Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан “Фортуна” Н.Батбаярыг эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн хэрэгт саатуулан шалгаж байсан ч эрүүл мэндийн улмаас батлан даалтад гаргаад байгаа юм. Уг хэрэгтэй холбогдуулан Хөгжлийн банкинд санхүүгийн томоохон шалгалт оруулснаар бондын мөнгөний захиран зарцуулалттай холбоотой маш олон ноцтой баримтыг ил болгосон юм. Эдгээрээс анхаарал татсан зарим жишээг баримтаар хүргэе.
-Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаагүй байжээ.
-Зээл авсан этгээд чухам юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан.
-Барьцаа хөрөнгө нь барьцгүй, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь тодорхойгүй, зээлийг тэмдэглэхгүй явсаар өдийг хүрсэн. -Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хуулийг 2012 оноос хойш огт мөрдөөгүй. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, УИХаас батлаагүй, хэлэлцээгүй асуудлыг санхүүжүүлдэг хууль бус практик тогтсон.
-2012-2016 онд Засгийн газар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, санхүүжилтэд зориулж 160 орчим шийдвэр гаргасан. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан байжээ.
-Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1-т “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж заасан байдаг. Гэтэл УИХ-аас баталсан жагсаалтад энэхүү зээлийн талаарх мэдээлэл огт байхгүй.
-“Гудамж” төслийн хүрээнд Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажлыг хийнэ хэмээн 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Гэтэл зураг төслийг нь хийсний дараа нэг тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Мөн III, IY хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлийг “Пабликроуд” ХХК гүйцэтгэсэн. Энэ уулзварыг тухайн компани 300 сая төгрөгөөр зураг төсөл гараагүй байхад гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр гэрээ байгууллаа хэмээн нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3 дахин өндөр зарлага гарсан нь шалгалтаар илэрчээ.
-Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Актив-пассивийн удирдлагын, Зээлийн, эрсдэлийн удирдлагын болон Хяналт, захиргааны гэсэн үндсэн дөрөв, туслах 10 дэд нэгжтэй байхаар баталсан байдаг. Гэтэл тус банкны ТУЗ нь 2014 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор нийт орон тоог 168 болгон дураараа нэмэгдүүлж иржээ.
-“Чингис” бондын 1.5 тэрбум ам долларыг Хөгжлийн банкинд ам доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газар 694 тэрбумын алдагдал хүлээж “Самурай” бондын иенийн ханшийн алдагдал гэхэд л 130 тэрбумаар хэмжигдэж байгаа аж.
-“Блүүмберг” телевизтэй хамтран ажиллахаар 1.8 сая ам долларын гэрээ хийснээс 800 мянган долларыг нь шилжүүлсэн байжээ. -Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь банк санхүүгийн байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жилийг удирдах албан тушаал хашсан байх ёстой байдаг. Харин гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат энэ шалгуурыг хангаагүй бөгөөд сайн асан Н.Батбаярыг хууль бус томилгоо гэдэг нь тодорхой болсон байна.
-Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өсчээ. Цаашлаад банкны удирдлагууд гадаад албан томилолтдоо их хэмжээний мөнгө төсөвлөн үрэлгэн зарцуулдаг байсныг баримтаар тогтоожээ. Тухайлбал, гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат 2014 онд СанктПетербург хотод хийсэн албан томилолтын гурав хоногийн зочид буудлын төлбөрт 11 сая 925 мянга, нислэгийн тийзэнд 8 сая 985 мянган төгрөг төсөвлөн баталсан байжээ. Мөн Эдийн Засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр болон “Bloomberg” телевизийн хөтлөгч, зураглаачдын буудлын нэг хоногийн төлбөр болох нэг сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан байна.
-Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонгконгт чуулга уулзалтад оролцох гурав хоногийн нийт зардал 8 сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр гэхэд л 786 ам доллараар төсөвлөсөн. 2013 онд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Хятадад айлчлахад дагалдан явах орчуулагчийн нэг хүний хоногийн зочид буудлын төлбөрт 2 сая 908,350 төгрөг, бусад зардалд 5000 ам доллар төсөвлөж тансагласан байна.
-Хөгжлийн банк Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үйл ажиллагаандаа огт мөрддөггүй явж иржээ. Үүнд 2013 онд 233.2 сая, 2014 онд 198.5 сая, 2015 онд 27.6 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт тендер сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн байна.
-“Шинэ төмөр зам” төслийн ажлын хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан.
-“Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн санхүүжилтэд сард дунджаар 120 сая төгрөг, гадаад улсад оюутан сургах зардалд 112.6 сая төгрөгийг дур мэдэн гаргажээ.
-Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган. доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд нэг сая 414 мянган ам.доллар гэх зэргээр мөнгийг баруун солгойгүй цацаж ирсэн жишээг дурдаад дуусахгүй нь.
-Хэтэрхий тансаглалд толгой нь эргэсэн Хөгжлийн банкны удирдлагууд эцэстээ бүр сайдтай золгохдоо гоё дээл өмссөн хэмээх инээдтэй шалтгаанаар 3.5 сая төгрөгийн урамшуулал ажилтандаа олгосон байх юм.
Энэ мэтээр Хөгжлийн банкныхны хууль бусаар зарцуулсан мөнгө хэдэн арван саяар бус хэдэн их наядаар хэмжигдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэхүү ноцтой хэргийн сэжүүрээс атгасан хууль, хяналтын байгууллагынхан 1,3 их наяд төгрөгийг үрэн таран хийсэн нөхдөд хариуцлага тооцох нь тодорхой. Мөн уг хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нараас тайлбар, мэдүүлэг авах тухай дуулдаж байна. Үнэхээр тийм бол АН-ынхны идэж ууж, тансагласан явдал эхнээсээ илэрч, олон хүнийг хөлдөө чирэх нь дамжиггүй боллоо.
У.Од
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 21, 2016 11:32:35 am )
argagui de zeelin gazrin zahiral n turshlagagui jijig bankind bsan avgai bsan, udirdlagud n mergejlin bus batbayariin tuslah door n ajilj bsan tanil humuus ajilj bsan da
-
Anonymous (October 21, 2016 11:44:27 am )
сонгуулийн дараа сураггүй болдог шүү
-
Anonymous (October 21, 2016 12:04:58 pm )
IDSEN UUSAN HENIIG CH SHIITGEDEGGUI ZUVHUN SONGUULIIN SHOW
-
ОЮУН,,, (October 21, 2016 12:09:20 pm )
Залуучуудыг албан тушаалаар хуурч ашиглан золиосонд гаргаж байна да??? хөөрхий,,,, Жинхэнэ луйварчингууд нь цаанаас нь удирдаж, монголын баялагыг хувааж аваад цэвэрхэн гэмгүй хүмүүс болж харагдаад,,,л???,,, ДӨЧ ХҮРСЭН ЭР,,,??? ДӨРВӨӨ ДАРСАН АТ,,,,??? гэдэг үгийг мэргэн ухаант өвөг дээдэс маань зүгээр нэг толгой холбож хэлсэн үг биш шүү дээ,,,???хүний амьдралын төлөвшил, оюун ухааны хөгжилийн хууль юм байнлээ шүү дээ,,,
-
Тоодой (October 21, 2016 12:37:45 pm )
Тэгэсхийгээд замхраад алга болнодоо
-
Зочин (October 21, 2016 1:34:44 pm )
Ээ бурхан минь хариуцлага гэж байна уу. Ганц хоёрхон жил шоронд орсон болоод өнгөрдөг, наадах чинь онц хүнд бүлэг хулгай, насаар нь хориж бүх хөрөнгийг хураах хэрэгтэй.
-
Irgen (October 21, 2016 1:54:40 pm )
Toluul
-
иргэн (October 21, 2016 2:04:13 pm )
ажлаа хийсэн хүмүүс яагаад хэрэгтэн болох гэж? арай дэндүүлэх юм. хэлмэгдүүлэлт болж байна даа
-
unen (October 21, 2016 2:16:02 pm )
huuliin baiguullagiinhan ali neg avilgagchdiin tald orohguigeer unen muniig oloh l heregtei dee ard tumenii itgel aldarch baigaagiin tod jishee saynii songuuli shuu
-
зочин (October 21, 2016 2:19:34 pm )
хүүхдийг хуурч албан тушаал өгч өөрсдөө идэж уухыг хийдэг батбаяр мэтийн ийм хүмүүс олон байгаа эд нараас хөрөнгийг хурааж ял завшуулахгүй эдийн засагтаа оруулах ажил хийж чадах төрийн ажилтнууд байна уу их хөрөнгө зувчуулсан байхаа
-
Улс тор судлаач. (October 21, 2016 3:49:42 pm )
Хувийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлууд л Монгол улсыг минь суйруулэх нь шиг байна. Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг нам, улс, орон дамнасан булэнлэл яаж явдаг болохыг та бид нар узлээ. Тэгээд ч энэ булэглэлд МАН-ын нохдууд оролцсон болохоор МАН-ын засгийн газар нь хяналт, шалгалт оруулахгуй зовхон ТУЗ-д нь Монголын талын 51 хувийн толоололийг томилсон болоод л Эрдэнэтийн энэ асуудлыг хаялаа шуу дээ. Мон энэ хэргийг гардан зохион байгуулсан Ц.Элбэгдорж ч “энд миний оролцоо байхгуй” гэж мэдэгдэл хийгээд л бултаж эхэллээ. Унэндээ бол “манай улс торчидийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан булэглэл л Эрдэнэт гэдэг саалийн унээний маань “хойтохыг уншлаа” шуу дээ. УИХ-ын дэд дарга н.Нямдоржийн мэдэгдэж байгаагаар бол Ц.Элбэгдорж л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьдаа авагчдыг удирдаж зохион байгуулсан бололтой юм. Унэнч байж мэдэх юм. Энэ чиглэлээр ХМХ дээр гарсан материалуудыг уншиж узэхэд энэ булэглэл л Эрдэнэтийг хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхсэн бололтой юм. Тэгээд баригдах болохоороо булэглэлийн нэр нолоо бухий зарим гишуун нь “эх оронч” хун болж бултаад байгаа бололтой юм. Эндээс харвал энэ Ц.Элбэгдорж нь яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг санагдлаа. Ер нь Зоригийн амь насыг Батуул эд нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус тул болгоомжтой л байх нь зуйтэй юм. Дэлхий даяар парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаанд огцрох нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсандаа. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь манай Ернохийлогч л доо. Еронхийлогч маань улс орны эдийн засаг хундэрч, зарлага санхуужилт тасарсан тэр уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар маш сайн ажиллаж байсан, АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай хэсэг нохдуудтэй хамтарч “огцруулаад”, одоо АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар харж л байна. Элбэгдорж нь нэгэнт АН-ын нохдууд ээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалж, одоо ч эрх мэдэлээ ашиглан зорчилдуулж байгаа болохоор АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдрожийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага гарах байх даа. Та бухэн энэ тухай ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараа болон АН-ын их хурлын уеэр авах болно доо. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа тат нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо авч явах улс торийн хучнуудийн эрх ашигт нийцэх юмсан даа. Гэх дээ одоохондоо уунийг МАН-ын олонх нь ойлгохгуй байхаадаа. Иймд юуны омно улс орноо ч худалдахад бэлэн болсон “нам дамнасан булэглэл”-ээс салах хэрэгтэй байна. Ууний тулд Монгол Улсын Ундсэн Хуульд оорчлолт оруулж, бух сум, хороо, тосгон гэх мэт нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид амьдарч байгаа иргэд нь оорсдийгоо толоолж чадах толоологчоо, оорсдийнхоо дотроос сонгож, торийн эрхийг барих дээд байгууллагаа байгуулдаг болгох шаардлагатай. Энэ толоологчид нь хувийнхаа амьдралыг хойш нь тавьж, зовхон нутаг усныхаа иргэдийн сайн сайханы толоо сайн дураараа хусэл зориг оороо ажиллаж байгаа тор нийгмийн ажилтангууд тул улсаас цалин холс авахгуй ажилдаг хумуус юм. Харин хуулиар тогтоосон хэмжээнд багтааж тухайн орон нутаг нь уйл ажиллагаа явуулахад нь зориулж бага зэргийн санхуужилт гаргаж болно. Энэ Торийн эрхийг барих дээд байгууллага даа “Ардын Их Хурал эсвэл Улсын Их Хурал” гэдэг ч юм уу ямар нэг оновчтой нэр огч одоогийн УИХ-ын эрх мэдлийг шилжуулэх естой. Энэ уед одоогийн хэмжээ хязгааргуй эрх дархтай УИХ-ын гишууд байхгуй болно шуу дээ. Энэ торийн эрхийг барих дээд байгууллага нь шаардлагатай уед жил дээ хэдэн ч удаа чуулж, улс орны амьдралтай холбоотой шийдвэрийг гаргаж болох богоод харин жил бурийн тогсголд заавал чуулж тухайн жилийн тосовийн гуйцэтгэл, дараа жилийн тосовийг баталж, Еронхийлогч, Еронхий сайд болон байнгын ажиллагаатай байгууллагуудийн дарга нарын хийсэн ажлын тайланд унэлэлт дугнэлт огч, ажил хийгээгуй дарга нарыг томилдог байвал зохино. Тэр уед энэ “даварсан булэглэл” байхгуй л болно л доо. Хэрэв “МАН нь унэхээр шударга байдлыг тогтоое, улс орноо эдийн засгийн хямарлаас гаргая” гэвэл энэ ажлыг хийж эхэлбэл зуйтэй байх даа. Хэрэв одоогийн байгаа шиг ээ цаашид ямар ажил хийхээ мэдэхгуй “мунгиад” байвал 4 жилийн дараа нь “АН шиг бас л бурэн бурэлдэхуунээрээ огцрох болно доо”.
-
зочин (October 21, 2016 7:43:58 pm )
эрх мэдэл албан тушаалаа урвуулан хэтрүүлсэн балайнуудад бүгд нь ял өгөх хэрэгтэй гэтэл монголын ард түмэн 4 жил бүгд л хагас дутуу хоолтой байсныг бид мэрэхгүй
-
Зочин (October 21, 2016 9:02:10 pm )
Хуулийг ард тумэн санаачилж гаргаж баталж чаддаггуй,ийм учир эд нартай хууль ,
хариуцлага тооцох арга байхгуй ээ,нудэнд харагдах юм бол шууд алах хэрэгтэй,,
хун алж бгаа юм биш шуу,ард тумний нэрийн емнеес алах нь зев -
Zochin (October 21, 2016 11:39:11 pm )
Deerhi hun Altanhuygiin hun bna.Altanhuyg ariuhan ongon bgaagui.Harvardin havtasnuudaas chanaraar deer ch,bas l ih no-toi huviin sonirholtoi nohor.Ediin zasgiin tolgoi bas l dutuu.Ondor huutei zeel avch za,baishin bariad,tuuniigee 3 nugalj tosviig hetruuldeg.Tosviin sahilga hariutslaga bhgui,iim eronhii said gej baih uu.Nohoinuud idsen uusnaa delgej l baig,harin ard tumend heregtei,hen yasnig ni medej avag.
-
Zochin (October 21, 2016 11:46:43 pm )
Ene havan tsarait hooson tolgoit shunalin tulam Batbayr ylaa uurch,shorondoo uhvel taarna.Chi ard tumnee huurch mehelj hulgailj,mash ih gai tarilaa,chinii nugel uugeer duusahgui,chi uheed ch daraa toroldoo ylaa tolj diilehgui.Uls ornoo horloson ter mongiig ooriin horongooroo tolj baragduul,novshiin hulgaich Batbayraa.Buh boo tengeruud chamaig haraaval taarna.Harah tsaraini gamingiin uldegdel p..da.
-
123 (October 22, 2016 8:10:45 am )
tomiloltiin zardaas bol eum garahgui. zamiin ajlaas huschee. hanshiin zoruu bol bank, eswel zasgiin gazar 2iin ali neg ni hariutsna. ylgaa baihgui. gehdee tohood uzeh bailgui.
-
Зочин (October 22, 2016 12:15:43 pm )
Төриин нэр барисан ууж идэх арга замаа мэргэшүүлсэн. баг болж монгол түмнии хувь заяагаар тогологсодод тооцох хариуцлага байна уу.Яриад яах юм бэ.хэрэгждэг хууль бн уу..Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг ясгууртай зарчим ч ес жудаг үгүй болж.Үүнииг хэн хэзээ яаж хэрэгжүүлэх гэж байгааг ард түмэн хүлээж цөхөрлөө.Оройн хоолгүй нэгэн цагаан зээр идвэл 1сая төг.олны нэрээр орвонгоор нь идвэл төриин эрхэнд гарч ардын баатар болдгоо болье.Зогсоое л доо.
-
-
Мэргэн (October 22, 2016 1:29:59 pm )
МАН-хан та бүгдэд ард түмэн өнгөрсөн УИХ-ын болон сум дүүргийн согуулиар их итгэл хүлээлгэсэн. Харин одоо та бүхэн Эрдэнэтийн асуудлаар ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө шударгаар шийдвэр гаргах цаг болжээ. Ард түмнийг олон жилийн турш тэжээж ирсэн, цаашдаа ч эдийн засаг сөхөрсөн энэ цаг үед саалийн үнээ болсон ганц үйлдвэрийнхээ хувьчлагдсан гэх 49 хувийг луйварчдын гараас салгаж төрийн өмчдөө авах асуудлыг маш яаралтай шийдэх хэрэгтэй шүү.
-
иргэн (October 22, 2016 4:10:42 pm )
Төлүүлээч хувалзнуудыг илрүүлээд шоронд хориоч
-
зочин (October 22, 2016 7:39:53 pm )
Н.Мөнхбат бол зүгээр нэг залуу биш луйварчидад сонгогдсон луйварчин шүү.Зүгээр нэг залууст луйварчидтай нийлж луйвар хийх совесть байдаггүй юм.Өөрийг нь ч сайн шалгах хэрэгтэй,луйварчдаасаа дутахгүй идсэн байгаа.
-
Зочин (October 23, 2016 7:25:10 pm )
Чингис бонд, Самурай бондоос УИХ-н гишууд хэдэн тэр бумаар нь зээлсэн байдаг. Тэдний авсан зээлийн эргэн телелт ямар байгаа талаар нийтлээсэй. Негее Майцэцэг мэтийн хумуус хуртсэн байдаг. Энэ их менгийг улс эх орныхоо хегжилд зарцуулсан бол хойч уе, ур хуухдууд минь телсен ч харамсах зуйлгуй байна. Гэтэл луйварчдын идсэн уусныг ур хойч минь телех естой гэж уу. Энэ хоер бондоос зээл гэсэн нэрэн дор хуртэж завшсан нехдеес одоо ч УИХ-д сууж байгаа. Нэгэнт идсэн уусан ургуй зарсан нь нотлогдож байгаа бол завшсаныг нь телуулж херенгий нь хураах хэрэгтэй. Битгий л ганц хоер жил егсен болоод ер ширий нь ур хойчид минь улдээгээсэй билээ.
-
zochinzochinzochin (October 23, 2016 7:34:36 pm )
byryytai etgeedvvdiig jagsaaj baigaad shvrshchihya uur asyydal baihgvi
-
mgl tulgatan 99 (October 23, 2016 8:27:48 pm )
odoo jinhene horongiig ni huraaj horih tsag bolson arai dendlee ard tumniig yaj doromjlood bnaa odoo irged mini iim luibarchid hulgaich nartai temtseh tsag bson bid denduu taiban hultsengui wm tiim uchraas ard tumen yduu bga gj petrobis owungerel helsen ard tumen mini
-
bill (October 23, 2016 11:37:43 pm )
tsag hugatsaa haruulna daa heseg ingej bujignaj baigaad chimeegyi boldog shyy dee iimerhyy heregyyd hezee hen ulsiig hohirolgyi bolgoloo geed hurunguu huraalgaad ulsad hulgai hiisen munguu tultsun yum ta nar sonsson uu sonsoogyiu l bizdee 14 terbum aar Casino togloson geed baisan Chimed hen ch bilee 7 jil shorond tansaglaj hudalch hynd barag Bayngoloos hool zuulguj idej baigaad garsan gej yarigddag ene hyn tegeed ulsad 1 terbum tugrug tulsun yum uu huuli hyanaltiinhan shyyhiinhen l avdag baih odoo ter 14 terbumaa ideed erh chuluutei gadaadad zugaalj yavaa duuldsan MIAT iin hereg geed l syid bolood duvchignuud baisan hen hurunguu huraalgaj munguu tulj ulsiig hohirolgyi bolgoson yum holbogdson hymyys ni bygd sullagdsan hereg ilersen hulgai hiisen ni togtoogdson bol uls hohirloo garguulah yostoi bizdee .Ene olon TV yyd anh syrjigneed zarlaad baisan heregyydees dahin survaljlaach hen yamar hohirol baragduulaad yamar yal edelchihsen yum 14 terbum ygyi hiigeed 7 jil suusan suugaagyi hoyriin hoorond baij baigaad garaad irdeg bol bolomj ni oldvol ideed baihaas yahav sariin 10 sayiig tsatsaad suuhad l 7 jild 840 say tugrug yregdene tsaana ni 13 terbum 160 say yldene yah yum bolomjtoi hymyys bol yunaas aih yum shuudailaad ideed baihaas 5 terbumaas deesh bol byh nasaar ni horih heregtei tsagaan zahtuudiin hereg bol ih baga yaltai shyy
-
Зочин (October 24, 2016 4:40:49 pm )
Буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлж улсыг хохиролгүй болгож, шоронд нь хатаа.
-
зочин (October 28, 2016 10:24:06 am )
идсэн уусаныг шалгаад бүгдийг шоронд хий.ард түмэн ман намыг яаж ажиллах яаж хуйвалдахыг харж байгаа шүү..Эрдэнэт үйлдвэрийн 49н хувийг монголын нийт ард түмэнд хувьцаа эзэмшүүлэхээр төр авч өгөх хэрэгтэй.Ард түмэн хувь хишигээ хүртэх эрхтэй.
-
зочин (November 13, 2016 10:50:11 am )
Менхбат боловсролтой залуу нохойд баридаг мод боллоо хеерхий, Хотын зам хариуцсан орлогч дарга гэж нээх том хамартай нехер маш их баяжсан тэрбумын vнэтэй амины хаустай болсон гэж олон хvн ярихын байна лээ.
27 Comments