“C1” телевиз дахин шинэ захиралтай болсон байна.
Удирдлагын баг нь тогтворгүй байгаа тус телевиз энэ долоо хоногт шинэ захиралтай болжээ. Сүүлийн хэдэн сар тус телевизийг н.Энх-Амгалан гэж хүн удирдаж байсан бөгөөд түүнээс өмнө Монголд телевизийн урлагийн цоо шинэ соёлыг нутагшуулахаар зорьж ажиллаж байсан английн иргэн Бен Моёл анхнаас нь C1-ийг удирдсан билээ.
Харин энэ удаад анх тус телевизээс сэтгүүлчийн гараагаа эхлүүлсэн Д.Ариунсэлэнгийг Гүйцэтгэх захирлаар томилжээ. Д.Ариунсэлэнгэ нь 2007-2012 онд С1 телевизийн мэдээний албаны сэтгүүлч, 2012 оноос Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайдын хэвлэлийн төлөөлөгч, 2012 оны долоодугаар сараас УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 09, 2016 4:14:20 pm )
Тулга ерөнхийлөгчийн ганц жомбого нь кк
-
kkk (November 09, 2016 5:48:25 pm )
za barag l
-
Zochon (November 10, 2016 2:09:49 am )
Huviin jijig Tv zahiral hen boloh ni hend hamaatai bainaa zaaval zarlah gej.
-
irgen (November 10, 2016 11:57:55 am )
tiim uu kk nohorgui yum baih da
4 Comments