Байгальд ээлтэй, олон улсын загварын стандартыг хэрэгжүүлэн, Монголын экологийн цэвэр түүхий эд болох ноос, ноолуур, савхи, хонины нэхийг ашиглан урласан загваруудыг дэлхийн зах зээлд өөрийн өвөрмөц чиг хандлагатайгаар таниулах зорилготой “Ariunaa Suri” брендийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч С.Ариунааг танихгүй мэдэхгүй хүн ховор болсон биз. Тэрээр энэ удаад Австрали улсын Мельбурн хотод үргэлжилж буй ээлжит “Global Women’s Trade Summit 2016”-д Монгол улсынхаа загварын салбарын төлөөлөл болж ARIUNAA SURI брэндийг танилцуулж байгаа бөгөөд оролцогч орны төлөөлөгчдөд бүтээгдэхүүнээсээ бэлэг болгон барьжээ. Уг “International Women’s Federation of Commerce and Industry” нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж тэднийг холбон, харилцааг өргөжүүлж олон улсын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх гээд олон боломж олгодог юм.
Малайзын салбар байгууллагын Ерөнхийлөгч Elaine Elaine Teh өнөөдөр тус брэндийн торгон алчуураар гоёсон зэргийг хийлч О.Байгаль өөрийн цахим хуудаснаа байршуулж уншигч түмэндээ сонирхуулжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (October 27, 2016 1:04:28 pm )
амьтан шиг
-
Zochin (October 27, 2016 7:22:46 pm )
Mongol zagvar gadaadad garch bna .mongoliin lner, Ariunaa mundag shuu,ih daruu,goyo zagvartai amjilt husie,ariunaa suri delhiid nertei boloh eruul urdie
2 Comments