Авлигатай тэмцэх хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хийж байна. Ийм хөтөлбөр батална гэдгээ спикер чуулганы нээлтэн дээр хэлж байсан билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж,асуулт асууж байгаа юм. Л.Болд гишүүн хэлэхдээ “ Монголын авлигын гол асуудал улс төрийн авлига. Нам дотор мөнгө тараадаг. Сонгуулийн авлига бүр нарийн болсон. Картаар нь мөнгө өгч байна, тусгай цалинтай болсон. Заагдсан хаягийнх нь дагуу очиж авлигаа аваад саналаа өгч байна. Дээр нь төрийн албан тушаалыг зарж байна гэх мэтчлэн 60 тэрбумын бичлэг одоо болтол яг аль нь үнэн юм бэ гэдгийг тогтоогоогүй байна. Гүтгэсэн юм бол хэвлэлийн байгууллага нь хариуцлагаа хүлээдэг, эвлүүлэг байсан гэдгийг нь нотлох ёстой.Нотлохгүй байгаагаас төрийн албанаас хүмүүсийг хэдэн мянгаар нь халж, оронд нь төрийн албыг борлуулж байна гэдэг хардлага төрүүлэх боллоо. Үүнийг бие даасан шинжээчээр нотлуул.”гэж байлаа. Зах харин Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Энэ бол хөтөлбөр. Хөтөлбөрт холбогдох хуулиудын заалт давхардаж байгаа гэхээсээ илүү Монголын төр авлигатай тэмцэх хүсэл зориг байна уу гэдгийг улс төрөөс ангид, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэдэг агуулгыг тээж явах ёстой. Одоо байгаа зүйлийн ололттой зүйлүүдээ хадгалсан зүйлүүд хөтөлбөрт бий.” гэв.
За харин Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал “Авлигад өртөх эрсдэлтэй агентлагуудаас хамгийн эхэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хоёрт Ашигт малтмалын газар, гуравт Гааль, дөрөвт, Татварын ерөнхий газар орсон. Аймгуудаас хамгийн түрүүнд Баян-Өлгий, хоёрт Завхан, гуравт Дундговь, дөрөвт Өмнөговь аймгууд багтсан. Энэ нь ашигт малтмалтай холбоотой.” гэлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
бамбар (October 30, 2016 11:01:05 am )
Ялангуяа МХЕГ дэндүү оюуны хоосролд орсон газар.Татварын мөнгөөр цалинждаг төрийн үйлчилгээний газар байлтай.Хүчний байгууллагын алба хаагчдаас ч тэр болгон гардаггүй дээрэлхүү шунаг ааш авиртай байцаагч нараа шинэлэг залуу боловсон хүчнүүдээр солих цаг болсон.Хуулийн дагуу ажиллаж чадахгүй хахуульд идэгдсэн газар шүү дээ үнэн чанартаа.Нэг л хууль дүрэм ярьсан хүмүүс худлаа л бхгүй юу.Ард иргэд албан байгууллага тэднээс айх мэдрэмжийг ихэнх хүний толгойд суулгасан байдаг.Алдааг нь засаж өгөх талаар зөвөлгөө өгч гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллаачээ.Эрх өндөртэй үүргээ мэдэхгүй албан хаагчтай байгаад бнаа.
1 Comment