antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2016 Comments are off

Нийгмийн даатгалын сангийн хуримтлалаас 100 саяар бонд авч болно

нийтлэсэн Admin

41d6b66o63vr2a01m53q05j7jg

УИХ-аар Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн даатгалын санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг 1,978,036.0 сая, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг 1,887,408.8 сая төгрөгөөр тус тус батлав. Мөн Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 100,000.0 сая төгрөгөөр батлав.

Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 44 нь буюу 86.3 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа. Эдгээр хуулийг хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд идэвхи санаачлагатай ажиллаж, хуулийн хугацаанд нь батлуулсан Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд, ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car