antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2016 2 comments

Т.Лхагвасүмбэрэл агсан амиа алдаад бүтэн жил өнгөрсөн ч, хэрэг учир битүүлэг хэвээрээ байна

нийтлэсэн Admin

1451653814_img_8259

 “Ирвэс хамгаалах сан”-гийн байгаль хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсан гэрээсээ гарч сураггүй болсон өдрөөс хойш яг нэг жил өнгөрч байгаа ажээ. Тэрбээр нэг жилийн өмнө Улаанбаатар хот дахь  гэрээсээ  “Машинаа гараждаа тавьчихаад ороод ирье” гэж гараад сураггүй болсон байдаг. Түүний цогцсыг зургаа хоногийн дараа Хөвсгөл далайгаас олсон байдаг. Түүний учир битүүлэг үхэл араасаа их л олон асуултыг дагуулж байсан ч, өнөөдөр ямар нэг зүйл илж болоогүй л байна. Талийгаачийн аав Ж.Төмөрсүх хэвлэлд ярилцлага өгөхдөө  “ Энэ хэрэг анхнаасаа их өөр замаар явчихсан гэж би боддог юм. Би ярьж ч байсан. Энэ хэргийг илрэхгүй байх гэдэг юм уу, тийм ашиг сонирхол байсан юм уу, энэ сүүлийн хэргээс өмнөх гурван халдлагад ч гэсэн яг л ийм ашиг сонирхол байсан. Анхны үзлэг, шалгалтаас эхлээд яг ийм л дүр зураг бий. Санаатай юм уу, санамсаргүй байдаг уу, мэдэхгүй. Анхнаасаа амиа хорлосон гэж үзэж шалгаж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр хэрэг энэ тал руугаа ингээд яваад байна гэж би бодоод байдаг юм. Гэхдээ яах вэ, хүү маань амиа хорлох хүн биш юм даа. Өөр хүн байсан бол амиа хорлосон гэхэд итгэж болох ч хүү минь өөрийн гэсэн бодолтой, зорилго чиглэлтэй, ажил хөдөлмөрийн төлөө явж байсан, эрүүл саруул хүн байсан болохоор итгэхгүй…  Яахав дүн нь эхлээд гараг. Дүн гараагүй байхад таамаглаад дайраад байж болохгүй. Тиймээс дүн гарсны дараа одоо ч байгаа, өмнө нь ч өгсөн шалгуулах шаардлагатай юмнуудаа асууна. Тэр хэр зэрэг шалгагдсан байна, хэр зэрэг нотлогдсон байна гэдгийг харна. Тухайлбал, тэр машины араас өөр машин очсон байхгүй юу. Тэр машин жирийн малчны машин байсан байж болно, би үгүйсгэхгүй. Харин тэр машин тэрний машин байжээ, учир нь… гээд л надад хэлж өгөх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр машин нь олдоогүй байна шүү дээ. Энэ наад захын жишээ. Иймэрхүү эргэлзээтэй, хардалттай юмнууд зөндөө. Тэр болгоныг хууль хяналтынхан ийм учиртай юм гээд шалгаад, хянаад олох л ёстой юм. Тэрнээс би хөөцөлдөөд, өөрөө илрүүлээд, хайгаад гүйгээд байх нь юу юм. Өмнөговьд хутгалуулсан хэрэг гэхэд их учир битүүлэг. Тэгээд амьддаа тэрнийхээ учрыг олоогүй явж байгаад дууссан шүү дээ. Тэр газарт би жилийн дараа очиход хүртэл ул мөр болохоор зүйлс байж л байсан. Тэд тэрийг хараагүй өнгөрсөн сэжигтэй тохиолдлууд зөндөө бий. Би явсан улсуудыг нь дагаад, хамт очоод “Та нарын шалгасан газар хаана байна” гэхэд шал өөр юм ярьж байгаа юм шүү дээ. Ийм хэцүү зүйл байдаг л юм байна гэдгийг амьдрал дээр өөрөө үзэж явна даа.”  хэмээн ярьсан байна.

Эргэн сануулахад, талийгаачийн үхлийн шалтгаан чухам юу байж болох вэ гэдгийг таамаглан, магадласан мэдээллүүд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэвлэлүүдээр гарч байсан ч, нийгэм сүүлийн саруудад мартагнаж эхэлсэн гэхэд болно. Гэтэл ингээд бүтэн нэг жил өнгөрчихсөн байна. Талийгаачийн аавынх нь хэлснээр эхнээсээ буруу тийшээ явсан хэрэг, ямар ч байсан нэг шийд дагуулах байх. Тэр үед асуудал хаашаа ч эргэж бас болох юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 07, 2016 1:21:13 pm )

    Төрд хулгайч луйварчин алуурчин шунхлтхг нар үүрэлсэн

  • Чука (November 08, 2016 1:22:16 pm )

    Үхсэн хүн үг хэлэх биш дээ. Энэ хэргийг илрүүлэх сонирхол байхгүй байгаа нь ойлгомжтой.

antalya rent a car