Хотын дарга асан Э.Бат-Үүлийг цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Уг нь түүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбоогүй болсон байж магадгүй гэх мэдээлэл байсан. Тэгвэл мэдээлэл өөр тийшээ эргэж байна. Эргэн сануулахад, Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мэдээллийг хэвлэлийнхэнд өгөхдөө “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Булганаас гадна нэг бус хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Хэрэг нууцын зэрэглэлтэй тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалт дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж байсан. Тэрбээр ийн мэдэгдсэний араас удалгүй хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн тухай албан мэдээлэл хэвлэлийнхний сонорт дуулдсан юм.
За мөн “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн уг хэргийн талаарх мэдээлэлд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Э.Бат-Үүлд холбогдох зүйл заалтыг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гарсан байсан. Э.Бат-Үүлд холбогдуулан шалгаж байсан зүйл анги мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй. Тиймээс прокурорын шатанд Э.Бат-Үүлд холбогдох хуулийн зүйл заалтыг хэрэгсэхгүй болгосон. Мөн уг хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учир ганц хүний асуудлыг тухайлан авч үзэх боломжгүй хэмээх тайлбарыг албан бус эх сурвалж өгсөн гэх мэдээлэл байсан юм.
Харин Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал хэвлэлд албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ “Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтэнээр, 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан.
Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм.
Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.” гэж байсан юм.
Тэгвэл Э.Бат-Үүлийг хорьсон гэх мэдээлэл өдгөө яригдаж байна. Энэ талаар эргэн мэдээлнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (November 17, 2016 1:54:25 pm )
хориоч ээ,
-
мн (November 17, 2016 2:25:46 pm )
худлаа хуцахаа болие оо
-
Шудрага бай (November 17, 2016 3:33:17 pm )
Зөв. Бусадтай нь адилхан хорьж шалгах хэрэгтэй.Нүгэл нүдээрээ гардаг гэдгийг алуурчид, урвагчид, дээрэмчид луйварчид бүгдээрээ анхаарцгаа. Хууль бусаар баяжигсад ээлж дараалан баривчлагдаж ялаа эдлэх цаг ирнээ.
-
baatar (November 17, 2016 3:44:03 pm )
honi muud durlagchidaa araich dee batool yavch naiziigaa alah hon bish nogoo hudlaa hereg tohoj shoudah baih geed baisan onen baijee homoos mini bie bienee hairlaach ene yavdal tand oort chin tohoildvol yahav gedgiig bodooch
-
Зочин (November 17, 2016 3:48:22 pm )
Өчигдөр л Бат үүлтэй хамт хуралд суусандаа бөйж л байсан
-
зочин (November 17, 2016 4:30:26 pm )
БАТ-ҮҮЛИЙГ ХОРИХ ХОРИХДОО ХҮҮ ЧУЛУУДАЙН ХАМТ ХОРЬЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ, ХҮҮ НЬ ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ НЭРЭЭР ОЛОН АЙЛ ӨРХИЙГ ГУДАМЖИНД ГАРГАСАН ЛУЙВАРЧИН. ЯДУУСЫН АМЬДРАЛААР ТОГЛОСОН ЭЦЭГ ХҮҮ НАРЫГ ШАЛГАЖ ИДСЭН УУСАНЫГ ЭРГЭЖ ТӨЛҮҮЛ. НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГЭЖ ҮГ БИЙ ДЭЭ.
-
zochin (November 17, 2016 5:01:01 pm )
zovoo zov sain horih yostoi eniig tegeed shorond hataa
-
иргэн (November 17, 2016 5:01:20 pm )
Xydalaa yaruad xvn xemegdvvlj bn.ta nar er n ajilaa xiij chadaxgvi baigaa ym bush vv.zvgeer jiriin urgediig xelmedvvlex geed baix ym aa.ymand jaaxan syyrtai xandaach.ard urged nvdtei shvv tamun.tenger xarj baigaa shvv.nvgel xiixee boltsgoomoor ym.
-
Anonymous (November 17, 2016 5:08:43 pm )
hori hori! huutein hori
-
ZOCHIN (November 17, 2016 8:14:28 pm )
KHOTIIN MUNGIIG HEREGTEI HEREGGGUI UMAND TSATSALJ UREN TARAN HIIJ BAS HUVIDAA NELEEN HUMSALSANII ETSEST UNUUDUR DOLLAR NI 3000 TUGRUGUND HURCH EDIIN ZASAG NI HAYMRAHAARAA L NEG BOLJ BAINA. CHULUUDAI HUU NI HURTEL PEEDELZEED IKH SURKHII BOLSON BAINA LEE. BUH ARD TUMNII HURUNGIIG 1/3 EER BAGASGAJ HYMRALD GOL NULUU YZYYLSEN HUMUUSIIN TOOND ZAILSHGUI OROH HUNII NEG DEE. SAIN SHALGAH L HEREGTEI
-
ZOCHIN (November 17, 2016 8:16:41 pm )
ER NI ENE HYMRALIIN UNDES BOLSON HUMUUSIIG NERLEED OLON NIITED IL BOLGOJ ZOHIH HARIUTSLAGIIG NI HULEELGEMEER UM.
-
3 (November 17, 2016 9:21:08 pm )
hudlaa yum bichihee boliochee
-
зочин (November 17, 2016 11:06:24 pm )
Бат-Үүлийг хорьж шалгах тогтолцоо Монголд байхгүй.
-
содном (November 18, 2016 12:27:26 am )
МАН-ынхаан талийгаачийн нэр хүнд,үхэлээр ч гэсэн хийдэг УТ-өө одоо болио.Бат-Үүл АН-ын дарга болчих вий гээд л сандралдаад байна уу? Бат-Үүлтэй зууралдсан зууралдаагүй та бүхэн өөрөө өөрсдөө нэр хүндээ унагацгааж байгаа шүүдээ.Одоо хүн бүхэнд ойлгомжтой наад хэрэг чинь илрэх болоогүй. МАН-ынхан тэр үед АН төрд байхад энэ хэрэг илрэхгүй гэж байсан юм. Харин одоо би эсрэгээр нь Монголд МАН гэж байгаа цагт энэ хэрэг хэзээ ч илрэхгүй гээд хэлчихье.Учир нь тэд энэ хэргээр өөрсддөө саад болох хүмүүсийг намнах зэвсэг болгон ашиглаад сурчихаж.Уг нь манай монголчууд талийгаачийн сүнсийг амар амгалан байлга гэдэгсэндээ.
-
Иргэн (November 18, 2016 9:21:40 am )
Илэрнэ үү байна уу бидэнд хамаагүй дарга даамлуудад ашигтайгаас хойш .одоогиин лам хойдохыг уншина гээд хүнии сүнсииг дэгдээж чадахгүй бөөн хорогдсон сүнс биднии дунд байдаг ум базар ваании хум пад
-
ariuntuya (November 18, 2016 11:51:51 am )
bolio bolio iim zavaan galzuu yum xiixee boliochee yamar ch logic es zuigui yum yarij zoxoij bx yum teneg yum u xaashaa yum be
-
Anonymous (November 18, 2016 12:59:01 pm )
ene balai hotiin darga bhdaa yu hiisen yum be? bidnii eruul mend mash ih hohirch bna. Idsen uusan zarsan tusuviin mungu hairan bnaa!
-
бат (November 18, 2016 3:17:30 pm )
90 – ээд оны дундуур Тэлд пүүс байгуулж түүгээрээ талиийгаач Отгонбилэгээс их хэмжээний доллар авч угаасан гэж сонинд гарсан энэ бас батүүлийн авлиг уу эсвэл хамтрагчид байсан хэрэг үү,
-
Zochin (November 18, 2016 7:15:12 pm )
tuw simagiin murdund eswel baynulgiind murdund hii hatuu murdund hatuu hulgaich deer ochwol vnenee dorn hvleen terbaitugai aawin hvv tuw aimagt bgee heldrg bsndaa batvvlees yam garna
-
irgen (November 18, 2016 9:16:21 pm )
Horiochee
-
Ìîíãîë óëñûí èðãýí (November 18, 2016 9:41:46 pm )
Àìüä áàéõäàà áîëæ áàéâàë áîëîî ãýñýí áîäîëòîé íîâø. Íààäàõ ÷èíü öàãààí àðìèä òýíöýõã¿é õ¿í õàðèéí àðìèä á¿ð ñóðàãã¿é áîëíî áèç. Õîðèîä ÷ ÿàõ áèëýý áèäíèé àìüäðàëä àøèãòàé áèø. ¯ð õ¿¿õýä à÷ çýý íàðòàà ¿éëèéí ¿ðýý ýäë¿¿ëýõ íîâøäîî.
-
Ìîíãîë óëñûí èðãýí (November 18, 2016 9:43:23 pm )
Ýíý íîâø áîë óëñ òºðèéí á¿õ õ¿÷í¿¿äèéí àìüä íýã ÿäàðñàí òºëººëºë.
-
uloldoh (November 18, 2016 9:54:39 pm )
Bat-Uuliig yasan gej baatar bolgoson yum bol. Zorigiig nuhsan gej ugsun yum bolov uu
-
Уншигч (November 19, 2016 12:54:21 pm )
Хөлсөө асгаруулсан хүнд Хөдөлмөрийн баатар өгдөг, ц……. асгаруулсан хүнд Улсын баатар өгдөг гэж хүмүүс ярих юм билээ.
-
зочин (November 19, 2016 1:11:43 pm )
Хэргийн эзэн нь олдсон байхад юу болоод байна.Хамгийн чухал нь Ерөнхийлөгчийн хүчтэй өрсөлдөгч шүү.Санал асуулгаа хараарай.
-
зочин (November 20, 2016 11:04:21 am )
Аллагатай холбоотой нь үнэн байх аа, ард түмний дунд олон жил яригдаж л байсан шүү дээ,
-
Зочин (November 20, 2016 5:54:36 pm )
Шалгах шаардлагатай болоод л шалгаж байгаа биз дээ! Юун ч илүү зантай, хэрэггүй чалчаа үгтэй юм бэ дээ зарим нэг тэнэгүүд!
-
zochin (November 21, 2016 1:09:32 am )
20
-
Irgen (November 24, 2016 9:47:56 am )
Eebee batuul 2 uchirtai da
29 Comments