antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2016 1 comment

Д.Бямбасүрэн: Төрийн ажилтан, төрд зүтгэж байгаа хэн боловч улсынхаа Ерөнхийлөгчөөс илүү цалин авах ёсгүй

нийтлэсэн Admin

e0dcd970496bf404253ee9630afecf94

Улс орны эрх ашигтай холбоотой асуудлыг үнэнээр нь хэлдэг, хувьд эрх ашигтаа хөтлөгддөггүй хүмүүс улстөрд үнэндээ дэндүү цөөхөн. Тэгвэл улстөрийн халуун тогооноос холдоод удаж байгаа ч, чухам үнэнийг даацтай хэлдэг хүн бол Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэм юм. Тэрбээр Монгол Улсын нийт өр ДНБ-нийхээ 210 хувьд хүрлээ гэсэн төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдлийг  эрх  барьж байсан АН-д ч, одоо байгаа МАН-д ч ялын тогтоол юм хэмээн тодотгосон байна. Түүнчлэн тэрбээр Монголын өр ДНБ-нийхээ 58 хувиас хэтрэхгүй гэж худал, үнэн яриад яваад байсан. Гэтэл Төвбанкны ерөнхийлөгч нь 210 хувь боллоо гээд хэлчихсэн. Ийм үед олон түмэндээ үнэнийг хэлж, төр засаг алхам хийх ёстой байсан. Нэгдүгээр асуудал нь, миний ойлгож байгаагаар олон түмний итгэлийг хүлээнэ гэдэг талхны үйрмэг тараана гэсэн үг биш. Нийгэмдээ шударга ёсыг бий болгоно гэсэн үг. Саяхан телевизүүд АТГ-аас гаргасан парламентын бүх гишүүн, сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харууллаа. Ямар баян хүмүүсийг бид сонгосон юм бэ. Хэдэн зуун саяас хэдэн зуун тэрбумын орлоготой хүмүүс байна шүү дээ. Төрийн мөнгө татвар төлөгчдийн халааснаас гардаг. Түүнийг тэдний хяналт дор, тэдний зөвшөөрлөөр зарах ёстой. Гэтэл нийгмийн наад захын шударга ёсны хэмжүүр болсон цалингийн системийг аваад үзэхэд, хамгийн доод хэмжээ нь 210 мянган төгрөг буюу жилдээ 2.1 сая төгрөг байхад Монголын төрийн компаниудад ажиллаж байгаа зарим хүний сарын цалин 50-60 сая төгрөг байна. Төрийн ажилтан, төрд зүтгэж байгаа хэн боловч улсынхаа Ерөнхийлөгчөөс илүү цалин авах ёсгүй. Үүнээс үзэхэд төр цалингийн системээ өөрчлөх ёстой. Нөгөөтэйгүүр, төрийн компаниуд сайн менежерүүддээ шагнал өгч болно. Гэхдээ татвараа өөрчлөх хэрэгтэй. Ерөнхийлөгчөөсөө дээш цалин авч байгаа хүмүүсийн цалинд  гадаадын улс орнуудын жишгээр 40 хувь хүртэл татвар тогтоож болно. Гол нь төрийн бодлого явуулдаг хөшүүргүүдээ сайжруулах хэрэгтэй. Төр энэ алхмуудаа хийж чадсангүй. Ингээд улс орныхоо амьдралыг бүтнээр нь багтааж харж чадахгүй, хэлэлцэж байгаа асуудлаа бодит үнэнээр нь харж чадахгүй болохоор Засгийн газраас авч байгаа арга хэмжээ аргацаасан төдий явлаа. Ер нь Ж.Эрдэнэбатын Засгийн газраас явуулж байгаа асуудлууд УИХ дээр унах нь олонтой, дутуу дулимаг боловсруулагдсан  байдал зөндөө харагдаж байна. Үндсэндээ энэ Засгийн газрын боловсруулсан эдийн засгийн блок ямар ч найдлага хүлээх чадваргүй байна.” гэсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Irgen (November 01, 2016 1:18:15 pm )

    Choijilsuren metiin mergejliin bus huniig gol yamandaa saidaar tavisan yavdal Zasgiin gazryg uragsh yavuulahgui baina shuu dee! Ene bol Mi.Enhboldyn ”gaviya” mun. Er ni Enhbold bolnamyn dargad zohih hun bish. MAN, ZG-aa tsaash ni yavuuliya gevel namyn dargaa, sangiin saidaa solih yostoi.

antalya rent a car