antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 1 comment

Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумааг “урвуулжээ”

нийтлэсэн Admin

Дуучин Э.Оюумаа СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн, дуу хуурын өлгий Дундговиос гаралтай бүсгүй.

Дундговиос хамгийн их буюу 134 Гавьяат төрсөн байдаг. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, М.Дорждагва нараас өгсүүлээд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг нарын олон алдартай дуучин төрсөн. Ийм өлгий нутгаас гаралтай болохоор Э.Оюумааг багш нь ихэд хайрлаж, хамгаалдаг байжээ.

Түүний багш доктор Ц.Дэлгэр авьяаслаг цагаан охиноо уртын дуунаас өөр юм дуулуулахгүй хэмээн оюутан байхад нь ихэд хамгаалж захиж сургадаг байжээ. Нийтийн дуу дуулаад эхэлбэл амьсгал, өргөлтөөс өгсүүлээд олон талаар “эвдэрнэ” гэж багш нь хайрладаг байсан гэнэ. Гэвч өөртэй нь адил уртын дууны ангид сурч байсан Ч.Бат-Эрдэнэ гэж хархүү нийтийн дуу руу уруу татсанаар уртын дуунаасаа урважээ.

Нийтийн дуугаар олон жил явсан ч уртын дуучин гэдгээ харуулахын тулд гуравдугаар сарын 7-нд Улсын Циркт болох тоглолтоо уртын дуугаар эхлүүлэх гэж байна.

Үүгээрээ хүмүүсийн дунд байдаг “зохиолын дууны анги төгссөн” гэх ярианд цэг тавих гэнэ дээ.

М.Жаргал



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 01, 2012 2:35:26 pm )

    baterden gej yag hyjaa haraldaa iim mongol baidag bizde

antalya rent a car