antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2016 Comments are off

Бахархлын өдрөөр Төрийн есөн хөлт их цагаан тугаа цэнгүүлэв

нийтлэсэн Admin

14779005405816f8fc991d5Монгол бахархлын өдрөөр Төрийн есөн хөлт их цагаан тугаа  цэнгүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор Есөн хөлт цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимаас авч, есөн шарга морьтой торгон цэргүүд төв талбайг нар зөв тойрон Төрийн ордонд буцаан заллаа.

Мөн  Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ, Засгийн газрын гишүүд болон иргэдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлэв.

Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй.

Дашрамд дурдахад есөн хөлт цагаан тугийг монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн юм.

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car