antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2016 10 comments

Т.Аюурсайхан: 10 тэрбумын ашигтай ажилладаг “Монгол шуудан”-г 20 тэрбум төгрөгөөр хувьчлах гээд байна

нийтлэсэн Admin

4d6404a8b1883593214da1c24d30937a_12002017 оны төсвийн тухай хуульд ирэх онд орлого нэмэгдүүлэх чиглэлд хийгдэх хэд хэдэн ажлууд тусгагдсан байсан. Үүн дотор  “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар тооцон, өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх асуудал тусгагдсан. Энэхүү хувьчлалыг талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас тодрууллаа.

-“Монгол шуудан” ТӨХК-ийн хувьчлах үнэлгээ хэр бодитой болсон гэж харж байгаа вэ?

-Уг нь шуудангийн салбарыг төр өөрөө эзэмшиж байх ёстой. Яагаад гэвэл төрийн нууцтай холбоотой мэдээлэл шуудангаар дамждаг.Шуудангаар дамжиж иргэн болон аж ахуйн нэгжийн аюулгүй байдалд халдсан жишээ гадаадын улс орнуудад гарч байна. Эдгээрийг харгалзаж үзээд 51 хувь нь төрд, үлдсэн хувийг нь хувьчилж болох юм гэсэн байр суурьтай байгаа.

Тэгээд ч 34 хувийг нь IPO гаргаад 6.1 тэрбумаар борлуулчихсан, тэр 6.1 тэрбум нь дансанд нь байгаа. Дээр нь таван тэрбум төгрөөр үнэлэгдэх марк байна. Марк гэдэг бол төгрөгтэй ижил хэмжээнд бодогддог үнэт зүйл. Гэтэл энэ байгууллагыг 20 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж байна. Ялангуяа өмнө нь 34 хувийг нь 6.1 тэрбумаар хувьчилж авсан хүмүүс эргээд төрийн мэдлийг хувьцааг авах юм бол 34 хувиа үнэгүй авсан болох нь.

Үнэлгээ нь бодитой хийгдээгүй гэж бодож байна. Энэ байгууллага 10 тэрбумын ашигтай ажилладаг. Үүний зургаа орчим тэрбум нь цалин хөлс, зардалдаа явдаг байх. Дээр нь Төв шуудангийн барилгын 40 хувийг эзэмшдэг, 330 суман барилга байгууламжтай, 130 автомашинтай, дансандаа 6.1 тэрбум төгрөг нь бэлэн байж байна. Энэ бүхнийг тооцохоор үнэлгээг зөв хийсэн гэж бодох ямар ч аргагүй.

-Ашигтай ажиллаж байгаа компанийг яагаад хувьчлах гээд байгаа юм бол?

-Ер нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд 100 хувь ашигтай ажиллах боломжтой. Ашигтай ажиллаж байгаагийнх нь үр өгөөжийг дээшлүүлж, алдагдалтай ажиллаж байгааг нь ашигтай ажиллуулах хэрэгтэй. Тэгэхийн тулд нэн яаралтай төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай ашигтай ажиллах гэрээ байгуулах хэрэгтэй.

Хэрэв алдагдал хүлээвэл өмчөөрөө хариуцна, албан тушаалаараа хариуцлага хүлээнэ гэдэг заалт дээр гарын үсэг зуруулбал энэ ажлыг хийе гэсэн хүмүүс маш олон байгаа. Хамгийн гол нь өмч хөрөнгийг шамшигдуулах, улсын хөрөнгөөр тоглох, үнэгүйдүүлж байгаад хувьчлах зорилготой хүмүүс тэнд ажилладаг болохоор алдагдалтай ажиллах явдал гаргасаар байгаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • urgen (November 09, 2016 1:01:26 pm )

    үнэний талд бат зогсоорой .

  • Anonymous (November 09, 2016 1:33:14 pm )

    МАНыхан өөрсдөө авах гэж байна Хэлий муу ч АНыхан ингээгүй юм

  • хаха (November 09, 2016 1:34:14 pm )

    Ашиг орлого хоероо ялгаж бичээч

  • Anonymous (November 09, 2016 2:05:24 pm )

    erguu dagznuudaa duudlagiin anhnii une ni baij taarah bailgui dee. 20 terbumaar shuud zarah gej baigaa bol tanai namiinhan avna sh dee

  • Зочин (November 09, 2016 4:11:01 pm )

    Ашигтай ажилладаг газраа яагаад хувьчлах гээд байгаа юм бол доо. Ашиггүй ажилладаг газрыг хувьчилж авхаар юм даа.

  • Zochin (November 10, 2016 3:14:38 am )

    Энэ салбар унэхээр ашигтай ирээдуйтэй.Аз гийсэн нь авах бхдаа

  • Танхай (November 10, 2016 9:34:48 am )

    Төв шууданг хувьчилахаа болимоор. байх. Өнгөтөй өдттөй болгонийг. төрөөс гарсан луйварчид аваад ард түмэн бид ч хоосон үлдэх болж байна энэ хувьчлал гэсэн гое нэриийн доор хор найруулахаа больж үз. Монголын ард түмний хөрөнгийг монгодчуудад нь үлдээ УИХ энэ хувьчлалыг үзгээр л хараад суухийм. Бөан мануухайнууд. олигтой дуугардаг нэг ч гишүүн алга энэ. Улс орон гадаа дотоодын. луйварчдийн. гард орж. дууслаа энэ бурхан чи хаана байна

  • Төмөрөө (November 10, 2016 10:51:11 am )

    Аюурсайхан чи хувьчлал мэдэх болоогүй чиний толгойд сум бна.

  • Ухна (November 10, 2016 11:27:20 am )

    Аюурсайхан зөв ярьж бн Нам хамаагүй Луйварчин болохгээгүй бол луйварчидтай үзэлц ард чинь ард түмэн бн

  • irgen (November 10, 2016 12:46:42 pm )

    hanaj zadahaa mededgui nam yridag hooson tolgoitonguud mongold yu bgaagiin bugdiin av avtsgaa mongol ulsiig yu ch bolgochood ta nariin setgel hanahgui ee yagaad gevel ta nar belen mongonii shunaltai bolchihson uhej bj sanaa chin amartsgaana unen yum tiim l bna da

antalya rent a car