Ардчилсан залуучуудын холбооны чуулган өнгөрөгч бямба гарагт хуралдаж, тус холбооны удирдлагын шинэ багийг сонгосон. Тодруулбал, нийт 180 гаруй төлөөлөгч оролцсон уг чуулганаар АН-ын залуучуудын байгууллагын Ерөнхийлөгчөөр Г.Батхүүгийн байгуулсан МоАН фракцад харьяалагдаж буй С.Дэмчигийг сонгоод байгаа.
Тэгвэл С.Дэмчиг энэ суудалд нэлээд мөнгө цацаж байж суусан сурагтай. Тэрбээр уг хуралдааны үеэр “АЗХ-ны ерөнхийлөгчийн жилийн татварыг 100 сая төгрөг болгож нэмнэ. Би хувиасаа энэ мөнгөө төлнө” хэмээн цээжээ дэлдэж байсан гэнэ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшээд өвдөг шороодсон С.Дэмчиг ийнхүү “том” дуугарах нь учиртай.
Тэрбээр “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрт 56 сая төгрөгийн үнэтэй массажны сандал шахаж байсан сүүхээтэй эр. Тиймээс ч АН-ын залуучуудын байгууллагын Ерөнхийлөгчийн суудлыг мөнгөөр “зодож” байгаад авахад нэг их гудийхааргүй хөрөнгөтэй нэгэн гэлцэх юм билээ.
Ж.Өөдлөн
Эх сурвалж: mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 17, 2016 8:50:49 am )
АН муу нь муу Гэхдээ албан тушаал наймаалдаггүй юм Тэнэгээ битгий худал ярь
1 Comment