antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2016 2 comments

Гурван иргэний мэдүүлгийг илт зөрчилтэй гэж үзлээ

нийтлэсэн Admin

3t4tmh76tjeivbuhdd6e7umnns

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшсэн М, Монголын цахилгаан холбоо ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшсэн Ө, Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн В нарын мэдүүлгийг АТГ хянаж үзээд ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн байна.

Харин “Улаанбаатар чуулга” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Дашлхагва, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшсэн Ө.Ган-Өлзий, Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд нэр дэвшсэн Ц.Алтанзаяа нарын зэрэг 282 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 8 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (November 08, 2016 1:52:06 pm )

    Таалагдлаа. Одоо төрийн өндөр албан тушаалтнуудыг ч ингэж шударгаар шалгаж хуулийн дагуу арга хэмжээ авахгүй бол Монголчууд бид амьдралын баталгаагүй боллоо шүү. Монголын хамаг, мөнгө энэ хүмүүсийн гар дээр байна. Ард иргэд нь хоосон гараа тосоод байж байна. Төрийн хууль гууль болж эрхэмүүд өөрсөддөө таарсан хууль гаргаж ард иргэдээ хуурч байгаа нь ард түмэн улс гүрнээ доромжилж байгаа доромжлол том луйварын гэмт хэрэг болжээ гэхээс өөр хэлэх үг олдохоо байлаа шүү

  • Anonymous (November 09, 2016 4:34:46 pm )

    Baliar tsogtsetsgiin ur zeeliig uneneer n bichsen chin ustgaad haysan bna shde. Tsogoo min mungu chin iluudeegui bizde

antalya rent a car