antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2016 2 comments

Г.Дэнзэнд болон хэрэгт холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулж байна

нийтлэсэн Admin

1477474454581078963b421Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж үзээд хэрэгсэхгүй болгожээ гэсэн мэдээлэл хэдэн сарын өмнөөс л хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

АТГ-аас хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд сураг алдарсан гэж хэлж болно. Авлигын хэрэг холбогдож шалгагдаж байсан хүний хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн шүүмжлэл ч нэг хэсэг өрнөж байгаад намжсан юм.

Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 17 тэрбумын тендерт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин Г.Уянгын “Gobi power” компани ялсан. Сая төгрөгийн дүрмийн сантай байсан энэ компани нь нэг л өдөр тэрбум төгрөгийн дүрмийн сантай болж долоо хоногийн дараа 17 тэрбумын ялагчаар тодорсон нь ийнхүү шалгагдахад хүргэсэн юм.

“Эрдэнэс-Тавантолгойн” тендерт ялагч Г.Уянга нь ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэр юм гэх яриа тухайн үедээ ихээхэн дуулиан дэгдээсэн. Тиймээс Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон шалгаж дууссан байдаг.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газарт ирээд сураг тасарсан Г.Дэнзэнгийн талаар хяналтын прокурор Б.Бясманаас тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Талууд буюу хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулж байна. Удахгүй прокурорын шатанд хянагдахаар ирнэ” гэлээ. Ийнхүү ямартаа ч замхарч алга болоогүй хэргийг прокурор хянаж үзээд шүүхэд шилжүүлэх нь тодорхой болжээ.

О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • 99187553 (October 27, 2016 12:35:50 pm )

    Hайрамдал зуслангийн хашаа дотор 2 өрөө шинэ сууц хөлслуулнэ
    Нялхaс, хөгшидөө утаа,тоосонцороос хол, төвийн халаалттай (шалны халаалтаар бус хямдаар, УБ хотын төвийн орон сууцны ижил ус,халаалт, цахилгааны төлбөрийн шийдэлтэй), дулаан шинэ орон сууцанд тухтай эрүүл өвөлжүүлээрэй.Бүрэн тавилгатай,тохилог 2 өрөө шинэ сууц + Скаймедиа, дороо дулаан зогсоол байна.

  • Утаанаас амь гарья (October 27, 2016 12:39:04 pm )

    Hайрамдал зуслангийн хашаа дотор 2 өрөө шинэ сууц хөлслуулнэ
    Нялхaс, хөгшидөө утаа,тоосонцороос хол, төвийн халаалттай (шалны халаалтаар бус хямдаар, УБ хотын төвийн орон сууцны ижил ус,халаалт, цахилгааны төлбөрийн шийдэлтэй), дулаан шинэ орон сууцанд тухтай эрүүл өвөлжүүлээрэй.Бүрэн тавилгатай,тохилог 2 өрөө шинэ сууц + Скаймедиа, дороо дулаан зогсоол байна. 99187553

antalya rent a car