Яадаг ч байсан эрх баригчид оффшорт нуугдагсдын толгойг илдэг жишгээрээ явах юм байна гэдгийг Хууль зүйн сайдын ярианаас харж болохоор байна. Түүний хэлж ярьж байгаагаар бол төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчид гэр бүлийнхнийхээ нэр дээр орлого мөнгөө оффшорт нуучихсан байхад илэрч баригдтал бас ч гэж зай байх юм байна гэж ойлголоо.
Ер нь бол манай эрх мэдэлтнүүдийн хувьд оффшор тийш хөрөнгө мөнгөө зөөгөөд, тэнд нутагшуулаад, дотоодын эдийн засгаасаа холдуулаад удсан гэдэг нь оффшорт холбогдсон улстөрчдийн мэдээллээс ойлгогдож байгаа. Түмнийг төрд төлөөлж байгаа эрхмүүд оффшор бүсэд нуугдаад байх нь ёсзүйн хувьд зохимжтой зүйл биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тиймээс ч эрх баригчид ер нь өөрсдөө оффшортой холбоотой асуудлыг зохицуулахад бэлэн байгаа юу, чадах уу гэдэг асуулт хариулт нэхэж өдийг хүрч байгаа. Өнгөрсөн сард засгийн хуралдаанаар оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглохтой холбоотой төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлээд байгаагаа мэдээлсэн. Засгийн албан мэдээнд энэ талаар өгүүлэхдээ “Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшсэн, банкны данс нээсэн тохиолдолд тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байна. Иймээс Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулах зэргийг хориглох, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг төсөлд тусгасан. Хууль батлагдсанаар төрийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх үүрэг, хариуцлага нэмэгдэж, иргэд, бизнесийнхэн төр, төрийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэн, авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзлээ.” гээд байсан.
За харин Хууль зүй дотоод хэргийн сайд хэлж ярьснаар бол Төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын гэр бүлийнхэн оффшор бүсэд данс нээлгэж, мөнгө байршуулж, компани байгуулах нь хэр зохимжтой вэ гэдэг асуудлыг хуулиар зохицуулахгүй бололтой байна. С.Бямбацогт хэлэхдээ “Хуулийн төсөл боловсруулах явцад яг энэ асуудал хөндөгдсөн. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу аливаа хуулийн төсөлд тавигдах хамгийн эхний суурь шаардлага бол Үндсэн хуульд нийцсэн, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалттай нягт уялдсан байх явдал. Төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдийнх нь Үндсэн хууль, Хүний эрхийн конвенциор хамгаалагдсан үндсэн эрхийг хязгаарлах боломж Үндсэн хуулиар хаалттай байгаа юм. Харин тухайн албан хаагч гэр бүлийн гишүүдийнхээ нэрийг ашиглан оффшор бүсэд данс эзэмшсэн, компани байгуулсан асуудлын цаана ямарваа нэг гэмт хэрэг, зөрчлийн шинж агуулагдаж байвал холбогдох хуульд заасны дагуу Эрүүгийн хууль, бусад хуулиар хариуцлага тооцох бүрэн боломж нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө нэрийг хаацайлж, өрөөлийн нэр дээр хулгайгаа нуух боломж хуулиар байхгүй гэсэн үг.” гэжээ.
Тэгэхээр нэгэнтээ хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын гэр бүлийнхэнд оффшорт данстай байх,орлого мөнгөө нуух боломж олгочих юм бол тэр мөнгийг нь хэн нэгэн улстөрч хулгайгаар гэрийнхнийхээ нэр дээр нуулгуулсан гэж үзэх ямар үндэслэл байж болох вэ? Хоёрын хооронд гурвын дунд ийм шийдвэр гаргаж, нэг л их оффшортой тэмцдэг баатрууд болж жүжиглэх ямар шаардлага байна вэ?
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Иргэн (November 02, 2016 10:12:39 am )
ОФШОРТОНГУУДЫН ГЭР БҮЛ ЭЦЭГ ЭХ ХАДАМ ТӨРСӨН АХ ДҮҮ НАР ОФШОРТ ОЙ БАЙЖ БОЛОХГҮЙ Г ХУУЛЬД ТУСГА ХАРИУЦЛАГЫГ БАС ОРУУЛАХ ЗҮЙТЭЙ ТА ЧАДАХ УУ НЭГЛ БИШ БАЙХ ЮМ
-
111 (November 02, 2016 6:45:04 pm )
ene yasan mal shig novsh ve iim ineed hurmeer ym yrij huuli sanaachilna gej bh uu lalar bymbatsogt batsaan min bugsuu archaad zail pyzdaa
-
сэлэнгэ (November 02, 2016 9:50:48 pm )
Рфшортоо болох учраас өөртөө зориулж гаргасан нь илт байна
-
-
-
): (November 02, 2016 10:47:07 am )
Novshnuud ter ih munguu yadarsan irgeddee tsatsah heregtei. Urtei hun uudluhgui gegcheer archaagaa algaj bachimdahin erhend hulgaichuudig harahaas nud horsoh yum. Muusain hulgaichuud bid narig hun shig amidruulj chadjihaad ulsaas hulgailahgui yaasan ih buh zurh ve???? Yamar gavya bguulsan gej ingej ih danalzdag bnaa Gaigui ee. Uiliin ur nehel hatuu!
-
MAH (November 02, 2016 11:15:22 am )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
-
монгол иргэн (November 02, 2016 12:16:50 pm )
Намаар талцаж хэнээрхээд хэрэггүй монгол хүмүүсээ! Энэ хоёр нам ижилдээ ижил, идэж завшихаас нэрэлхэхгүй эрхэмүүд аль алинд нь цөөнгүй байгаа, үнэн л шүү дээ! Монгол цустай хүн бол одоо улс орноо бодох болжээ. Эрүүл саруул ухаан ялна байх гэдэгт итгэж байнаа. Монгол хүмүүсийг зориудаар талцуулж хагаралдуулах гаднын бодлогоос болгоомжил хүмүүсээ!
-
mongol hun (November 02, 2016 2:16:05 pm )
onigoo onigoo.Mongolchuudiin shivshgees davj delhiin shivsheg bolson oligarhuud.mongolchuudaa edniig buulgayaa.
-
Anonymous (November 02, 2016 4:13:19 pm )
МАНы ээлжилд жүжиг Монголчууд ийм жүжигт 90 жил хууртлаа Хөөрхий дөө тэнэг тэнэг гэхэд арай дэндүү тэнэг дээ Монголчууд
-
уншигч (November 02, 2016 5:00:59 pm )
ядахдаа солонгосын лотто групп шиг байлдаа татвар нуусан ч хөрөнгө нь эх орондоо үлдэж бна шүүдээ манайхан гадаад руу аваачаад өгчих юма Эргүүлж татах хууль гаргах хэрэгтэйдээ.
-
батс (November 02, 2016 11:30:41 pm )
эд нар өөрсдөө оффшорт ээж аав ах дүү нарынхаа нэр дээр хулгайлж хуритлуулсан мөнгөө хийж дуусан учир хууль баталж худлаа дүр эсгэж байгаа юм
-
Tuya (November 03, 2016 7:39:24 am )
Hn teneg
-
ХЭ ХЭ (November 03, 2016 11:41:41 am )
ЭД ӨӨРТӨӨ Л АШИГТАЙ ХУУЛЬ ГАРГАДАГ БОЛСОН Ш ДЭЭ ГЭНЭН МОНГОЛЧУУДАА
-
батс (November 03, 2016 8:12:14 pm )
эд нар бүгд адил хулгайч луйварчид учир өөрсдийгөө хамгаалсан хууль гаргана
-
Оюу (November 04, 2016 2:03:35 pm )
Бямбацогт их л сүрхий ярьдаг хүн байсан одоо яагаад таг болоо вэ. Иймэрхүү байдлаар уусаад ажиллана гэж байхгүй байх даа. Ажлаа хийгээч
-
Anonymous (November 08, 2016 11:48:02 pm )
huchin turduu itgehuu huramch turduu itgehuu en turd itgehuu.
hend itgeh bolj bndaa .Hunii mus chanair ulam l alag bollol bndaa
15 Comments