antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2016 3 comments

Банк болон барилгын салбар дахь монополь байдлыг арилгахгүйгээр хямралаас гарахгүй гэв

нийтлэсэн Admin

_etu0286

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хороогоор хийлээ.Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агентлагаас ирүүлсэн саналд үндэслэн, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан гэдгийг Сангийн сайд хэлэв.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 17 зорилт, 104 бодлогын арга хэмжээг тусгажээ. Мөн эдгээр зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагуудыг тодорхой зааж өгсөн байна.Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулсан бол хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үг хэлсэн УИХ-ын гишүүн Б.Батзориг үндсэн чиглэлд судална, үнэлэлт дүгнэлт өгнө гэсэн ерөнхий зүйл нэлээд байгааг анхаарч тодорхой зүйлийг хариуцах эзэнтэй, хүрэх үр дүнтэй нь уялдуулж тусгах, хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцдог байхад анхаарах, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлж хуваарилалтыг боловсронгуй болгохтой уялдсан эрх зүйн өөрчлөлтүүд хийх асуудлыг судалж шийдвэрлэх, УИХ-ын гишүүн Ж.Батзандан эдийн засгийг боомилж байгаа салбаруудыг задлах, ялангуяа банк санхүүгийн болон барилгын салбар дахь монополь байдлыг арилгаж банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх, ингэхгүйгээр хямралаас гарч чадахгүй учраас Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарах, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гадны банк оруулж ирэх эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар ойрын үед тодорхой шийдвэр гаргах шаардлагатай зэргийг хэлж байв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (November 09, 2016 2:56:30 pm )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=340470 /цэг ком хоёрын хоорондох зайг устгаад ороод үзээрэй/ энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд сар болгоны 30-ны өдөр тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна.

  • бат (November 09, 2016 4:06:34 pm )

    батзандан зөв хэлжээ

  • Зочин (November 09, 2016 7:29:01 pm )

    Зөв өө дэмжиж байна

antalya rent a car