antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2016 2 comments

Автобуснууд шалгалтад бүдэрлээ

нийтлэсэн Admin

img-phpАвто тээврийн тухай хуулийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгүүрээс ялгарч байгаа утааны тортогжилт, хорт бодисын хэмжээ стандартын шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхэд Нийслэлийн тээврийн газраас хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад их багтаамжийн 62 автобус, ачааны 2 тээврийн хэрэгсэл хамрагдаж 33 зөрчил дутагдал илэрсэн байна. Тухайлбал “Гбус” ХХК-ийн 3, ЗТНэгтгэл ОНӨААТҮГ 1, “Автотерминал” ХХК 9, “Тэнүүн-Огоо” ХХК 8, “Тэнүүндэлгэр” ХХК 5, “Эрдэмтранс” ХХК 7, нийт 62 автобуснаас 31 буюу 50 хувь нь утааны тортогжилтын хэмжээ хэтэрсэн үзүүлэлттэй гарсан байна.

Зөрчлийг арилгуулах зорилгоор “Автотерминал” ХХК, “Тэнүүндэлгэр” ХХК, “Эрдэмтранс” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК тус бүрт Автотээврийн хяналтын улсын байцаагч албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн “Гбус” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК, ачааны 2 автомашины жолооч нарт 110.0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ тооцсон байна.

О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ijiltsetseg (October 26, 2016 3:17:00 pm )

    kharin tiim shyy, bi byr hekeed bgaa. bus hyleeh hoorond l busnyyd byydal zogsood garaad haazlahad l buun ytaa hayaad, hyleej bgaa irged nash ih hordoj bdgaa. byr mansyyrliin bdaltai, bdag bolson. yaj eryyl mend sain bh uym be. Bus ni dotor hyrtel benzin ytaa hayadag bolson. yyniig mergejliinhen dorvitoi arga hemjee avmaar bna.

  • ОЮУТАН (October 26, 2016 5:47:23 pm )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car