Өмнөх Засгийн газраас оёдлын үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор Чингис бондоос 23 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Харин маш богино хугацаанд 7 компанийг хууль бусаар сонгон шалгаруулж,тэдгээр компаниуд 1 сар хүрэхгүй хугацаанд дүрэмт хувцас оёж нийлүүлнэ гэсэн яриатайгаар зээл аван гаднаас өндөр үнэтэй сурагчийн дүрэмт хувцас оруулж ирэн сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдийг хохироожээ. Энэ талаар өнөөдөр Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооноос Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Тус холбооны ажилтан Ж.Оюунчимэг энэ талаар хэлэхдээ : 1 сар хүрэхгүй хугацаанд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэнэ гэдэг бол технологийн хувьд ч тэр, цаг хугацааны хувьд ч тэр байж боломгүй зүйл юм. Нэг үгээр хэлбэл 7-хон компани Монгол улсын 526 мянган хүүхдийн дүрэмт хувцасыг нэг сарын дотор оёхоор гэрээ байгуулсан байдаг боловч, энэ нь нэг нь нөгөөгөө хууран мэхэлсэн хууль бус ажилагаа байсан.Мөн 7 компани 1 сарын хугацаанд сурагчийн дүрэмт хувцсыг оёсон нэр зүүн,хаанаас хэрхэн яаж оруулж ирсэн нь тодорхойгүйгээр нийлүүлсэн. Үнэхээр зээл аваад үйлдвэрлэл явуулсан бол тэдгээр компаний тайланд тусгагдан татвар төлөх ёстой.
Тэгвэл сурагчийн дүрэмт хувцсыг эцэг эхчүүд өмнө нь 39000-49000 төгрөгөөр худалдан авдаг байсан бол эдгээр компаний үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасыг 76000-185000 төгрөгөөр худалдан авч,эцэг эхчүүдийг маш их хохироосон. Энэ шударга бус үйлдлийг таслан зогсоохоор захиргааны хэргийн шүүхэд хандхад шүүх нотлох баримтыг үндэслэн 2013.7.16-ны өдрөөс эхэлсэн энэ хууль бус ажиллагааг түдгэлзүүлсэн. Цаашид хэргийг хянан шийдвэрлээд 2015 2.25-ны 99 тоот шүүхийн шийдвэрт өрсөлдөөний тухай хуулийн олон заалтуудыг зөрчсөн.
Түүнчлэн БШУЯ-ны 2013.07.16-ны 4/3931 дүгээр албан бичгүүд буюу сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн борлуулах ажлын талаар гаргасан тушаал шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрээр 1.зах зээл дээр цөөн тооны компаниудад давуу эрх олгосон. 2.өрсөлдөөнийг санаатайгаар хязгаарласан. 3.үнийг хэт өндөр болгон хуйвалдсан гэсэн дүгнэлтүүдийг гаргасан.Эдгээр компаниудын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр гарчихаад байхад тэд үл тоон 2013-2016 онуудад хууль бусаар дүрэмт хувцасаа оёх борлуулах ажиллагааг үргэлжлүүж байсан нь гэмт хэргийн шинж чанартай буюу маш ноцтой явдал юм.
Түүгээр ч барахгүй Оёдлын нэгдсэн холбооны тэргүүн ,Төм трейд ХХК-ийн захирал Жаргалмаа нь зээлээ төлөхгүй байх арга зам хэрэглэж,телевизээр захиалгат нэвтрүүлэг удаа дараа явуулж,бусдын нэр хүндийг гутаахыг оролдож байна. Иймд Шүүх,Засгийн газар,Боловсорлын яам,ХХААХҮЯ-ы сайд нар хууль бусаар хөрөнгө мөнгө мөнгө хувааж идсэн,тэдэнд тусалсан албан тушаалтан удирдлагыг зүгээр хараад сууж болохгүй шууд таслан зогсоож хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна гэлээ.
Ж.Дорж
Эх сурвалж: Jirgee.mn
Холбоотой мэдээ
-
irgen (November 12, 2016 6:27:38 pm )
Bolovsroliin said asan Lu ovogt Gantumuriin Es Altahuyag nariin hiisn luivar idsen eruu huvhairch iduulsen but nogoordog gesen ardiin ug bii l dee harj l baiya
-
Anonymous (November 13, 2016 10:14:32 am )
Batzvvgiin oeson geed bsan xuvtsas xymd ch gesen muu bsan odoo omsoj bga xuvtsas vnetei
-
SHB (November 13, 2016 10:52:48 am )
hog ih tatna dulaan orchind omsohiig bodoltsoogyi chanraasaa dawsan vhti onco monco hooj baihaar setgel gargabal zvgeer lbn daa
3 Comments