antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2016 Comments are off

Гэмтэж бэртсэн хүүхдүүдийг үл тоодог “Rec” ХХК-ийн захирал П.Эрдэнэхүү гэж этгээд төрийн байгууллагыг өмнөө сөхрүүлсэн үү?

нийтлэсэн Admin

15065118_10209587182308265_1876664298_oХүүхдийн нулимсыг, гэмтэж бэртсэн хүүхдүүдийн өвдөлтийг юман чинээ тоодоггүй, хүний урманд авч хэлэлцдэггүй  Rec ХХК-ийн захирал П.Эрдэнэхүү гэж этгээдийн талаар хэвлэлүүд бичиж, нийтлэж байгаа юм. Уг асуудалд Улаанбаатар хотын эрхэм засаг дарга Сундуйн Батболдыг анхаарал хандуулаасай гэсэндээ ийн бичиж байгаа юм. Тодруулбал,Хан-Уул дүүргийн 4-р хороо Шинэ Өргөө хорооллын хүүхдүүд хүүхдийн тоглоомын талбайгүйн улмаас машины зам дээр тоглож байгаад авто осолд өртсөн хэд хэдэн тохиолдол гараад байгаа тухай харамсалтай мэдээллийг уншигч та өмнө нь сонссон байх. Шинэ өргөө хороолол нь  баригдаад удаагүй байгаа 1080 айлын хороолол юм. Анхны төлөвлөлтөөрөө 70%-ийн ногоон байгууламж, 2-3 хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур зэрэг бүх орчныг бүрдүүлсэн анхны А3 стандартын хороолол баригдахаар төлөвлөгдөж, оршин суугчдыг тэрхүү төлөвлөсөн танилцуулгадаа итгүүлэн байраа худалдсан байдаг. Гэвч бодит байдал дээр нөгөөх танилцуулга зураг дээрх бүхэн байсангүй. Ямартаа л хүүхдүүд тоглоомын талбайгүй учраас машинтай зэрэгцэн тоглоу, улмаар гэмтэж бэртсээр байгаа юм.

Хан-Уулын   4-р хорооны оршин суугчид эрхээ хамгаалах үүднээс өмнөх засгийн үеэс эхлэн тэмцэж ирсэн ч, өнөөг хүртэл эрх мэдэлтнүүд асуудлыг нь шийдвэрлэж өгөхгүй байгаад гомдолтой байгаа аж. Тэд өмнөх засгийн үеийн эрх мэдэлтнүүд, хотын удирдлагуудыг REC ХХК-ийн захирал П.Эрдэнэхүүгийн халаасанд орсон гэж үздэгээ хэлж ярьж байна.

Байр зарагдан оршин суугчид орох үед Нийслэлийн Ерөнхий Төлөвлөлтийн Газраар тус хотхоны ерөнхий төлөвлөгөөг өөрчлүүлэн хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, ногоон байгууламж барих газрууд дээрээ өөр зориулалтын барилга барихаар өөрчлүүлж, барилгын суурь цутгаж эхэлсэн байдаг аж. Тиймээс иргэд, оршин суугчид Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарт хандан хүсэлт гаргажээ. 3200 хүүхдийн төлөө шийдвэрийг өөрчилж өгнө үү гэж хүсч байгаа юм байна. Оршин суугчдын хувьд төрийн хяналт тавьдаг зөвшөөрөл олгодог мэргэжлийн байгууллагуудад удаа дараалан гомдол гаргасан ч авч хэлэлцэлгүй өдийг хүрээд байгаа юм.

Хүүхдийн тоглоомын талбайн газар дээр хашаа барьж хязгаарлалт хийхэд оршин суугчид Барилгын төлөвлөлт гүйцэтгэлд хяналт таввдаг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газарт 2016 оны 4 дүгээр сард гомдол гаргахад “дороо машин зогсоол дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий байгууламж баригдах зөвшөөрөлтэй” гэж хариу өгсөн бөгөөд, газраа ухан сууриа цутгаж эхлэхэд нь оршин суугчид эсэргүүцэн, тус суурийн зураг төслийг барилгын холбогдох хүмүүст үзүүлэхэд “Гаражийн суурь биш барилгын суурь” гэдгийг хэлж өгсөн аж. Үүний дараа дахин Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газарт хандахад хоёр сарын дараа хариуг нь өгсөн бөгөөд ингэхдээ “ерөнхий төлөвлөгөө өөрчлөгдсөн,  таван давхар барилга барихаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авсан” гэсэн хариуг өгсөн байдгийг zindaa.mn сайтад гарсан мэдээлэлд дурджээ. Тэгэхээр Улсын Их хурлын сонгуулиас өмнө амжиж хотхоны ерөнхий төлөвлөгөөг нууцаар, хууль бусаар өөрчлүүлсэн харагдаж байгаа юм.

Шинэ өргөө хорооллын оршин суугчид ихэд бухимдалтай байгаа юм. Оршин суугч Э хэлэхдээ “Шинэ Өргөө хорооллын захиалагч REC компани нь анх бидэнд байраа зарахдаа хүүхдийн тоглоомын талбай барьж, маш сайхан тохижуулж оршин суугчдийн амгалан тайван байдлыг бүрдүүлнэ гэж “байраа зарсан боловч тэр амлалтандаа хүрээгүйгээр барахгүй амлалт нэхсэн оршин суугчдаа үгээр дайрч доромжлон гардаг энэ байгууллагыг шалгадаг мэргэжлийн байгууллага гэж байдаг бол ажлаа хиймээр байна.” гэсэн бол Оршин суугч Б “Хүүхдийн тоглоомын талбайн газрыг 2016 оны 4 дүгээр сард хашаа бариад оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарахад захиалагч REC ХХК-ийн захирал П.Эрдэнэхүү ирээд дороо гараж дээр нь тоглоомын талбайгаа баринаа энэ зундаа дуусгана та бүхэн хүлээж бай гэж оршин суугч биднийг тайвшруулаад явсан. Тухайн үед хашаагаа барьсан боловч ажил нь эхлэхгүй явсаар байгаад 8 сарын дундуур ажил нь эхэлсэн бөгөөд хийгдэж байгаа суурийн ажилтай танилцахад энэ нь гаражийн суурь биш барилгын суурь болох нь тодорхой болсон. Ингээд бид дахиад НЕТГазарт хандсан боловч хариу маш удаж гарсны эцэст төлөвлөлт өөрчлөгдсөн барилга баригдаж байгаа гэсэн хариуг бидэнд өгсөн” хэмээн хэлж байгаа бол оршин суугч Ц “ Оршин суугчид сошиал сувагуудаар нэг нэгээрээ бичихээр байр хариуцсан Аж Богд Инженеринг ХХК /контор/, болон захиалагч REC ХХК-ний хүмүүс залгаж дарамталдаг ийм л байдалтай байна. Дээрээс нь байрны мөнгө гэж маш их мөнгө хураадаг боловч юунд зарцуулдаг талаар хэнд ч ямар ч тайлан өгдөггүй ШӨХТГазарт удаа дараа хандсан боловч бас л шалгаж өгөхөөс татгалзаж манайд хамаагүй мэтээр тайлбар өгдөг.  Мөнгө, Эрх мэдэлтнүүдийн өмнө шударга ёс үнэ цэнэгүй болсон юм байна. “ гэсэн байна.

Тэгэхээр эх сурвалжуудын хийгээд хэвлэлүүдээр гарч байгаа мэдээллүүдээс үзэхэд REC ХХК гэж нэлээд сүрхий компани бололтой байна. Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрыг өмнөө сөхрүүлсэн компани гэхээр том байхаас ч яахав!

 

1f

2f

3d

4d

5_4

6

7_1

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car