antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2016 4 comments

Бөхчүүд эхнэрүүдтэйгээ Сайн үйлсийн аянд нэгдэж байна

нийтлэсэн Admin

147884608758256687350fbТУСЛАХЫН УЧИР БИЙ БИЛЭЭ

Хавдрын Үндэсний Зөвлөл

Дэлхийн 8 орны хэл дээр хөрвүүлэгдэн олон мянган хүүхдүүдэд өвчнөө ялан дийлэх урам зориг өгсөн “Максимо Том Си хоёр” хүүхдийн номыг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудад бэлэглэх аяныг маань олон хүмүүс дэмжиж, тэдний сайхан сэтгэлийн өглөгөөр 150 гаруй хүүхдэд бид номоо хүргээд байна. Энд та бүхэнтэйгээ нэгэн сайхан сэтгэлт хандивлагчийнхаа зурвасыг хуваалцмаар санагдлаа. Тэрээр “Хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх олон боломжууд байгааг хүмүүст таниулж мэдүүлэх, нэгэнт өвдсөн хүмүүс, тэдний ар гэрийнхэнд туслах зорилготой ажилладаг танай байгууллагын үнэт зүйл надад таалагдлаа. Миний аав цэл залуухан насандаа хавдар өвчнөөр бурхан болж, уй гунигт автан байсан хүүхэд насны минь он жилүүд тэртээ хол алсран одсон ч Монголын маань аз жаргалтай элэг бүтэн гэр бүлд ийм зүйл битгий тохиолдоосой гэсэн сэтгэлээр би Та бүхний санаачилсан аянд нэгдэж байна” хэмээн сэтгэлийнхээ үгийг хандавын хамт бидэнд ирүүлсэн юм. Баярлалаа Танд!
Бидний найз нөхөд, ажлын газрынхан, хамаатан садангуудаас маань эхлээд маш олон эгэл жирийн хүмүүс, нүүр номын андууд, төрийн түшээд, гадаадын элчин хүртэл манай аяныг талархан дэмжиж, олон олон өвчтэй хүмүүст туслах буянт үйл бүтээж буй буйд ТАЛАРХААД БАРШГҮЙ.
Монголын маань сайхан бөхчүүд ч бас Махимо аянд маань нэгдлээ. Тодруулбал, “Аварга” дээд сургуулийн багш Б.Адьяахүү начин, гэргий “Шинэ дэлбээ” нүүр амны эмнэлгийн захирал П.Булганы хамт Хавдрын үндэсний зөвлөлөөс эхлүүлсэн #maximo аянд нэгдээд байна. Б.Адьяахүү начин Сүхбаатар аймгийн харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар , Монголын үндэсний олимпийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нарыг, гэргий П.Булган нь Улсын аварга Санжаадамбын эхнэр Б.Солонго, Улсын Арслан Р.Пүрэвдагвын эхнэр Н.Цэрэнлхам, Улсын арслан Э. Оюунболдын эхнэр Б.Өнөржаргал, Улсын заан Ц.Магалжавын эхнэр Б.Аюурзана, Улсын харцага Д. Бат-Эрдэнийн эхнэр Н.Намжилсүрэн нарыг сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалан дуудаж байгаа юм байна.
Мөн аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар Улсын аврага Ч.Санжаадамба, дуучин Э.Төрмандах нарыг нарыг уриалсан байна.
Ш.Мөнгөнбаатар, Ч.Санжаадамба, Б.Солонго , Н.Цэрэнлхам , Б.Аюурзана , Н.Намжилсүрэн нар дуудлагыг хүлээн авч сайн үйлсийн аянд нэгдээд байгааг дуулгахад үнэхээр сайхан байна.
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн 8-р ангийн сурагч 14 настай С.Хонгорзул охин орчуулсан эр зориг бүгдийг ялан дийлдэг тухай түүхийг өгүүлсэн “Максимо Том Си хоёр” номоо хавдрын эсрэг сайн санааны үйлсэд хандивлаж, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш.Сүрэнжав яруу найрагчийн санаачилж, “Хавдрын үндэсний зөвлөл”-өөс эхлүүлсэн энэхүү #maximo challenge аянд Та бүхнийг хүүхдийн ном худалдан авч эсвэл бэлэглэж нэгдэхийг урьж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 11, 2016 3:48:10 pm )

    Адьяахүү багш үнэхээр мундаг сайхан хүн дээ.Сүүлийн үеийн сайн бөхчүүд энэ хүний шавь нар байдаг даа өөрөө их уужуу тайван хүмүүжил их сайн өгдөг сайхан багш минь.

  • Иргэн (November 11, 2016 3:54:03 pm )

    Бөхчүүд зодоон хиилээ хүн зодлоо луйвардлаа гэдэг үнэн үү ниигмиин ухамсар муутай юмнууд байдаг даа бөх сонирхдоггүй л дээ

  • Anonymous (November 12, 2016 11:01:26 am )

    ЭНЭ СЭТГҮҮЛЧ НЬ БИЧИХ ГЭЖ ХОЛЬЖ ХУТГААД ТҮЙВЭЭЖ ӨГЧ,ОЙЛГОХ ГЭЖ НЭЛЭЭН ХИЧЭЭЛЭЭ САЙХАН ЗҮЙЛИЙН ТУХАЙ Л БИЧСЭН ЮМ ШИГ БАЙНА.

  • amjilt (November 13, 2016 10:15:21 pm )

    Buhchvvd gj yag yu hiidg humuus bdiin buun buun gvzeetei huduu tsaraitai bolovsrol nimgen bvdvleg n dendsen humuus bdg gj boddog

antalya rent a car