Уул уурхайн салбараас бид бишгүй ихийг горьдож өдийг хүрч байгаа. Уг нь энэ салбар дахь бодлого зөв байгаад, хуульчлагдаад эргээд хөрсөн дээр эвтэйхэн буудаг бол нөхцөл байдал өөр байсан ч байж болох. Тэгэхэд бодлого боловсруулагч яамны үүрэг маш чухал. Гэвч тэгээд салбарын яамыг нь эрх ашгийн зөрчилтэй нөхдүүд удирдаж ирсэн түүх давамгай.
Тухайлбал, өдгөө Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байгаа Х.Бадамсүрэнтэй холбоотой асуудал нэлээд бий. Ямартаа л түүнийг Бэрхийн уурхайг хаахад хүргэсэн, хөрөнгө орлогоо худлаа мэдээлсэн гэхчлэн олон асуудалд холбогдож явсан, орон шоронд хүртэл ороход хүргэж байсан талаар нь хэвлэлүүд онцолж бичиж байгаа юм. Тэгвэл бид дэд сайдын нэр холбогдож байсан мэдээллийг илүү тодорхой байдлаар хүргэе. Түүний талаар 2012.03.26-нд umnugovi.mn сайтад нийтлэгдэж байсан мэдээллээс иш татъя. Тодруулбал, Монросцветмет нэгдлийн хөрөнгөөр хувьдаа барилга угсралтын компани байгуулж завшснаас эхлээд жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс байж боломгүй доогуур үнээр хийж, 300 мянган долларын хахууль авч байсан үүх түүхтэй хэмээн Х.Бадамсүрэн эрхмийн талаар тэнд өгүүлжээ. Цаашлаад “Шижир алт ХХК”-тай хамтран гаалийн татвараас санаатайгаар зайлсхийж улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан гээд түүний хийсэн хэргүүд ил тод байдаг. Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж прокурорын шатанд хэргийг хаасан гэх мэтээр ам дамжин яригддаг ч аль шийдвэр нь үнэн гэдгийг хууль хяналтын нэг ч албан тушаалтан батлаагүй. Уг нь дээрх хэргийн шүүх хурал дээр улсын яллагч Х.Бадамсүрэнгийн өмчөөс 3 сая төгрөгийг улсын орлого болгох, чанга дэглэмтэй хорих ангид 7 жил хорих ял оноосон байдаг.” хэмээн өгүүлсэн байгаа юм.
Х.Бадамсүрэнгийн холбогдсон удаах хэрэг нь Монголросцветмет нэгдэлд ерөнхий геологичоор ажиллаж байсан М.Ариунбаярын үйлдсэн хэргийн хамсаатнаар татагдсан явдал. М.Ариунбаяр 2009, 2010 онд Авлигатай тэмцэх газарт улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон талбайг “Нөөцгүй” гэсэн хуурамч дүгнэлт гаргаж, авч үлдээд Хятадын компаниудад өндөр үнээр зарсан хэргээр шалгагдахад Х.Бадамсүрэн бас татагдаж мэдүүлэг өгч байв. “М.Ариунбаяр яавч ганцаараа ийм хэрэг хийж чадахгүй. Х.Бадамсүрэн даргын оролцоотойгоор хийсэн. Бор-Өндөрийн Баргилтын ордыг Х.Бадамсүрэн, М.Ариунбаяр хоёр зарсан. Тэр ордыг авсан хятадууд баяжуулах үйлдвэр барьчихсан, төмрийг өдөр, шөнөгүй урагшаа зөөж байгаа” гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь гэрчилдэг.Х.Бадамсүрэн УИХ-ын гишүүн болоод ч хууль бус зүйлд хутгалдахгүй байж чадсангүй. Сурсан зангаараа Өмнөговь аймгийн Номгон суманд буй хятадуудын ашиглаж байгаа хар тугалгын ордын ойролцоо 43 км зайд хилийн шинэ боомт нээх, хятадын нутгийн гүнээс тус орд хүртэл төмөр зам татах зөвшөөрлийг хөөцөлдөж байжээ. Хар тугалганы ордыг Х.Бадамсүрэн урьд нь хятадуудад зуучилж худалдсан. Тэр орд нь дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсныг лоббидож өөрчлүүлсэн тухай мэдээлэл цацагдсныг Х.Бадамсүрэн үгүйсгээгүй байна” хэмээн бичсэн байдаг.
Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд түүнтэй холбоотойгоор яригдаж ирсэн мэдээллээс үзэхэд Х.Бадамсүрэн Уул уурхайн дэд сайдаар ажиллахад зохимжтой нэгэн биш бололтой.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (November 09, 2016 10:37:43 am )
бараг улс орныхоо эсрэг ажилладагхүн байна шүүдээ.
-
Anonymous (November 09, 2016 10:46:16 am )
Teneg setguulch. Bid bugd hiatad mongoor amidarch baigaa shuu dee
-
Зочин (November 09, 2016 11:07:19 am )
Х.Бадамсүрэнг “Монголросцветмет”-ийн Ерөнхий захиралаар ажиллаж байхад Ардчилсан нам Засаг барьж байсан Энэ бүхэн бол гүтгэлэг хэрэв Х.Бадамсүрэн буруутай байсан бол түүнийг шоронд хийх шиг амархан юм байгаагүй дээ Зорлигтойгоор хүнийг гутаан доромжилохоо зогсоочих Х.Бадамсүрэн бол Монголын Уул уурхайн шилдэгш менежерүүдийн нэг Хамтарсан үйлдвэрийн удирдах дээд байгууллага болох Зөвлөлийн хурлаараа шийдсэн асуудлуудыг ингэж мушгих хэрэггүй Х.Бадамсүрэн Зөвлөлийн шийдвэргүйгээр юу ч хийж чадахгүй
-
Zochin (November 09, 2016 11:39:54 am )
Badamsurengees hoishih mongolrossin zahirluudig shalgah heregtee.
Erdene gej nuhur bgaa.
-
Anonymous (November 09, 2016 12:36:54 pm )
Энэ өвгөн одоо хангалттай ш тээ.
-
Мгл (November 09, 2016 12:48:46 pm )
Энд бичигдсэн болгон унэн шуудээ.намын хамгаалалтаар хуулиас мултарсан засаршгуй шуналтай хулгайч
-
Хахаха (November 09, 2016 9:24:05 pm )
Хохь нь мангаруудаа энэ хүний намыг та нар сонгосон биз дээ одоо наад хүнийг МАН нь томилно үхсэнээ бичээд байгаан одоо та нараас асуух айх шаардлагагүй
-
mgl (November 10, 2016 12:44:12 am )
lalarin mongo ni haana bga bol ulsiin orlogo bolgoj tsaazaar awbal hulgaichid sawraa tataj medne
-
zochint (November 10, 2016 6:45:09 am )
Erdenee gej nuhur chini harin Mongolros tsvetiig ashigtai ajilluulsan yum bish uu
-
mogi (November 10, 2016 10:02:49 pm )
buud mongold bgaa huulias deguur nobshnuudiig shuud buud
-
зочин (November 11, 2016 5:51:17 am )
ХУЛХИДДАГ ЭР ГЭЛЦЭХ. МИНИЙ МЭДЭХ Л ХАМГИЙН ДОТНО ДҮҮГЭЭ ХЭМХ ХУУРААД ГӨЛИЙЖ ЯВАА ЭР. МОНГОЛЧУУД ХАРЖ БАЙГАА. ЗӨВ НЬ ЗӨВӨӨРӨӨ, БУРУУ НЬ БУРУУГААРАА ЗОХИЦУУЛАГДАНА
-
зочин (November 14, 2016 11:39:28 am )
Баталгаа, нотолгоогүй мэдээллээр хүний тоглгойг эргүүлдэг, хүн чанараа алдсан арчаагүй гүтгэгчдийг өөгшүүлдэг танай сайт мэт мэргэжлийн ёс зүйгүй газруудыг хаалгах хэрэгтэй. Үнэхээр тийм байсан юм бол АН нам нь барьж аваад шорондоо хийчих цаг зөндөө л өнгөрсөн байна шүү дээ. Монголчуудын муухай энэ мэт зан монголоо “алж” байгаа тул бид хөгжихгүй, хөгийн царайлаад хэвтэцгээж байгаа биз дээ. Бие биеэ мэрэх, мууг үзэхээс өөр чадах юм бидэнд алга гэж үү.
-
unench (November 15, 2016 11:47:53 am )
uruunduu mungutei barigdsan
-
Anonymous (November 16, 2016 6:39:25 am )
Насаараа л монголын баялгаар баяжих ажил хийдэг томилогддог хумуус байх юм унэндээ монголынхоо баялгийг монголын телее ард тумний телее сэтгэлээсээ ашигласан бол аль хэдийн бар Улс болох байлаа харамсалтай нь хэдхэн нехдууд халаасаа тунтийлгэхийн телее монголоо барьж идэж Байна
-
Бадам (November 16, 2016 8:38:36 pm )
Бидний сонгосон нам шилдэг боловсон хучнээ томиллоо
Оор юу та нарт хэрэгтэй юм бэ ? Чамайг дэд сайдад тавих юмуу
Битгий мороод -
Иргэн (November 21, 2016 1:32:50 pm )
Бас нэг луйварчин
16 Comments