antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2016 3 comments

Хүндрэлийг давах хөтөлбөрт хугацаа байхгүй байгааг анхааруулав

нийтлэсэн Admin

ediin-zasag-8

Хүндрэлийг даваад гарах зөв гарцаа олж чадахгүй байна гэх шүүмжийг энэ засаг нэлээд сонсож байгаа. Хөрөнгө оруулагчдад нээлттэй байна гэчихээд хэрэг дээрээ бол хэдүүлхнээ хувааж идэх бодлогыг ил цагаан барьж байна гэх шүүмж дагуулж байгаа. Тэгвэл ямар ч байсан “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Монгол Улс 2013, 2014 онд нэг хүнд ногдох ҮНО-ын хэмжээгээр дэлхийн банкны дундаж-дээгүүр орлоготой орны ангилалд дэвшин орсон боловч 2015 онд эдийн засгийн өсөлт саарсан, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор нэг шат уруудаж, дундаж-доогуур орлоготой орны ангилалд буцаж шилжин ороод байгааг Ц.Дашдорж гишүүн дурдаад эдийн засгийн өсөлт саарсан шалтгаан, өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар болон цаашид үүсч болзошгүй хүндрэлийн талаар  мэдээлэл өглөө.Төсвийн тэнцэл, төлбөрийн тэнцэл хос алдагдалтай байгаа нь макро эдийн засгийн суурь тэнцвэрүүдийг яаралтай сайжруулахгүй тохиолдолд эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх, хямрал цаашид гүнзгийрэхийг анхааруулж байгаа аж. Түүнчлэн, гадаад валютын улсын нөөц хангалтгүй, гадаад төлбөрийн чадвар сул байгаа энэ үед дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ доогуур, гадаад зах зээл дэх эрэлт бага хэвээр цаашид үргэлжилбэл олон улсын зах зээлд Засгийн газрын гаргасан үнэт цаасны үндсэн төлбөрийг ирэх онуудад төлөхөд хүндрэл үүсч болзошгүй юм байна. Иймд эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсан болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж онцлон танилцуулсан юм. Хөтөлбөр нь 1) Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, 2) Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуун хариулт авч, саналаа хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засгийн чиглэлийн бодлогын бусад баримт бичгээс юугаараа ялгаатай болохыг тодруулж асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн суурь шалтгаан болох шат шатандаа хариуцлага алддаг энэ байдлыг засаж, залруулах талаар уг хөтөлбөрт тусгагдсан эсэхийг лавлаж байлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Засгийн газрын тэргүүн эдийн засгийн хүндрэлийг 18 сарын дараа тогтворжуулна гэж байсан бол өнөөдрийн хэлэлцэж буй хөтөлбөрт тодорхой хугацаа байхгүй байгааг анхааруулав. 2012-2016 оны Засгийн газар хамгийн их мөнгө, санхүүжилттэй байсан ч төсөв, санхүүгийн асуудлыг улстөржүүлсэн бодлогын алдаанаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг өнөөдөр улс орон, ард иргэд үүрч байгааг тэрбээр онцлоод, бага орлоготой, эдийн засгийн хүндрэлд нэрвэгдэж буй зорилтот бүлэгт хандсан нийгмийн халамжийн арга хэмжээний талаар тодруулж, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх асуудлуудыг уг хөтөлбөрт тодорхой тусгах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах зорилготой уг хөтөлбөрийг тун оновчтой боловсруулах ёстой, харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хөтөлбөр урьд өмнө хэрэгжиж байсан үр дүн муутай бодлогын баримт бичгүүдээс ялгарахгүй байгааг тэмдэглээд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, дүгнэх хугацааг оновчтой тодорхойлж, энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаа нарийн тусгах шаардлагатайг хэллээ. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 84.6 хувийн саналаар дэмжлээ. Мөн байнгын хорооны гишүүдийн гаргасан саналын дагуу уг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулан байгуулахаар шийдвэрлээд байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 04, 2016 5:56:01 pm )

    МАН-ынхан засгийн эрх авмагцаа ямар ч мөнгө алга. Энэ Монгол улс чинь дампуурлын ирмэг дээр дэнжигнэж байна хэмээн хөгшин залуугүй шаагилдаж эхэлсэн билээ. МАН-аас сонгогдсон сайд дарга нар нь юм л бол мөнгө олох арга зам хайж байна хэмээн ийш тийш гүйлдээд байгаа. Тэгж тэгж мөнгөгүй Монгол улсаа мөнгөтэй болгох нэг арга олсон нь хятадуудаас зээл авахаар шийдсэн явдал байв. УИХ-ын дарга М.Энхболд Бээжин рүү эртний Эсэн тайш шиг л үтэр түргэн очоод 20 жилийн хугацаатай хоёр хувийн хүүтэй дөрвөн тэрбум доллар зээлэх санаатай байгаагаа цухуйлгачихаад ирсэн. Хятадууд угаасаа чинжүү санаатай болохоор одоохондоо асуудлыг яръя. Судалъя гэсхийгээд явуулсан байв. Үнэндээ тэд аль эрт боддогоо бодоод, судалдагаа судалчихсан бүр хорин жилийн дараа яаж гарах гарцгүй болгохоо хүртэл тоочихсон учраас удахгүй болзлоо тулгаад зээлээ өгөх биз. Хятадууд бол таарсан болгондоо буян үйлдээд байдаг хүмүүс биш, харин ч үхээд хэвтэх авсаа хүртэл эртнээс бэлдэж алхам гишгэдэл болгоноо тооцож амьдардаг улс. Тиймээс зүгээр ч нэг болзол тулгахгүй. Хамгийн гол нь Хятадын гангийн үйлдвэрлэл эрс нэмэгдсэнтэй уялдан коксжсон нүүрсний үнэ өсч, дэлхийн зах зээл дээр нэг тонн 210 ам.доллар болчихоод цаашдаа ч өсөх хандлагатай байгаа билээ. Гэтэл МАН-ынхан таван жилийн өмнө сонгуулийн амлалтаа биелүүлж, Эх орны хишиг түгээхээр “Чалко” компаниас зээлсэн 250 сая ам.долларын гэрээ нь өдгөө бүх юманд садаа болж байгаа бөгөөд нэг тонн коксжсон сайн чанарын нүүрсийг 28 ам.доллараар нийлүүлж байгаа юм. Санаагаар болдогсон бол Хятадаас их хэмжээний мөнгө зээлж байхаар дөрвөн жилийн өмнө хийсэн гэрээгээ өөрчлөх талаас нь хятадуудтай ярьсан бол аштай юу. 210 ам.доллараар тооцдоггүй юм гэхэд ядаж Австралийн жишгээр нэг тонныг нь 120 ам.доллараар, бүр байг гэхэд 85 ам.доллараар өгье гэж царайчилсан бол манай улсад ашигтай байлаа. БНХАУ-ын дарга Си Жин Пин гурван жилийн өмнө манай улсад айлчлахдаа “Хэн хэнийгээ хохироохгүй, харилцан ашигтай бизнес хийж хамтдаа хөгжицгөөе” гэж чанга дуугаар УИХ-ын танхимд хэлж байсан санагдана. Нэгдүгээр даргын энэ үгийг сануулаад гэрээгээ өөрчилье гэж хэлээд үзэхэд гэмгүй л байх. Гэвч ухаан муутай, урагшгүй МАН-ын дарга нарт тийм сүйхээ, чадвар байхгүй биз дээ. Тэгээд ч наймааны ухаанд баруун солгойгүй гаршсан, сохор зоосны ашгийн төлөө харх шиг хөдөлмөрлөдөг, хоосон уутнаас хүртэл хонжоо гаргаж чаддаг хятадууд тийм амар зөвшөөрөхгүй байх. Тэрнээс гадна Монголоос авч буй хямд коксжсон нүүрсийг Бугатын гангийн үйлдвэрт шахдаг хоёр том компанийн дийлэнхи хувьцааг Си Жин Пин дарга эзэмшдэг юм гэсэн. Дэлхийд коксжсон төдийгүй түүхий нүүрсний ч үнэ өссөөр байгаа ийм үед бид хамийн сайн чанарын коксжсон нүүрсээ хятадуудад үнэгүй шахам нийлүүлчихээд зээл горьдож суугаа нь өрөвдөлтэй. Дэлхий нийт бидний үхээнц дорой чанарыг шоолж байгаа биз. Эцэг дээдэс маань хан үндэстэнтэй наймаа арилжаа хийхдээ өөрийнхөө эрх ашгийг хамгаалж, тэдэнтэй тэнцүү зиндаанд харьцдаг байсан атал өнөөгийн удирдагчид шулуулсаар дуусах шинжиндээ орсон нь эмгэнэлтэй. Өөрсдийнхөө мууд өрөнд орж өтөнд идэгдэж байж “Бид хэцүүдлээ. Бидэнд туслаач. Хоёр их гүрний дунд хавчигдаж үхлээ” хэмээн дэлхий дахинаар өрөвдүүлэх тактик хийхээс өөр юу ч хийхгүй сэтгэхгүй суугаа нь бүр ч эмгэнэлтэй.

  • ZOCHIN (November 04, 2016 8:28:33 pm )

    MONGOLIIN ULS TORCHID GEJ NOHOIN BAAS….

  • БОДИТ СЭТГЭЛГЭЭ (December 22, 2016 10:49:49 pm )

    ҮНЭН , ҮНЭН . ӨӨР ХЭЛЭХ ҮГ АЛГА .

antalya rent a car