antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2016 6 comments

Самрыг ястай нь экспортлохыг хориглодог

нийтлэсэн Admin

aa8769e0a3e23aad62df13f9e8a11d70_143349490959201608180623Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “Боловсруулаагүй ойн дагалт баялгийг экспортлохыг хориглоно” гэсэн заалттай.  Иймээс БОАЖЯ зөвхөн самрын идээг гадаад улсад экспортлох тусгай зөвшөөрөл олгодог байна.

Иргэн, аж ахуйн нэгж хуш модны самрыг “Ойн дагалдах баялгийг хамгаалах, зохистой ашиглах” журмын дагуу түүж бэлтгэдэг. Харин хуш модны самрын яснаас идээ буюу чөмгийг салгаж боловсруулалт хийсний дараа экспортлох зөвшөөрөл авах хүсэлт гаргах боломжтой. Самрыг эцсийн бүтээгдэхүүн болгоно гэдэг нь самрыг яснаас салгаад идээг тусад нь савлаж бэлтгэхийг хэлнэ.

Аж ахуйн нэгжүүдсамрын идээг экспортлох хүсэлтгаргахдаа ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичгийн эх хувь, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж төлсөн баримт, орон нутгийн Засаг даргатай байгуулсан гэрээ, байгаль орчны улсын байцаагчийн дүгнэлт зэрэг материалуудын эх хувийг бүрдүүлэх ёстой. Хуш модны самрын идээг экспортлох тусгай зөвшөөрөл авахаас өмнө“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн дагуу нэг кг самрын идээнд  3000 төгрөгийн хураамжийг төлдөг.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (October 28, 2016 1:49:55 pm )

    самрыг яснаас нь сайхан цэвэрлэж өгөөд урд хөршид гаргадаг, сонин л юм.

  • Zochin (October 28, 2016 9:01:05 pm )

    Hutsvaa.luivarchid zugeer lgargadag shuu dee

  • тт (October 29, 2016 9:58:59 am )

    Хөршийнхөө шүд муутайг бодолцсон хэрэг үү

  • Зочин (October 29, 2016 9:16:13 pm )

    Бусад улс орнууд самраа ястай нь л экспортолдог. Манайх ясгүй гарга гэдгийн учир юу юм бэ? Ийм тэнэг хуулийг хэн санаачилсан юм бэ? Энэ заалтыг яагаад өөрчилж болохгүй байгаа юм бэ? Энэ бол ард иргэддээ ямар нэг аргаар дарамт үзүүлэх гэсэн санаанаас өөр юу ч биш байна. Эрдэс баялгаа боловсруулалгүй гаргаж болдог хэр нь самар гаргахад ингэж маяглах нь хэнд хэрэгтэй вэ?

  • Anonymous (October 30, 2016 2:28:28 am )

    Ene buruu shuu dee. Oros shuud bur tatvargui exportolj b.a. haytaduud orosiin samriig unetei. Manai samriig tatvar,bolovsruulah zardal 2oo hasaad hyamd avch b.a. samriin une ih b.san bol ard tumend heregtei b.san ym. Odoo yahav iim l tur zasagtai b.a daa.

  • Батбаяр (October 30, 2016 11:15:15 am )

    Хууль гаргаж болсон юм чинь өөрчлөлт хийж болох нь ойлгомжтой…

antalya rent a car