antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2016 2 comments

МҮОНРТ-ийг шалгахаар боллоо

нийтлэсэн Admin

olloo_mn_1421290171_tb

Өчигдөр МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр гэнэт нэг шуурхай  мэдээ гарсан.  “МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь нь хууль зөрчиж, ажилчдын эрх ашигт халдаж байна” гэсэн агуулгатай мэдээлэл цацагдсан. Харин тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сэтгүүлчдийг ажлаа тараад явсан, эзгүй үеэр ММ агентлагийн дарга Ч.Батцэнгэл эфирт бэлэн бэлтгэсэн ийм мэдээ оруулж ирээд шууд Цагийн хүрд дундуур өгсөн байгаа юм. Ийм ёс зүйгүй байж болохгүй л дээ. Манай сэтгүүлчид байсан бол хэн нь ч ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй байх байсан. Энэ бол байж болшгүй үзэгдэл. Түүхэнд байгаагүй зүйл. Ийм буруу увайгүй үйлдлийг жишиг болгон тогтоож яавч болохгүй. Тэгээд ийм үйлдлээ ялсан намын нэр барьж намайг зайлуулах аргаар хамгаалуулах гэвэл бүр бүтэхгүй санаархал” хэмээн тайлбар хийгээд байгаа.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллуулахаар болж байна. Дашрамд өгүүлэхэд,  МҮОНРТ хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар шалгуулах санал хүсэлт УИХ дээр хэдэнтээ ирсэн гэх мэдээлэл энэ үеэр яригдсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ОНРТ-ийн нийт ажилчид (November 09, 2016 2:36:05 pm )

    ЗӨВ БАЙНА, ШАЛГУУЛ, АЖИЛЧИД

  • зочин (November 09, 2016 5:34:43 pm )

    АН даам байхдаа аймгийн ИТХ-д гарах хүнийг, бүүр нарийн бичгийн дарга нь ирж шалгуулж, цагдаа нь ч гэж цагдаа ямар ч баримтгүй хүнийг баривчилж байв даа Одоо өөрсдөө нүглээ эдэл дээ

antalya rent a car