antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2016 5 comments

Ц.Элбэгдорж: Энэ жирийн үнэнийг л Ариунбаатар дагажээ

нийтлэсэн Admin

cc4o6544

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Энэ 2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм. Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

Энэ удаагийнтөрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар гэргийн хамт, өмнө нь уг одонг гардан авсан эрхмүүд, төр, нийгэм, соёл урлдагийн зүтгэлтнүүд, Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн наадам, паралимпын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид хүрэлцэн ирж, улаан хивсэн дээгүүр алхан Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд морилцгоов. Ёслолын арга хэмжээний үеэр Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд Монгол Улсын Төрийн дуулал, “Халуун элгэн нутаг, “Аав, ээж хоёр минь “ зэрэг дуугаар ая дууны эгшгэн мялаалга өргөлөө.

  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “ Монголын Ариунбаатарын онцгой амжилтын нууцыг тайлах гэсэн олон орны мэргэжилтнүүдийн гайхшрал өдгөө ч намжаагүй байна. Харин Ариунбаатар өөрийнхөө амжилтыг эх оронтойгоо, ээж аавтайгаа, Монгол ахуйтай, Монголынхоо гайхамшигт байгалтай холбож даруухнаар ярьсан байдаг. Тэрээр “Би дуулах бүрийдээ ээж, аав, эх орон гурваа л юун түрүүнд боддог. Тэд надад хамгийн хүчирхэг хоолойг бэлэглэсэн” гэж сурвалжлагчид өгүүлсэн нь бий.

Дуурийн дуу дуулаачдын тэргүүн шагналуудыг ээлж дараалан эзэмдэж яваа  Ганбаатарын Ариунбаатарт Монгол хүнд л заяах сайхан чанар бий. Ариунбаатар бол Монголдоо үнэхээр хайртай залуу. Тэр бол Монгол амьтай, хөдөө амьтай хүн. Тэр багадаа голын урсгал харж дуулах дуртай байжээ. Монголоороо бахархах нь Ариунбаатарын дээд бахархал юм. Тэр Монголынхоо байгалийг шүтдэг. Тэр Монголынхоо сонгодогуудыг шүтдэг. Монголынхоо сонгодог урлагийн ахмад үеийг, өнөөгийн уран бүтээлчдийг, хамтран бүтээж, бие биенээ ирлэдэг найз нөхдөө шүтдэг.

Амжилттай яваа олон Монгол залуугийн адилаар би Ганбаатарын Ариунбаатарын тухай мэдээг сонордон хардаг бас сонирхдог. Ариунбаатарын тайз бол Мариинскийгээс гадна Бакингэмийн ордон, Нью Йоркийн Метрополитан театр, алдарт Карнеги,  Москвагийн их театр гээд сар өдрөөр нэмэгдсээр байгаа. Гэвч энэ бүхнээс тэр ЦЕГ-ын “Сүлд” чуулгаа, Монголын филормоны болон Дуурийн театрын тайзаа, сургуулийнхаа танхимаа олонтоо дурсан ярих нь бий.

  Сонгодог урлагийн оройд хэмжээ үгүй гэж ярилцдаг. Оргилд нь ойртох тусам орой нь, тэргүүн нь цаашлаад байдаг юм гэсэн. Тэр олон театрын тайз, уралдаан бол Ариунбаатарын хувьд ойртох тусам өндөрсөөд байдаг оргилтой адил мэт. Би энэ бүхнийг энд хэлээд байгаа нь учиртай. Өнөөдөр Монгол бахархлын өдөр. Дэлхийд чимэг болсон хүн явъя гэвэл Монголдоо, гэртээ, хамт олондоо чимэг болж яв. Их хөдөлмөрлө. Зорилготой бай, тууштай бай, бусдыг хүндэтгэ. Энэ жирийн үнэнийг л Ариунбаатар дагажээ.

 Би Чингис хааныг газрын зовлонг даван туулж тэнгэрт тэтгэгдсэн хүн юм гэж боддог. Тэмүүжин ядуу буурай, амь наана там цаана амьдрал дундаас босож ирсэн. Тэр хэцүү хатуутай тэмцэн тулалдаж, сайн нөхөр, сайн хүний ачийг үргэлж санаж явсан. Тэр үнэхээр сайн хүний үр, журамт хүмүүн байсан. Бидний их хаан, өвөг дээдэс бол сурах бодох, санаж сэрэхийн ширгэшгүй их ундаргыг бидэнд үлдээсэн. Иймээс энэ өдөр Монголчууд бид бахархлаа ч дурсдаг, хэцүү хүнд үеэ ч дурсдаг.

Би Ариунбаатарыг хэн нэгэнтэй зүйрлэх гэсэнгүй. Зүйрлэх ч аргагүй. Бид өөрийн цаг үе, амьдрал, ажилдаа эзэн болж явах ёстой. Ариунбаатарын амжилтыг ярьвал урт түүх болно. Гэтэл Ариунбаатар одоогоос 11 жилийн өмнө л дунд сургуулиа төгсөж байсан. СУИС-д дуулаачийн ангид шалгуулж явсан. Энэ бүхнийг цаг хугацааны эргүүлэгт оруулж ярих нэг талаар хэцүү, нөгөө талаар бахархам.

   Ганбаатарын Ариунбаатарын ажил амьдралын өнгөрсөн 10 гаруй жилийн зам дандаа алдрын туузаар бүрээстэй байгаагүй. Арван хүүхэдтэй айлын хүү. Цас зудтай өвөл, шуургатай хавсаргатай хавар. Малчин айлын хүрч ядсан амьдрал. Олон хөлийн газар сургууль соёл бараадах. Энэ бүхэн тийм амар биш. Ариунбаатарын хувьд хотод байх зардал, сургуулийн төлбөрөө гүйцээж олох гэдэг хялбар зүйл байгаагүй. Харин тэр хэзээ ч гараа хумхиж суугаагүй. Бууж өгөөгүй. Боломж бүхнийг ашиглахыг хичээсэн. Гэвч хувь заяа түүнрүү байнга инээмсэглээгүй. Хайртай багш нь өөд болсон. Сургуулийн төлбөрөө төлж дийлэхээ байсан.

Түүнд зуны дэлгэр цагаар гэртээ харих чөлөө ч олддоггүй үе байсан. Тэр шавар зуурч, тоосго зөөж барилгад ажилласан. Жолооч болох гэж оролдсон,  болсон. Хажуугаар нь моторын тос зарсан. Таксинд явсан. Тэр ажилласаар л байсан. Гэвч сургуулиасаа завсардахаас аргагүйд хүрсэн. Тэр их хотын түм түжигнэж бум бужигнасан амьдрал дунд зорилгодоо хүрэх гэж тэмцсэн бас зүтгэсэн.

Ариунбаатар үнэн амьдралын дунд үнэнээр л явсан. Түүнд унаган хүмүүжил нь тусалсан. Хөдөө нутагт, малын захад төрж өссөн хүүхэд хөдөлмөрөөр л хүмүүждэг. Малчин хүний амьдрал бол ажилчин хүний л амьдрал. Ажил хийхийг амьдрал нь шаарддаг. Үүр хаяарахаас үдшийн бүрий хүртэл хүүхэд томгүй борви бохис хийдэггүй амьдрал. Ариунбаатарын амжилтын үндсийг би түүний унаган хүмүүжилээс, малчин ахуйгаас үүдэлтэй гэж хардаг. Хөдөлмөрч, санаа зөвтэй, зорилготой бол хэн ч байсан, ямар ч амжилтад хүрч болно.” хэмээн хэлж байлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • иргэн (November 01, 2016 10:00:54 am )

    сайхан залуудаа аз жаргал, сайн сайхныг хүсье

  • Бямбасайхан (November 01, 2016 10:41:42 am )

    Харин чи жирийн үнэн ээ дагасан уу хө Элбэгдорж минь

  • Anonymous (November 01, 2016 11:52:31 am )

    нэг л их дуурь ойлгосон тэгжгар пизда,наадах чинь монгол бахархал биш,пизда минь

  • Будхүү (November 01, 2016 12:20:30 pm )

    Элбэгдоржоо чи Монголыг самарч ханахгүй юу энэ их хулгайч луйварчдыг өөгшүүлсэн тэм дэг зүүх болохоор гарч гэнэ чиний баяжаж таргаласан ард түмэний ядуу өлөн хоосонг хар

  • OYUNAA (November 01, 2016 3:42:51 pm )

    ЯМАР ХҮНИЙ ҮНЭРГҮЙ ХҮМҮҮС ВЭ ДЭЭРХИ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭСЭН ХҮМҮҮС.АРИУНБААТАР БОЛ МОНГОЛЧУУДЫН НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨСӨН ДЭЛХИЙН ДУУЧИН.ЕРӨНХИЙЛӨГЧ Ч ГЭСЭН ХИЙСЭН ЮМТАЙ ХҮН ШҮҮ.БИТГИЙ ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ НЭГЭНДЭЭ АТААРХАЖ БАЙ.БҮХ ЗҮЙЛИЙГ БИТГИЙ ХАРЛУУЛААД БАЙ Л ДАА ХҮМҮҮСЭЭ.

antalya rent a car