antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2016 1 comment

Улаанбаатар хот 20 мянган хүн амтай аймагтай ижил статус, төсөвтэй байна

нийтлэсэн Admin
527-1478851293p1b192193s9r81e521uso1mimij81Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл шат дараалсан дөрвөн томоохон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг өнөөдөр НЗД-ын Байгаль орчин, экологийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан танилцуулав.
Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа юм. Нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх жилд 1 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлэг байна. Харин нийслэлд ашиглаж буй 330 мянга гаруй тээврийн хэрэгсэл 10 хувийг, 3 ДЦС 6 хувийг, хөрснөөс дэгдэж буй тоос 4 хувийг эзэлдэг аж. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлж, 2010-2015 онд нийт 132.5 тэрбум төгрөг зарцуулсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй юм. Тухайлбал, 2010, 2012 онд Мянганы сорилын сан, Дэлхийн банкны 48 сая ам.долларын санхүүжилтээр 50 мянга орчим сайжруулсан зуух тараажээ. Гэвч нийслэлийн агаарын бохирдол төдийлөн буухгүй байгаа төдийгүй насанд хүрсэн 10 мянган хүн тутмын 1600, 1000 хүүхэд тутмын 500 нь амьсгалын замын өвчнөөр өвдөж байгаа юм.
Нийслэлийн шинэ удирдлагууд агаарын бохирдолтой тэмцэх ажлыг хууль, эрх зүйн шинэчлэлээс эхлэх хэрэгтэй хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл, 1.3 сая иргэнтэй Улаанбаатар хотод 20 мянган хүн амтай аймгуудтай ижил статус, төсөвтэй байгаа юм. Тиймээс нэн тэргүүнд Улаанбаатар хотын статусыг тодорхойлж, төсөв хөрөнгийг нэмэх хэрэгтэй гэдгийг Ж.Батбаясгалан хэллээ.
Монгол Улс өвөлдөө -50 хүрч хүйтэрдэг тул иргэдийг нүүрс түлэхийг шууд хориглох боломжгүй. Тиймээс нийслэлийн шинэ удирдлагуудын хийх ажлын хоёрдугаарт өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталтат зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системээр үргэлжлүүлэх асуудал багтсан байна.
Гуравдугаарт олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт татаж, агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр болжээ. УИХ энэ оны есдүгээр сард хүлэмжийн хийг бууруулах тухай ТОП 21 хэлэлцээрт нэгдэх шийдвэр гаргасан нь олон улсаас санхүүгийн дэмжлэг авах боломжийг бүрдүүлсэн гэдгийг дурьдав. Санхүүгийн дэмжлэгээр эрчим хүчээр гэр, байшингаа халаах төхөөрмж нэвтрүүлнэ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Герман улсаас Тулга хэмээх төхөөрөмж нэвтрүүлэн туршилт хийсэн байна. Уг төхөөрөмж нь шөнийн цагт эрчим хүч хурааж, өдөр нь гэр, байшин дулаанаар хангадаг аж. Төхөөрөмж өдөрт 1-2 квт цахилгаан хэрэглэдэг бөгөөд энэ нь өрхүүдийн эдийн засагт хүндээр тусахгүй хэмээн нийслэлийн удирдлагууд үзэж байгаа аж.
Нийслэлийн нэг өрх өвлийн турш 1-3 сая төгрөг нүүрс, түлээнд зарцуулдаг гэсэн судалгааг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар гаргажээ. Харин Тулга төхөөрөмжийн үнэ 2.5 сая төгрөг. Тиймээс “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хүргэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь хийх ажлын дөрөвдүгээрт орсон байна. Ингэхдээ 2.5 сая төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, үлдсэнийг нь хувь хүн өөрөө гаргах аж. Өөрөөр хэлбэл, иргэд төхөөрөмжөө аваад, 1 сая 250 мянган төгрөгийг бага багаар НАББС-д төвлөрүүлдэг байхаар журамлах юм. Энэ бүхэн амжилттай хэрэгжвэл гэр хорооллоос ялгарах агаарын бохирдлыг 80-90 хувиар бууруулах боломж бүрдэх аж.
Ирэх 7 хоногт Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдаж, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулна. Энэ үеэр нийслэлийн удирдлагууд дээрх санал, санаачлагаа танилцуулахаар төлөвлөсөн байна. Үндэсний зөвлөл нийслэлийн саналыг дэмжсэн тохиолдолд НАББС байгуулах болон цахилгаан төхөөрөмж нэвтрүүлэх талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан иргэдэд дэлгэрэнгүй танилцуулах  аж.
Ч.Ариунболд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 13, 2016 6:38:26 pm )

    Бас нэг үлгэр. Мөнгө идэх арга

antalya rent a car