Интернэт, IPTV, суурин утас гэх гурвалсан үйлчилгээгээр танил болсон “Скайтел” группын дэргэдэх “Скаймедиа корпорац” иргэдийнхээ халаасыг тэмтэрч увайгүй үйлдэл гаргаж эхэллээ. Анх гарч ирсэн даруйдаа бусдаас хямд төсөр үнэ хөлс санал болгож буйгаа “гайхуулсаар” өөрсдийгөө баахан рекламдсан тэдний төрх үнэндээ худал хуурмаг байж. Анх үнэгүй суулгаж өгч суурь хураамж гэж 10 мянган төгрөг авч байсан тэд өнгөрсөн зун тоног төхөөрөмжийнхөө үнийг огцом нэмж 195 мянган төгрөг болгосон нь иргэдийгээ шулж эхэлсэн анхны алхам.
“Амташсан хэрээ 13 дахидаг” гэгчийн үлгэрээр одоо “Скаймедиа”-гийнхан багцын үнэ гэгчийг гаргаж ирэн түүгээрээ хэрэглэгчдийг сэм сэмхэн шулж эхэлж байна. Анх 19500 төгрөгөөс эхэлсэн ч өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас үнээ огцом нэмж 25 мянган төгрөг болгосон. Ингэснээрээ маш олон хэрэглэгчийнхээ дургүйг хүргэсэн. Гэвч тэдэнд энэ нь сургамж болсонгүй. Мөнгөний амтанд орсон тэд хэрэглэгчдээ шулах дахин нэг шилдэг аргаа боловсруулж саяхнаас “Скаймедиа”-д дөрвөн төрлийн багцтай болоод байна.
Ингэснээр өнөөх 25 мянган төгрөгийн багц нь дахин нэмэгдэж 28 мянган төгрөг болжээ. Үүнийг энгийн хэрэглэгчид анзаарахгүй ч нарийвчлаад сонирхож үзвэл таны халааснаас таныг хүсээгүй байхад сар бүр 3 мянган төгрөг “суйлаад” байна. SPS гэх спорт сонирхогч хэрэглэгчдийн л худалдан авч үздэг сувгийг бүх хүмүүст хүчээр “шахчихлаа”. Та спорт суваг үздэггүй байлаа ч гэсэн сар бүр хүчээр та тус сувгийн түрээсийг нь төлнө.
Хамгийн аймшигтай нь энэ зөвхөн шинэ хэрэглэгчдэд хамааралтай бус. Хуучин хэрэглэгчдийнхээ багцыг ч мөн 28 мянган төгрөг болгож, хуучин хэрэглэгчдийнхээ эрх ашгийг ноцтой зөрчиж эхэлсэн байна.
Гэтэл тэдний увайгүй бохир үйлдэл үүгээр ч дууссангүй. Интернэт хэрэглэгчдийнхээ хэрэглээг ч мөн хязгаарлаж ердөө 200GB дата хэрэглээтэй болгожээ. “Скаймедиа” зальжин бохир аргаар иргэдийнхээ халаасийг тэмтэрч шулж эхэлсэн нь зөвхөн үнэ багцаа өөрчилсөнөөр илэрсэнгүй.
Тэд гэрээндээ ч гэсэн зарим заалтыг оруулалгүй ирсэн байна. Тухайлбал, үнэ, төлбөртөө өөрчлөлт оруулахаар болсон бол эртнээс үүнийгээ ядаж мэдэгдэх ёстой. Олон нийтэд үнэнээр нь зарлах ёстой гэсэн заалт байдаг. Гэтэл “Скаймедиа”-гийн гэрээндээ үүнийг тусгаж өгөөгүй байна. Ингэснээр хэрэглэгчид үнийн мэдээллийг авах боломжгүй. Нэг л өдөр үнэ нь эрс нэмэгдэж, өөрсдөө ч мэдэлгүй, мэдсэн ч хүчээр багц дээрээ 3000 төгрөг нэмж төлж байна.
Энэ бол цэвэр дээрэм. Дээрэм гэхээс өөр юу ч гэх билээ.
Холбоотой мэдээ
-
ОЮУТАН (November 11, 2016 5:50:25 pm )
БОЛЬЁ ОО
-
Зочин (November 11, 2016 6:26:49 pm )
Ямар мэдрэл мэдээлэл вэ бусад нь 30мянга шүү дээ
SPS багц юнивишн дээр авахад 10 мянга харин ч удаан үнээ барьлаа аргагүй2 -
Zochin (November 11, 2016 7:29:21 pm )
Iim hudlaa ym bichij irgediig tuurugduulhee bokimoor yum.Unee nemsen genuu nadad bol harinch shine bagtsuud ni taalagdaj bgaa.olon songolttoi ih goy bolson bnalee.
-
Anonymous (November 11, 2016 9:56:23 pm )
une nemegdsen bna lee shu humuusee
-
Lodoi (November 11, 2016 10:35:36 pm )
Ene bolor gej nohor mobikomiig sonin bolgood skyteld ochson odoo.Sayahan Orsyyd mongolryy dohidog baisan odoo bid orsryy dohidog bolloo.Orsod 1 minyt 2rybli byu 40bodohod 80tog getel manaid gadagshaa yarihad hamgiin hyamd ni 185tog
-
Anonymous (November 11, 2016 10:37:15 pm )
Харин тийн нэмсэн бнлэ шуналтай АПУ гийхан Батхүү гуай бодоорой ганцаараа баяжихгүй шүү
-
sky (November 12, 2016 10:49:57 am )
Unendee yg xereglegchiig shulj bn bi ajildag bsan xalagdsan
-
-
Anonymous (November 12, 2016 10:47:13 am )
Ene bol unen tuxain xereglegchteigee toxirixgui dur medej sport subagaa oruulad mungu xuraasan utasdaj xelexeer anduursan bn gej baixiin daraa sard abaxgui gene shuu
-
сонгон (November 12, 2016 4:21:59 pm )
тв төхөөрөмжийн их муу өндөр үнэтэй skymedia-г тавиулах хүмүүс анхаарч авна уу
-
Erka (November 12, 2016 5:59:55 pm )
Yg manai tulbur ih garaad baihaar nintuw deer ni ochood vilchilgegee harsan chin minii medehgvi 2 bagts nemsen bn lee aimaar shvv sain shalgaj bh heregtei yum bn le
10 Comments