalingaa awj l bwal boloo gj boddog baih.ene chin mongol ulsiin ergen bish.zugeerl torsnoos uhtlee orshin togtnoh tur orshin suugch buyu tsagaach.chi mongol bish.chi hen ch bish…duugui urdah ajilaa hiigeed heden togrogoo awaad amisgal.mongoliin agaariigch chamaas haramlamaar…
-
kkk (November 19, 2016 7:27:55 am )
Chi heden nastai we.heden nastai blaach uneniig huleeh chadwar alga.chi yu hiideg we.yu hiideg blaach law l niigemd hereggui zuil hiideg baih.chi ger bultei yu.ger bultei blaach togtmol tsalingaa awj l bwal boloo gj boddog baih.ene chin mongol ulsiin ergen bish.zugeerl torsnoos uhtlee orshin togtnoh tur orshin suugch buyu tsagaach.chi mongol bish.chi hen ch bish…duugui urdah ?ajilaa hiigeed heden togrogoo awaad amisgal.mongoliin agaariigch chamaas haramlamaar…
-
Anonymous (November 19, 2016 3:44:31 pm )
iim mass bna
-
уншигч (November 20, 2016 2:13:54 pm )
ЧИ ӨӨРӨӨ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ . ЭНЭ ХҮМҮҮС ЧАМД МУУ ЮМ ХИЙГЭЭГҮЙ
-
Anonymous (November 22, 2016 6:52:38 pm )
Ooroo luivarchin ..ofshorchin hulgaich yum bish uu???. Naad hun chin eh oron ch h7n monoosoo mon ..chi ooroo hen be ??.
-
-
Anonymous (November 18, 2016 6:13:12 pm )
Nogoo heden luivirchid n ireed odoo tes hondlon yum yariad unen yum yarigdah bolovu.Harj l baiya.
-
ub irgen (November 18, 2016 7:04:25 pm )
Javhlan yagaad yarij bolohgui gej tur ni tur shig baisan bol 3 han saya Mongolchuud unuudur ingej yaduu zuduu amidrahgui l baisan . Javhlan harinch baga yarij baina iluu ih yarih heregtei
-
zochin (November 18, 2016 7:25:44 pm )
жавхлан миньдээ,аюултаи хуивалдагчдиин дунд баигаа шүү дүү минь, монголоо гэсэн дэндүү сэтгэлииг чинь хаирлан хүндэтгэж ба
-
zochin (November 18, 2016 8:46:14 pm )
Jabhlangiin zub junhene mongol chsmaig demjij bna ervvl mendee bodoj baigaarai naad mungunii booluud chuni irrhgvi baih daa
-
-
Иргэн (November 18, 2016 7:51:10 pm )
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
-
Иргэн (November 18, 2016 7:51:28 pm )
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
-
Иргэн (November 18, 2016 7:51:44 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
-
Иргэн (November 18, 2016 7:52:02 pm )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Иргэн (November 18, 2016 7:52:20 pm )
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Иргэн (November 18, 2016 7:52:37 pm )
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Иргэн (November 18, 2016 7:52:56 pm )
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
-
Иргэн (November 18, 2016 7:53:49 pm )
Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
-
Иргэн (November 18, 2016 7:54:20 pm )
Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.
-
Иргэн (November 18, 2016 7:54:40 pm )
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
-
Иргэн (November 18, 2016 7:54:56 pm )
“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
-
Иргэн (November 18, 2016 7:55:23 pm )
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
-
зочин (November 18, 2016 9:20:18 pm )
ЮМТАЙ ЮМТАЙ. ЯАНА ДАА
-
Ìîíãîë óëñûí èðãýí (November 18, 2016 9:29:53 pm )
Íýð õ¿íäòýé ãàäààäûí òîì ñóðãóóëèóäûã óëñûí çàðäëààð ñóð÷èõààä ýðãýýä óëñàà õóäàëääàã äóíäàæ ñýõýýòýí, ðîìáîíû ãîëóóäûã áîäâîë ýõ îðíîî ãýñýí ñýòãýëòýé öýâýðëýã÷ áàéñàí ÷ õàìààã¿é ãèø¿¿í áîëòóãàé.
-
Irgen (November 18, 2016 10:27:26 pm )
Javhaa mindee ene turiin tolgoid baisan odoo baiga elvegee z.enhbold bayrvogt s.erdene batuul.M.enhboldsu.batbold gesen shunliin tulamnuudad ymarch ug heleed nemergui ush sanj ami nasand chini ayul uchiruulj medne bolgoomjtoi!!!!!!!
-
mgl hun (November 18, 2016 11:59:23 pm )
mash zuv yrij bna, demjij bn shu.
-
eniig odoo yana (November 19, 2016 1:31:35 am )
Eniig odoo yanaa uy genee bugdeeree gertee aris eldiye genee kk yostoi mal. Ter nogoon tsaas hend heregtei umgenuu. ee malaa ter nogoon tsaasaar emnelgiin tonong tohooromj avdgiin bas teruugeer delhiitei haritsadgiin teruugeer chinii omsoj bgaa daavuug avdgiin kk
Usan tolgoit uls orniig Hogjuuleh bodlog tolvolgoo iim um hiivel iim hemjeenii mongo olj manai uls hogjino gej yarihiin orond ger horoolold ochij hog tseverleh tuhai yarihiin yanaa odoo yanaa-
Anonymous (November 19, 2016 11:59:39 am )
oyunii homosdoltoi hunees chi 1 nomer javhaa chi sguu
-
Anonymous (November 22, 2016 6:57:03 pm )
Ene hun yasiin be …harin ch cham shig amia bodson maliin omnoos amia hairlahgui dugarch bgaan bish uu ??.
-
-
Монгол (November 19, 2016 3:11:15 am )
Монголчлолын салхи айсуй…
-
Бат (November 19, 2016 3:12:22 am )
Хөх тэнгэрийн цаг айсуй. Цаг нь ирвэл Цасан дээр гал бадарна…
-
kkk (November 19, 2016 7:41:16 am )
Aris eldey gedgiig ni neereel gerte aris eldeh ymshig huleej awaad bga ene hunentseruudiig yanaa haha.negl ih delhii enee teree..gereech aytaihan awaad ywj chadku tanusiig yriad bn anusuud min.nogoonoor daawuu hudaldaad awaad ywaad bsan bh ni ter nohor…ymar hun yu bichij bga boloo.neg harah ymsan.
-
Jack Ma (November 19, 2016 11:31:09 am )
ene balaig UIH-d gargasan toirgiinhooooooooon ta nar hurteh yostoigoo hurtej zaa. hohi chini gej uuniig l helne dee. kkk
-
Anonymous (November 19, 2016 11:55:43 am )
jackma huts
-
-
huslen (November 19, 2016 12:03:11 pm )
mongol chuud mini arai l teneg sul doroi archaaguu humuus yum daa javhalan bolgoomjtoi baagaarai naad muu elbegee bayrtsogt metiin hulgaichuud yaj ch medne shuu
-
Anonymous (November 19, 2016 12:49:01 pm )
Энэ чуулганд цүнх барьж байгаад гарч ирсэн, өөрийн бодолгүй, ёс усаа мартчихсан, мөнгөний удирдлагад орчихсон хүмүүс зохион байгуулалттай гарч ирсэн учраас оюун санааны хувьд асар дутуу сэтгэнэ. Нөгөө л хуйвалдаан үргэлжилнэ. Төр нийгэмдээ зөв үлгэр дууриал үзүүлж дагуулж чадахгүй, сэтгэх чадваргүй энэ байдал үргэлжилээд байвал.
Нийгэмд хагарал, бутрал уур бухимдал улам гаараад ихсээд ирнэ. Үймээн самуун, эмх замбараагүй байдал ч үүсэх аюултай.
-
фортуна (November 19, 2016 2:15:18 pm )
Элбэгдорж, М.Энхболд, З.Энхболд, Баярцогт нараас хурдан салах хэрэгтэй…..
-
Anonymous (November 19, 2016 2:52:59 pm )
хэ хэ энийг тоож дэнжийн 1000-ын чавганц ч ирэхгүй л дээ. адилхан тархины тураал. дуугаа дуулаад л балайтаж явахгүй. төрийн бөөс
-
Anonymous (November 23, 2016 9:10:27 am )
Ooroo ebe hunii chigchiid ch hurehgui …hulchgar oodgui amitan baij ard tumen tuun dotor chinii ur huuhdiin toloo dugarch bgaa gdgiig oilgoh uhaan bna uu chamd??.
-
-
Bolormaa (November 19, 2016 5:10:59 pm )
Жавхлан шиг ярьж тэмцээд гарч ирж чадахгүй байж хүн муулж, өөрийн тэнэгийг гайхуулахдаа ямар сүрхий цаг гаргаа вэ? Та нар шиг юмнууд дүүрчихсэн учраас монгол өөдлөхгүй,өөрчлөгдөхгүй бгаа юм. Жавхланг муулж тэнэгээ гайхуулж суухаар өөрөө яг юу хийж бүтээснээ юу хийж бидэнд буян болохоо бодоо гэж зөвлөе!
-
Bonjour (November 19, 2016 5:15:29 pm )
Yanaa huurhii mongol mini hulgaich, luivarchidiig, mungunii har dontonguudaar turiig mini udirduulaad huurhiii mongoliig mini ugui hiilee. Mongoliin ard tumen naad liuvarchidaa tamiin orond yavuulaachee
-
Anonymous (November 19, 2016 8:33:01 pm )
С.Жавхлан хүсээд байгаа юм биш. Түмэн олон чинь хүсч байна гэж туйлширч болохгүй л дээ, энэ хүнд Монголын 3 сая хүнийг төлөөлж ярих эрхтэй байхгүй биз дээ, яахав үсрээд л Баянзүрх дүүргийн миний сонгогчид хүсэж бна гэж яривал барав биз … иймэрхүү тэнэг юм яриад байвал өөрөө өөрийгөө л доошоо хийсэн болно ш дээ
-
зочин (November 19, 2016 11:34:10 pm )
бусад улс орны хүмүүс яаж амьдарч байгааг харчаад ирээч тэгээд биднийг яаж амьдруулж байгааг бидний хөрөнгийг яаж дээрэмдэж байгааг мэдэх болно. Тэгээд хэн тэнэг хөөрхийлэлтэй дуулгавартай тэнэг шиг байгааг мэдэр. Улаанбаатар ямар аймар байна вэ? бохир утаа хуучин машины хогийн цэгэн дунд бид амьдарч байгаа. 3 хан сая хүнтэй гэдгийг санаарай. Бидний баялаг хаашаа ордог вэ? Ямар агуу ухаан биднийг ийм байлгадаг вэ? тэгээд дээрхи нөхөр луйварчин байна л даа зүгээр мөнгө олдог. МУУ ЛУЙВАРЧИН гээд яадын хэлчий
-
zochin (November 20, 2016 10:00:24 am )
Zutgel ,sanaa ni zov ch Teneg buduuleg hun
-
Anonymous (November 23, 2016 9:13:16 am )
Ooroo hulchgar uchraas dugarch chadahgui baij ..zorig gargaad temtssen negnee buduuleg gd …ooroo bol uhtlee aij amia bodood duu ch garahgui dee ..
-
-
Anonymous (November 20, 2016 11:04:41 am )
Ардчиллыг муу хэлэг дээ 1990 онд Монголчууд өлсгөлөн гэдэг аюулын эхлэлийг үзэж махны очерт өдөржингөө алалцаж байж 1кг өөхгүй улаан мах авч чадвал өнөөгийн бүтэн хонь авсан юм шиг баярлаж авч чадахгүй бол хоосон хонож байснаа сана Энэ аюулд МАХН оруулсныг МоАХны хөвгүүд охид амиараа дэнчин тавин тэмцэж байж тэр аюулаас гаргасан юм Зовж байснаа мартах зовлонгийн эх болдог хуулиар одоо МАНыг сонгосныхоо буянд Монголчууд дахин их аюулын өмнө ирээд байна Жавхлан чи ч бас үүнийг сана
-
Зочин (November 20, 2016 11:22:36 pm )
Зев хе! Эр хун зорисондоо, эмээлт хулэг харайсандаа гэж! Дуулахаа ч дуулна! тэнэгуудийг уриалан дуудаж сэнхруулэхдээ ч сэнхруулнэшуу хе! Яагаад болохгуй гэж? Хоосон хонгио толгойтнуудыг сайн сэнхруулээд ег! Хэлж засах хунгуй бол сайн засаг ч ялзарна гэдэг биздээ?! Наад маанагууд чинь бугд ялзарсан тархитай бэлэнчлэх сэтгэлтэй тэнэгуудшуу!!!
-
иргэн (November 21, 2016 10:28:56 am )
үнэн үнэн, ихэнх нь тархины тураалтай , гэхдээ засаглалын тогтолцооны тухай сайн уншаарай Жавхлан миний дүү, сайн засаглалтай болгох талаар ярьвал зүгээр шүү
58 Comments