“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт орхисон ачааны улмаас өчигдөр онц байдал зарласан билээ.
Учир нь орон нутгийн нислэгийн онгоцны тээшнээс сэжиг бүхий цүнх олдож, энэ нь тэсэрч дэлбэрэх бодис байж болзошгүй гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлж байсан.
Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр ачаанд тэсрэх бөмбөг байхгүй. Харин нисэх буудалд ажилладаг цахилгааны инженер цүнхээ орхиод явсан байснаас энэ асуудал үүсжээ.
Түүнчлэн тус газраас мэдэгдэл гаргажээ. Тухайлбал, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нийтийн эзэмшлийн талбайд эзэнгүй тээш илэрсний дагуу холбогдох шалгалтыг явуулж, эзэн холбогдогчийг тогтоон нисэх буудлын ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16.20 цагт тус нисэх буудлын Аюулгүй байдлын газар нийтийн эзэмшлийн талбайд эзэнгүй тээш байгааг илрүүлж, зохих журмын дагуу хамгаалалтад авч, тодорхой байдлаар шалгаж үзэхэд аюултай байж болзошгүй сэжиг илэрсэн. Аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын иргэний нисэхийн дүрэмд заасны дагуу шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгалт хийсний дүнд эзэнгүй тээш аюулгүй болохыг тогтоолоо. Мөн тээшний эзэн холбогдогчийг илрүүлж, газар дээр нь ирүүлэн тээшийг таниулж, тус иргэнийх мөн болохыг нь тогтоолоо. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд дуудлагын дагуу үйлчилгээ хийсэн кабелийн сувгийн ажилтан кабелийн суваг засварлах техник хэрэгслээ санаандгүй байдлаар орхиж явсан байсныг хууль хяналтын байгууллагууд үргэлжүүлэн шалгаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдон Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Манжуур чиглэлийн нислэгүүд түр саатсан бөгөөд одоо тус нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэжээ.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 30, 2016 3:01:26 pm )
Medreluud
-
ЗОЧИН (October 31, 2016 6:37:22 pm )
ХЭН энд тэсрэх бодис тавих юм бэ ? Хэрэв манай нисэх буудлыг дэлбэлэх байсан бол Богд уулын цаанаас 1 пуужин харавхад л хангалттай шүү дээ !
-
Монгол (October 31, 2016 7:18:57 pm )
Сайн байна ш дээ. Сэжигтэй зүйл байгааг илрүүлэн шалгасан хүмүүст талархал илэрхийлье? Заавал пуужин, муужин гэхгүйгээр сүйтгэл учруулах дайсан энэ дэлхийд олон бий. Тэр тусмаа манай дайчид энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа учир арабын ертөнцөд өс санах амьтад цөөнгүй дээ. Улам л сонор сэрэмжтэй байцгаах хэрэгтэй.
3 Comments