antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2016 3 comments

ОУВС-гаас  тусламж авах нь тодорхой болов

нийтлэсэн Admin

952f4d43f23a5c8coriginal

Ямар ч байсан ОУВС-гийнхан манайд туслалцаа үзүүлэх нь тодорхой болж таарч байна. Өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 4-ний өдрүүдэд тус сангийн баг манай улсад ажиллаад буцсан байгаа. Тэгвэл тус сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер “Монголын Засгийн газартай үр бүтээлтэй хэлэлцээ өрнүүлсэн. Сангийн яам, Монголбанкны холбогдох албаныхантай уулзан, асуудлаа олон талаас нь нягталж үзсэн. Хөтөлбөр хэрэгжүүлэх талаархи ажил цаашид үргэлжилнэ.Биднийг халуун дулаан хүлээж авсан Монголын Засгийн газрын удирдлагуудад хамтран ажилласанд талархлаа илэрхийлье.” гэсэн байна.

Тодотгоход, Стэнд бай хөтөлбөрийг улс орнууд эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ даван туулах зорилгоор хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд уг хөтөлбөрт анх 1991 онд, дараа нь 2009 онд нэгдэж, “Богино хугацааны хөтөлбөр”-ийг ОУВС-тай хамтран амжилттай хэрэгжүүлж байсан туршлага байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зика (November 07, 2016 1:23:16 pm )

    Авч болноо хагасыг нь битгий идчихээрэй 65 суудалтай МАН-хаа

  • zochin (November 08, 2016 7:34:20 pm )

    Aimshigtai bolzluud tavidag, baruunii ornuud ter bolzold bool bolood , aimshgiin yaduurald orood baina,,,,evropiin ornuudiig haraach,,,itali, potrugali, grek, ispani, geh met olon oron baina, ochigdor portugaliig haruulj baisan byhel byten hot, tosgonooroo hoosorch dain bolson um shig orhiod yavsan baina, sain bodoh heregtei, Ter zeeliig chin ard tymen l toldog um shyydee, ,,,,,Turj yheh gej baigaa bish er ni dotood nooz bololzoogoo harahgui muu l baina,

  • Иргэн (November 08, 2016 8:22:30 pm )

    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)

antalya rent a car