
Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан уг хэргийн хохирогч гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй өгснөөр мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Н.Амарзаяагийн удирдсан бүрэлдэхүүн гэмт этгээдийг шуурхай илрүүлжээ. Мөн иргэн Ш машинаа түгжилгүй орхисны улмаас бэлэн мөнгө болон эд зүйлээ хулгайд алдсан хэрэг өнгөрөгч бямба гарагт Сонгинохайран дүүрэгт гарсан.
Хэргийг мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Э.Энхсаруулын удирдсан бүрэлдэхүүн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Тиймээс өвлийн улиралд автомашины хучлага болон эд анги хулгайлах гэмт хэрэг эрс нэмэгддэг. Тиймээс автомашинаа харуул хамгаалалттай газар, гараашид байрлуулах, эсхүл дохиоллын систем суурилуулж хулгайн гэмт хэргээс өмч хөрөнгөө хамгаалахыг цагдаагийн байгууллага анхааруулан сэрэмжлүүлж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
-
Зочин (November 11, 2016 10:21:31 am )
Машины эд зуйлс, орон гэрийн хулгайч нарыг хууль хяналтын байгууллагынхан олж илруулдэг боловч тэднийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон тумэнд овог нэртэй, зураг херегтэй нь зарлаж таниулж байхгуй , бас тэр хулгайчуудыг нь торгосон болоод тавиад явуулчихдаг нь буруу юм биш уу?! Миний л мэдэхийн машины толь хулгайлж байгаад баригдсан хулгайч маргааш нь дахиад л машины толь хулгайлаад зогсож байсан нь саяхан 2014 онд юмдаг!
1 Comment