antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2016 7 comments

Сансар орчимд нийт 69 баар цэнгээний газар ажиллаж байна

нийтлэсэн Admin

1479100324582947a4963fdУлаанбаатар хотын цагдаагийн газрын даргын гаргасан захирамжийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтыг хийж эхлээд байна. Уг шалгалтаар Монгол Улсын Гэмт хэргээс урдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн биелэлт, хууль, тогтоомжийн хэрэгжилт бодит байдал дээр ямар түвшинд байгаатай танилцаж,  хэрэгжилтийг хангуулах, зөрчилийг арилгуулах зорилготой юм. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, дүүргийн Прокурорын газар хамтарч энэ сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хороонд үйл ажиллагаа эрхэлдэг баар цэнгээний газруудад нэгдсэн шалгалт хийлээ.

<

7 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 49 ААН-ээс 36 нь “Баянцээл”-ийн гудамжинд байдаг. Мөн Сансарын үйлчилгээний төв орчимд  33 баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллуулдаг болсноос хойш сансрын “Баянцээл”-ийн ойр орчимд гэмт хэргийн гаралт, архидан согтуурах явдал нэмэгдсэн гэнэ. Мөн цагдаагийн байгууллагад ирэх гэмт хэргийн дуудлага эрс нэмэгдэж, өглөөний 06:00 цаг хүртэл илүү их ачаалалтай ажилладаг болжээ.

“Баянцээл”-ийн ойр орчимд Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газрууд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн тав тухыг алдагдуулж, аюулгүй, амгалан тайван амьдрах эрхийг зөрчсөөр байгаа талаар иргэд, оршин суугчид хэлж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1479100331582947ab27e15

1479100327582947a7bd44b

1479100321582947a1299aa


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • иргэн (November 14, 2016 3:23:22 pm )

    хот төлөвлөлт гэж байхгүй. Баянзүрх дүүргийн үе үеийн тэнэг дарга нарын ажлын үр дүн. Ардтүмний хөлсөө дуслуулж олж өгсөн татварын мөнгөөр заан, Нохойны хөшөө босгож байхдаа таарсан дуракууд.

    • Кккк Эх дэлхийдээ тайван амьдарцгаая (November 15, 2016 10:39:26 am )

      Сансарт хичнээн баар цэнгээний газар байх нь бидэнд ямар хамаа байна аа, бид ямар сансарт хүрч чадах биш

  • ДОЛГОРСҮРЭН (November 14, 2016 5:37:40 pm )

    Хуучин дарга нар нь юугаа хийж байсан юм бэ. Эдгээр бар савнуудыг цэгцлэхгүй бол болохгүй ээ.

  • ОЮУТАН (November 14, 2016 5:39:25 pm )

    БОЛЬЁ ОО

  • zochin (November 14, 2016 7:16:10 pm )

    tegeed haagaad ogoochee bayn zurh duurgiin darga gej arhi mongo hooson holduu darga baidag yu ch hiihgui heruul hiihees oor chadvargui

  • Anonymous (November 14, 2016 8:21:17 pm )

    Ард нь дан цагдаагий болон хуулийн байгуулагын том дарга нар би олнох нь тэдний өмчийн байгуулагууд цагдаа нар яайч чадахгүй

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (November 15, 2016 10:17:16 am )

    Сөүлийн гудамжийг бас тоолоод үзээрэй.

antalya rent a car