antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2016 Comments are off

Интерполыг Хятадын сайд удирдана

нийтлэсэн Admin

147882686558251b7141ddaБЭЭЖИН. /ВВС/. Хятад улсын нөлөө бүхий албаны хүн Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын тэргүүнээр сонгогджээ.

Интерполын тэргүүнээр хятад хүн анх удаагаа томилогдсон нь энэ юм. Тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд Мөн Хунвэй уг албан тушаалыг ирэх дөрвөн жилийн хугацаанд хашихаар болжээ. Тэрбээр удахгүй ажлаа хүлээж авах аж.

Хятадын иргэн Интерполыг удирдахаар болсон нь улс орноосоо дүрвэсэн улс төрийн тэрс үзэлтнүүдийг мөрдөн мөшгихөд Хятадын эрх баригчдад улам хялбар болж байна гэж хүний эрхийг хамгаалагч “Эмнести Интернэшнл” ТББ үзэж байна.

Харин ноён Мөн хэлэхдээ “дэлхий дахинд хэв журам сахиулахын төлөө бид чадах бүхнээ хийхэд бэлэн байна” гээд “дэлхийн II дайн дууссанаас хойших хугацаанд өдгөө дэлхийн нийтийн аюулгүй байдалд хамгийн ноцтой сорилтууд тулгараад байна” гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car