Хантайшир дэвжээ үүсэн байгуулагдсаны түүхт 15 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн өргөн дэлгэр сайхан боллоо. Ардын хувьсгалын 95 жилийн ойн улсын их баяр наадамд 10 даван түрүүлсэн улсын аварга Ч.Санжаадамба өнөөдөр зодоглосон нь хамгийн эхний сонин байлаа. Шинэхэн аваргын хувьд наадмаас хойш бөхийн өргөөнд анх удаагаа зодоглож, зүүнийг магнайлан барилдаж эхний түрүүгээ авлаа. Ховд аймгийн арслан О.Хангай үзүүрлэв. Их шөвөгт улсын начин Ч.Ганзориг, Б.Чимэдвандан нар шалгарав.
Тэртээ 2001 онд тулгын чулуугаа тавьж, галаа бадраасан Хантайшир дэвжээ өнөөдөр гарьд, заан, харцага, начингуудтай, олон шижгэр аймгийн цолтнуудтай, зохион байгуулалт, бүтэцийн хувьд бусад аймгуудад үлгэр дуурайл болохуйц томоохон дэвжээ болон өргөжээ.
Барилдааны хойморт дэвжээний залуу тэргүүн Алтай констракшны захирал Х.Бат-Эрдэнэ, хүндэт тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, анхны тэргүүн Р.Батмэнд тэргүүтэй олон хүндэт зочид тухалжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.