“Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз нурсан талаар тус эмнэлгийн удирдлагууд мэдээлэл хийснээс хойш хорь гаруй хонож байна. Тааз нурах үед өрөөнд мэс засал хийгдэж байсан бол 10 хүн амиа алдаж болзошгүй байсныг тэд хэлсэн. Азаар хагалгаа хийгдэж байгаагүй үед нурж, 69.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж эвдэрч сүйдсэн гэх мэдээлэл байгаа. За харин тус өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Цаст консракшн” компанийн тухайд дахиад эрдэнэт хүмүүсийн амь настай холбоотой асуудалд арай хүрчихээгүй байгаа дээрээ дутуу дулимаг хийсэн ажлуудаа сайжруулж, дахиж нурахааргүй болгож, эх эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг нь бүрэн бүтэн болгож өгөх ёстой баймаар. Гэтэл тус компанийн зүгээс гэдийгээд байгаа гэх мэдээлэл гарах болж.
Гүйцэтгэгч компанийн зүгээс мэс заслын тасгийн таазыг “Зураг төслийнхөө дагуу хийсэн” гэх тайлбарыг өгч байгаа аж. Тэгэхээр зураг төслийнхөө дагуу хийсэн гэдэг нь хэн хариуцлага хүлээнэ гэсэн үг болох нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч эмнэлгийн зүгээс уг асуудлын эзэн холбогдогчийг нь тодруулахаар цагдаагийн байгууллагад хандсан байна.
Сануулахад, эмнэлгийн өргөтгөлийн хэсгийг 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Улсын комисс хүлээн авсан бөгөөд эмнэлэгийнхэн тохижилтын ажил хийгээд тухайн оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлсэн байдаг. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажилласан тул эмнэлгийн удирдлагууд хариуцлагыг тус компанитай холбон үзэж байгаагаа эхнээсээ хэлсэн.Өргөө амаржих газарт мэс засал хийгдэх боломжгүй болсон талаар эмнэлгийн зүгээс мэдэгдсээр байгаа юм. Тааз нь нурсан өрөөнд өдөрт дунджаар таван хүнд хагалгаа хийдэг. Тааз нурснаас болж агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө бохирдсон. Тийм учраас төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа бүрэн зогссон. Төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-д хийхээр Эрүүл мэндийн газраас зохицуулсан гэдгийг эмнэлгийн зүгээс хэлж байсан. Нөгөө гурван өрөө нь тааз нь нурсан өрөөтэй яг адилхан зураг төсөл, технологиор хийгдсэн. Тийм болохоор нурахгүй гэх баталгаа байхгүй гэдгийг тус амаржих газрын удирдлагууд хэлж байсан. Тэгэхээр Өргөө амаржих газар хэдийг хүртэл байрандаа төлөвлөгөөт мэс заслуудаа хийхгүй хойшлуулах вэ, үүнтэй холбоотойгоор ямар асуудлууд үүсч болзошгүй вэ гэдэг асуудал яригдаж таарах юм. Эргэн сануулахад, тааз нурсны улмаас эвдэрч хэмхэрсэн унтуулгын аппарат 44 сая төгрөгийн үнэтэй, таазны гэрэл 23.5 сая төгрөг гээд ойролцоогоор 69.5 сая төгрөгийн бодит хохирол үүслээ. Бид тааз нурсан даруйд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа болон Нийслэлийн холбогдох албаныханд хандаж, нөхцөл байдлыг танилцуулсан.“Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч эхний байдлаар албан бусаар “Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой” гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагуудад хэлсэн байгаа юм.
Гэтэл “Цаст”-ынхан зураг төслийн дагуу хийсэн гэж гэдийж байгаа бололтой юм.Тааз нурсантай холбоотойгоор хамгийн түрүүнд яригдсан асуудал бол яг тэр үед тухайн өрөөнд хагалгаа хийгдэж байсан бол яах вэ? Хэчнээн хүний эрдэнэт амь сүйдэх байв аа гэдэг анхаарал сэрэмж дагуулсан асуудал юм. Хэрэв Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргалын хэлж байсанчлан тухайн үед өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байсан. Дараагийн хагалгаа буюу 13:00 цагийн төлөвлөгөөт хагалгааг урд талын өрөө рүү шилжүүлэн хийж байхад 13:20 цагийн орчимд гуравдугаар өрөөний тааз нурсан. Бид өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байлаа. Хагалгаанд мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлгийн нэг эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч, асрагч, дээрээс нь туслах орж гардаг сувилагч нарыгаа тооцвол 9-10 хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа явагддаг. Өвчтөнтэйгөө нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байсан гэж хэлж байсныг эргэн сануулъя. Хэрэв тийм зүйл болсон бол Цастын удирдлага дээлээ нөмрөх ч багадах биш үү? Гэтэл одоо ингээд гэдийж байна. Тааз нь нурсныг өөрсдийн барилга гүйцэтгэлийн үйл ажиллагаатай холбоогүй гэж үзэж байгаа бололтой. Холбогдох байгууллагаас удахгүй дүгнэлт гарна биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 31, 2016 5:18:39 pm )
Зуумагын чанар муу Армоторын төмөрийн чанар муу зэрэгээс болоод тааз унэж байна гэсэн үг Муу арга яс зуурмагаа даахгүй Муу зуурмаг бэхжэлт байхнүй
-
Zochin (October 31, 2016 5:40:29 pm )
Tsastiin 1000% buruu,,duguu zas cheikh,,uurt buguud uruuld kheregtee,,hun yum bol,eruul mendée bâ art tumenee bodood,,,kheruul am bolbol Kurt chin muu chuu?
-
Zochin (October 31, 2016 5:41:58 pm )
Tsastiin 1000% buruu,,duguu zas cheikh,,uurt buguud uruuld kheregtee,,hun yum bol,eruul mendée bâ art tumenee bodood,,,kheruul ahm bolbol Kurt chin muu chuu?
-
ЗОЧИН (October 31, 2016 6:29:37 pm )
цаст барилга барьж чаддаг юм уу баахан би чадна ыхан цугларсан юм биш үү 100 айлын би чадна дээр байсан хэдэн гарууд тэнд ажилд орсон бна билээ ХАХАХАХАХАХ
-
Zochin (November 01, 2016 9:43:25 pm )
Тусгай зөвшөөрлийг нь цуцлах.
-
-
zochin (October 31, 2016 9:11:12 pm )
энд маргаад хэрэгүй наад кампануудыг яаж ч чадахгүй тэгээд ч нөгөө ахтар
Мэргэжлийн хяналтын газар хүлээж авсан юм байгаа биз дээ тэр хүлээж авсан хүнтэй тооцох естой -
Зочин (October 31, 2016 10:50:19 pm )
Зураг төслийн дагуу чанартай хийх ёстой юмыг хэдэн цаас илүү унагаах гээд гурилдаж орхисоноос болж тааз нь нурж унасан юм бишүү. Цаст компани болон чанаргүй барилга хүлээж авсан улсын байгууллага хариуцлага хүлээх ёстой. Энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэ
-
Zochin (November 01, 2016 12:33:22 am )
Хийсэн хумуус нь хариуцахгуй харь гаригийнхан хариуцах юм уу.????
-
Anonymous (November 01, 2016 5:13:26 am )
Khogiin baagii be er ni yun muutai khun avgai khuukhedee khayad zaluu ekhner avtsan estoi l nowsh doo
-
Магсаржав УВС аймаг Давст сум (November 02, 2016 5:54:41 am )
Эрүүл мэндийн барилга баигууламжийг ингэж барьж болохгүй шүү дээ Цаашлаад УМХЕГ-н
барилга ашиглалтад хүлээж авсан “Байцаагчийн ” дулимаг мэдлэгийг харуулж байна шүү
гүйцэтгэгчийн 100./.буруу Гүйцэтгэгч компани яаралтай хохиролыг барагдуулах хэрэгтэй.
Нээрээ л 100 айлын хэдэн халтуурчид ирж гүйцэтгэсэн нь үнэн болж таарлаа Цаашлаад
гүйцэтгэгчийг маш нарийн сонгон шалгаруулалтаар авч байх хэрэгтэй Сургууль цэцэрлэг ,эмнэлэгийн барилгыг маш нарийн технологиор гүйцэтгэх хэрэгтэй ,шүү -
Магсаржав УВС аймаг Давст сум (November 02, 2016 5:54:41 am )
Эрүүл мэндийн барилга баигууламжийг ингэж барьж болохгүй шүү дээ Цаашлаад УМХЕГ-н
барилга ашиглалтад хүлээж авсан “Байцаагчийн ” дулимаг мэдлэгийг харуулж байна шүү
гүйцэтгэгчийн 100./.буруу Гүйцэтгэгч компани яаралтай хохиролыг барагдуулах хэрэгтэй.
Нээрээ л 100 айлын хэдэн халтуурчид ирж гүйцэтгэсэн нь үнэн болж таарлаа Цаашлаад
гүйцэтгэгчийг маш нарийн сонгон шалгаруулалтаар авч байх хэрэгтэй Сургууль цэцэрлэг ,эмнэлэгийн барилгыг маш нарийн технологиор гүйцэтгэх хэрэгтэй ,шүү
11 Comments