Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал тун сонирхолтой эхлэх бололтой. Энэ жил 41 улс, орныг төлөөлсөн 113 тоглогч тус лигт хүч үзэх юм. Өмнө нь 39 орны 101 тоглогч NBA-д хүч үзэж байсан түүх бий. Ийнхүү гурван жил дараалан 100 гаруй гадаад тоглогч багуудад багтан тоглох аж. Баг болгонд дор хаяж нэг гадаад тоглогч хүчин зүтгэнэ.
Гурван жил дараалан Канад Улс хамгийн олон төлөөлөгчөө тус лигт илгээх юм. Энэ удаа 11 канад тоглогч өрсөлдөөнд оролцоно. 10 тоглогчтой Франц Улс дэд байрыг эзлэв. Бразилийн 9 тоглогч, Австралийн 8 тоглогч тоглох бол ОХУ-ыг энэ жил Тимофей Мозгов төлөөлөх гэнэ. Хамгийн олон буюу 7 гадаад тоглогч “Юта”-д тоглоно. Харин “Даллас”, “Денвер”, “Оклахома-Сити”, “Орландо”, “Филадельфи”, “Сан-Антонио”, “Торонто” багуудад тус бүр 6 гадаад тоглогч хүч үзнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.