2016 оны зурхайгаа үргэлжлүүлэн хүргэж байна.
Энэ сард Загас даруу, төлөв зангаа таягдаж хаяж, боломж гарвал илүү ихийн төлөө зүтгэнэ. Гэхдээ та 11-р сард эргэн тойрны хүмүүсийн санал бодлоос хамааралтай болох шинжтэй. Тэдний нөлөөнд автан өөрт онц хэрэггүй бөгөөд тэдэнд ашигтай ажилд цаг заваа зарцуулахаас сэрэмжил. Ер нь өөрийн үзэл бодлыг хамгаалан тэмц, гэхдээ хянуур болгоомжтой бай. Загас өөрийн амьдралд хөндлөнгийн хүмүүсийг оруулах хэрэггүй. Ганцаар байж, эргэцүүлэл бодолд умбасан нь дээр. Жинхэнэ зорилго, төлөвлөгөөгөө хүртэл цаг нь иртэл нууц байлгавал зохино.
Хайр сэтгэл, гэр бүл:
Амрагийн харилцаанд жижиг зүйл гэж байхгүй, аар саар асуудал гэж анхаарлын гадна орхих хэрэггүй. Ганц ширүүн үг хайрын гал дээр ус хийх буюу бүдүүлэг авираас болж амрагийн харилцаа тасарч болзошгүй байна. Ширээний ард биеэ хэрхэн авч явдаг болон яриа хөөрөөг хэрхэн өрнүүлдэгээ хөндлөнгөөс мэт ажигла. Гэр бүлтэй Загас 11-р сард өөрийн дутагдалтай талаа ухаарах байх. Зарим нэг дадал зуршлаа өөрчлөхийг оролд. Хэрэв болохгүй бол хайртай хүнийхээ өндрөөр үнэлдэг тийм алхам, үйлдэл хий. Ийм байдлаар гэр бүлийн харилцаагаа буцааж хэвийн байдалд оруулж чадна. Үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаар. Бусдын амаар хүүхдээ эмчлэхийн оронд мэргэжлийн эмчид хандаарай.
Ажил, мөнгө санхүү:
Ажил ар араасаа ундарна. Загас 11-р сард удаан хугацаагаар үргэлжлэх шинэ төсөл эхлүүлэх байх. Харин богино хугацааны гэрээ, төсөлтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Хугацаанд шахагдахаас сэргийлэн үүрэг даалгаврыг багийн гишүүдэд тэнцүү хуваарилахыг хичээ. Сүүлчийн мөчид зарим нэг нь “гол гаргаж” магадгүйг эртнээс тооцоол. Дээд удирдлага шалтгаанаас үл хамааран биелэлтийг шаардах тул та өөрөө бүхнийг зохицуулах хэрэг гарна. Маргаантай асуудлыг хамт олон, найз нөхдийн санал дээр үндэслэн шийдвэрлэ. Таны олж хараагүйг тэд хөндлөнгөөс анзаарах магадлал өндөр. Алдаа гаргасан ч дор нь залруулах боломж олдоно.
Эрүүл мэнд:
Энэ сард өөрийн энергийг бусдад зарцуулах хэрэггүй. Үүнээс болж биеийн байдал тавгүйрхэх шинжтэй. Сүртэй юм биш тул өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх буюу гадаадад явах хэрэггүй, энгийн эмнэлэгт хэвтэхэд хангалттай.
Азтай өдөр: 3, 12, 15, 19, 21, 24.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 2, 9, 14, 17, 25, 29. Үргэлжлэл XII сар бий…
Орчуулсан М.Цогзолмаа, wwww.mnews.mn
Хонины орд: http://mnews.mn/o7r
Үхрийн орд: http://mnews.mn/o7s
Ихрийн орд: http://mnews.mn/o7u
Мэлхийн орд: mnews.mn/o7w
Арслангийн орд: http://mnews.mn/o82
Охины орд: http://mnews.mn/o83
Жинлүүрийн орд: http://mnews.mn/o87
Хилэнцийн орд:http://mnews.mn/o89
Нумын орд: http://mnews.mn/o8g
Матрын орд: http://mnews.mn/o8l
Хумхын орд: http://mnews.mn/o8q
Загасны орд:http://mnews.mn/o8t
Холбоотой мэдээ
Comments are closed.