antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2016 Comments are off

Эльнур Авдураймов: Би олимпод тулалдсан бол Софьян Умиаг ялах байсан

нийтлэсэн Admin

16197

Сонирхогчдын боксын 2015 оны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн мөнгөн медальт Узбекистан улсын тамирчин Эльнур Авдураймовтой ярилцлаа.

-Таныг “Чингис хаан-Улаанбаатар цом” тэмцээнд түрүүлнэ гэж харж байсан ч хүрэл медальтай нутаг буцах нь дээ?

-Сэтгэл санаа бол давгүй байна. Ямартаа ч хоосон буцахгүй нь (инээв). Би энэ тэмцээнд түрүүлнэ гэж ирээгүй. Жингийн найз Д.Отгондалайг олимпоос медаль хүртсэн болохоор нутагт нь ирж тулалдаж байгаагаараа хүндэтгэл үзүүлж байгаа юм.   

-Тэмцээнд оролцсон тамирчдаас хамгийн өндөр цол гуншинтай нь та болохоор хүрэл медаль чамлалттай санагдахгүй байна уу?

-Би уг нь 60 кг-д тулалддаг. Энэ тэмцээнд анх удаа жин өгсч, 64 кг-д өрсөлдлөө. Шинэ жинд дасахгүй байна. Намайг энэ тэмцээнд түрүүлнэ гэж олон хүн таамагласан бололтой. Тэдний итгэлийг алдсандаа жаахан харамсч байна. Дараа жил заавал түрүүлнэ ээ.

-Өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тулаанд манай шилдэг тамирчин Д.Отгондалайг ялсан болохоор таныг мэдэхгүй спорт сонирхогч Монголд бараг байхгүй? 

-Би “Чингис хаан–Улаанбаатар цом”-д хамаг хүчээ шавхан тулалдсан. Монголын тамирчин Г.Баярхүүтэй тал таарсангүй л дээ. Түүний гар их хүнд, тун эвгүй өрсөлдөгч юм. Тэр лантуу шиг том, хатуу гартай юм билээ. Би өнгөрсөн жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Отгондалайд ялагдсан. Тэр ялагдлаас их зүйл ойлгож, хэдхэн сарын дараа болох ДАШТ-д түүнтэй таарвал хэрхэн тулалдахаа боловсруулсан. ДАШТ-ий бэлтгэл сургуулилтаа Д.Отгондалайд тааруулж хийсэн. Тэр жиндээ чансааг тэргүүлдэг болохоор түүнтэй таарах магадлал өндөр байсан. Судалгаа сайн хийсний үр дүнд Д.Отгондалайгаас хариугаа авч, олимпийн наадамд оролцох эрхээ хүртсэн.

-Та олимпод оролцох эрхээ авсан ч Риогийн рингэнд гараагүй. Хэрэв та олимпод оролцсон бол хэр амжилт үзүүлэх байсан бол?

-Тажиев шиг эрт үзэгчдийн суудалд шилжихгүй. Тажиев сонирхогчдын боксын хагас мэргэжлийн тулаанаас “Рио-2016” олимпийн наадмын 60 кг-д оролцох эрхээ хүртсэн. Манай улсын боксын холбооныхон түүнийг дэмжээд олимпод явуулсан. Хэрэв Тажиев бид хоёрын дунд халз тулаан явуулсан бол надад өнөөдөр гомдох юм байхгүй.

-Та халз тулаанд ялагдсан учраас Рио яваагүй юм биш үү?

-Хэн тэгж байна. Бидний дунд халз тулаан болоогүй. Би хэрэв олимпод оролцсон бол 60 кг-д түрүүлсэн Францын Софьян Умиаг ялах байлаа.

-Уучлаарай, таныг ДАШТ-д манай тамирчин Д.Отгондалайд ялагдсан гэж зарим мэргэжилтэн ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тэр яах аргагүй миний ялалт байсан. Хоёроос бусад үед нь би ялсан шүү дээ. Би тулааны төгсгөлөө сайн хийсэн тулдаа илүү оноо авсан байхгүй юу.

-Таны дасгалжуулагч Саидов Рустам таныг ялагдсан гэж манай сонинд өмнөх дугаарт өгсөн ярилцлагадаа хэлсэн л дээ?

-Үгүй байлгүй. Рустам ялалт, ялагдлын гашуун зовлон олон амссан. Тэр тийм зүйл ярих хүн биш юмсан.

-Тэгвэл “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг-д танай улсын бөх Ихтиёр Наврузов манай Г.Мандахнаранг ялсан барилдааны талаар юу хэлэх вэ. Дэлхийн спортын ертөнцөд том дуулиан болсон?

-Г.Мандахнаран ялах байсан юм. Туршлагатай тамирчнаас гарахааргүй сэтгэл хөдлөл түүний түүхэн өдрийг баллаж орхисон.

-Та Д.Отгондалайтай уулзсан уу?

 -Уулзахаар барах уу, тэр намайг гэртээ урьсан юм чинь. Тэр намайг гарынхаа хоолоор дайлна гэсэн. Гэвч тэднийд очих зав гарахгүй л байна. Тэмцээн дуусгаад очих бодолтой байгаа.

-Тэдний гэрийн хойморт “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медаль бий. Танд сонин байж магадгүй юм?

-Сануулсанд баярлалаа. Би сэтгэлээр унахгүй ээ. Д.Отгондалай Узбекистанд очвол би түүнийг гэртээ урина. Манай гэрт түүний аваагүй ДАШТ-ий мөнгөн медаль бий шүү дээ (инээв).

Эх сурвалж: Ардын эрх сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car