antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2016 5 comments

Д.Жигжиднямаа: УБТЗ-ын хэтийн хөгжилд төмөр замчин бүрийн оролцоо хэрэгтэй

нийтлэсэн Admin
5ad3d1bbe1dfde857f35cc6fbada1420071545d4-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлэхийн сацуу  Замын даргаар томилогдсонд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. УБТЗ-ын даргын хариуцлагатай албан тушаалд томилогдсоны дараах анхны ярилцлагаа “Ган зам” сонинд өгч, төмөр замчидтайгаа  сониноор дамжуулан уулзаж буйдаа туйлын баяртай байна.
– Олон жилийн уламжлалтай Замын даргын намрын үзлэгээс таны анхны томилолт  эхэлж байна. Үзлэгийн явцад төмөр замчиддаа юуг хэлж, захимаар санагдав?
-Ажлаа хүлээж авснаас долоо хоногийн дараа намрын үзлэгт гарлаа. Ер нь, эрхэлж байсан албан үүргийнхээ хүрээнд хөдөлгөөнтэй холбоотой ажилчидтай өмнө нь тогтмол уулздаг байсан. Энэ ч утгаараа тэднийхээ амьдрал, ажил үйлсийг  гайгүй сайн гадарлана гэж боддог. Үзлэгийн хүрээнд бүх аж ахуйн нэгжээрээ ороод өнөөгийн бодит дүр зургийг биечлэн харж танилцлаа. 2016 оны хувьд тийм ч муу жил болсонгүй. Оны эхэнд байсан ачааны хомсдол, тээврийн хэмжээний уналт зэргийг жилийн сүүлийн өндөрлөгөөс  харахад, төсөөлж байснаас өөдрөг харагдаж байна.  Хамгийн сүүлийн мэдээгээр, цаашид ачааны хэмжээ өсөх хандлага бий болжээ. Энэ удаагийн үзлэгээр төмөр замчид өвлийн тээвэрт хэрхэн бэлтгэснийг,  төмөр замчдын нийгмийн асуудал, өвлийн хувцасны хангалт зэргийг үзэж явлаа.  Энэ бүхэнд Замын захиргааны зүгээс ямар туслалцаа үзүүлэх бололцоотойг ч анхаарч ажиллалаа. Үндсэндээ, хойд хэсэглэлийнхэн өвлийн тээвэрт сайн бэлдсэн байна. Хөдөлмөр хамгаалал болон хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагджээ гэсэн дүгнэлтэд хүрлээ. УБТЗ-ын харьяа байгууллагууд, ялангуяа үйлчилгээний салбарынхан үйлчилгээний чанартаа анхаарах хэрэгтэй. Салбар нэгж, албан байгууллагын удирдлагууд цаг үеийн хөгжлөө дагаж  хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед өөрийнхөө ажлын байранд нэлээд санаачлагатай ажиллах шаардлагатай байна. Байгууллага удирдаж яваа хүн гэдэг цаг ямагт шинийг эрж, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд авхаалж самбаатай байх ёстой. Гэхдээ орлого гэдэг зүйл хүний гараар бүтдэг. Нэг үгээр хэлбэл, манай төмөр замын ажилчид орлогыг бүрдүүлдэг. Тийм учраас хамгийн гол зорилт бол хүнээ хайрлахад орших учиртай.
Удирдлага доор нь ажиллаж байгаа хүмүүсийг хайрлаж, тэдний амьдрал ахуйд нь анхаарал тавьж, сонсож, ажил дээрээ гаргаж байгаа туршилт, шинэлэг санааг нь дэмжиж ажиллах нь чухал юм шүү гэсэн захиа даалгаврыг өөрийн зүгээс өгч явлаа.
-Удирдагч хүний хариуцлагын асуудлыг та бас нэлээд хөндөж харагдсан?
-Ер нь, байгууллагын дарга, менежерүүдэд  очих хариуцлага өндөр шүү гэдгийг орсон газар бүртээ хэлж явлаа.
Үргэлжлжэл: “Ган Зам” сонины 3-р нүүрт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ТА (October 20, 2016 5:17:57 pm )

    ТА ТЭНЭГТЭЭД ИЛТ НАМ АХ ДҮҮГИЙН ТОМИЛГОО ХИЙЖ БИД БҮХНИЙ ДУР АЗГАЙГ ХҮРГЭВ ТЗ ДЭЭШЭЭ ЧАДВАР ШҮҮ ДЭЭ

  • jaken (October 20, 2016 5:37:02 pm )

    JEMTIKSN

  • zochin (October 20, 2016 8:05:44 pm )

    TURAA CH , YDAHDAA TURVAL ARAI DEER SETGENESHDEE.

  • ЗОЧИН (October 21, 2016 8:43:50 am )

    энэ товаршаас шинэ юм гарах нь юу л бол сүүлийн үед дарга удирдлагууд ажилчдаа харж хандах тал дээр илт суларсан шүү төмөр замчин болход дор хаяж 10 жил болдийм юм л бол халж солих юм хэлдэг нь цаана ашиг сонирхол байдаг юм билээ

  • ТӨМӨР ЗАМЧИН (October 21, 2016 1:57:18 pm )

    ТӨМӨР ЗАМААС НАМ ЭВСЛИЙН САВРЫГ Л ТАТЧИХ. Тэгвэл мэргэжлийн хүмүүс мэргэжлийн ажлаа өөрийнхөө тархиар, туршлагаар, мэдлэгээр хийгээд явах боломжтой. Явсаар ч ирсэн

antalya rent a car