antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2016 1 comment

Судас хатуурах өвчин

нийтлэсэн Admin

147686972458073e5cd3ed6

Хүн амын дунд түгээмэл тархаж, амь нас, ахуй амьдралыг нь ихээхэн сүйтгэж буй халдварт бус өвчин бол судас хатууралт бөгөөд энэ өвчний улмаас нас барах, тахир дутуу болох нь хорт хавдар, чихрийн шижин, халдварт өвчин, золгүй тохиолдол зэргийн нийлбэр дүнгээс ч дээгүүр байна.
Судас хатууралт нь том ба дунд зэргийн артерийн судасны хананд өөх /липид/, уураг, апопротейн, нийлмэл нүүрс-ус, цусны дүрст элементүүд, кальцын давс зэрэг шигдэн хуримтлагдаж нэвчин, түүнийг шархлуулан гэмтээж, эцэст нь фиброз болгон уян хатан чанарыг нь алдагдуулж, судсыг нарийсгаж, цусны урсгалыг саатуулж, бөглөх, зүрх, тархи, бөөрөнд цусан хангамжийн дутагдал үүсгэн стенокарди, шигдээс, аритми, инсульт, цусны даралт их болгох, зүрх- судасны дутагдалд оруулах эсвэл үхэлд хүргэдэг өвчин юм.

Шалтгаан:
Судас хатууралтын шалтгааныг олон арван жилийн туршид холестерины онолоор тайлбарлаж байсан боловч сүүлийн үеийн судалгаагаар энэ нь зөвхөн цусан дахь холестерины ихдэлттэй холбоогүй гэдэг нь нотлогдсоор байна. Гэхдээ холестерин, триглицерид цусанд ихдэх, чөлөөт ба холбоот холестерины харьцаа хямрах нь судас хатууралт үүсэхэд чухал үүрэгтэй.

Холестерин гэж юу вэ?
Холестерин нь нэг талаас, хүний бие организмд боловсрогддог, нөгөө талаас, бие организмд хоол тэжээлтэй цуг орж ирдэг нарийн бүтэц бүхий химийн нэгдэл юм. Эрүүл хүний цусанд тодорхой хэмжээний холестерин байнга агуулагдаж байх ба энэхүү хэмжээ нь холестеринээр баялаг хоол хүнс хэрэглэхэд ихсэж, бусад тохиолдолд хүний бие организмд /тухайлбал, элгэнд/ боловсрогдон буй болж байдаг.

Цусан дахь холестерины хэмжээгээр хүмүүсийг гурван бүлэгт хуваадаг. үүнд:
1. Цусны холестерин хэвийн хүмүүс /5.2мк.моль/л хүртэл/
2. Цусны холестерин бага зэрэг илүүдэлтэй хүмүүс -гиперхолестеринеми /5.2 -6.76 мк.моль/л хүртэл/
3. Цусны холестрин хэт их хүмүүс /6.76 мк.моль/л-ээс дээш/
Цусандаа бага зэргийн гиперхолестринемитэй хүмүүс хэвийн хэмжээтэй холестринтэй хүмүүсээс зүрхний шигдээс өвчинд 2 дахин илүү өртөмтгий байдаг бол холестрин хэт их хүмүүс 4-5 дахин илүү өртөмтгий байдаг.

Мөн бие организм эргээд холестерины тодорхой хэсгийг бэлгийн болон бөөрний дээрх булчирхайн гормоныг боловсруулахдаа ашигладаг бөгөөд нөгөө хэсэг нь цөс боловсруулахад зарцуулагддаг. Эндээс үзэхэд холестрин, липопротейн, уургийн нэгдлүүдийн харьцаа хэмжээ, хэлбэр, бүлгээс судас хатууралт шалтгаалдаг болох нь харагдаж байна.

Эмнэл зүй:
Судас хатууралтын эмнэл зүйн илрэл нь ямар эрхтнийг тэжээдэг, аль судсанд хэр зэрэг өөрчлөлт орсон тэдгээр тодорхойлогдох ба эмгэг физиологи нь эд эрхтний ишеми /тархи, зүрх, бөөр г.м/ болгож, улмаар тэдгээрт тэжээлийн хямрал, хатингиршил, үхшил, сорвижилт болдогт оршино.

Ишеми нь тухайн эрхтний цусан хангамжинд очих цусны хэрэгцээт хэмжээ хүрэлцэхгүй байгаатай холбоотойгоор үүсдэг.
Судас хатууралтын үед макро, микро түвшинд цусны эргэлт өөрчлөгдөхийн хамт цусны физик, химийн шинж чанар өөрчлөгддөг. Ер нь уг өвчний гол илрэл нь цусны эргэлтийн өөрчлөлт, липидын хямрал /тромбо, ДВС -ын хам шинж, цусны гемостаз/, цусны реологийн өөрчлөлт бөгөөд эдгээр нь харилцан нэг нэгэндээ нөлөөлсөөр эцэст нь эд эрхтний цусан хангамжийн доройтол болж тухайн эрхний үйл ажиллагааг хямруулна.

Судас хатуурах өвчний эмнэл зүйн илрэлүүд нь:
-Титэм судасны эмгэгийн үед-зүрхний ишеми өвчин,
-Тархины судас хатуурлын үед-цусны эргэлтийн хямралын энцефалопати, цус харвалт,
-Хөлийн судасны эмгэгийн үед-чинэрэн доголох,
-Чацархайн судасны хатууралтын үед-хэвлийгээр хүчтэй өвдөх зэрэг болно.

Эмчилгээ:
Судас хатууралтын эмчилгээний гол зорилго нь судсанд гарсан морфолог өөрчлөлтүүдийг арилгах явдал юм. Гэтэл судсанд гарсан өөхөн толбыг буцаан шимэгдүүлэх боломжтой боловч, нэгэнт үүссэн фиброз-блящкийг арилгах боломжгүй тул тэдгээрийг үүсгэхгүй байх эсвэл нэгэнт үүссэнийг нь томсгохгүй байлгах, хүндэрч гэмтэхээс хамгаалах, судасны ханын метаболизмыг сэргээх, цусны физик, химийн чанар /реологи/-ыг хэвийн болгоход чиглэхёстой.

Судас хатуурах өвчний эмчилгээ дараахи 4 чиглэлээр хийгдэнэ:
үүнд:
1.Ерөнхий эрүүлжүүлэх арга хэмжээ:
-Хоолны дэглэм бариулж, биеийн жинг хэвийн байлгах -Өөх-тос, нүүрс-усны солилцоог хэвийн болгох
-Өөрийн нь хир хэмжээнд тохируулсан байнгын дасгал, хөдөлгөөн хийлгэх
-Цус цэвэршүүлэх эмчилгээ хийж, цусны реологи шинжийг сайжруулж, цусан дахь холестерин, липидийн хэмжээг багасгах
-Сэтгэл санааг нь тайван байлгах -Тамхинаас бүрэн татгалзуулах.

2.Цусны липидыг түвшинг бууруулах эм хэрэглэх:
Цусны өөхлөг чанарыг найдвартай бууруулдаг, гаж нөлөөгүй эм цөөн бөгөөд ихэвчлэн эдгээр эмүүд нь хэрэглэж буй үед липидийн түвшинг бууруулаад дараа нь хурдан их болгож алддаг. Иймд эдгээр эмийг цусны липид их болсон үед л хэрэглэвэл зохино.
Цусны липидийн түвшинг бууруулдаг эмэнд клофибрат, никотины хүчил, холестерамин, бета-стостерин, диоспонин, полиспонин, цетамифен, архидин, неомицин сульфат зэрэг хамаарагдана.

3. Дезагрегант эмүүд хэрэглэх:
Цусны гемостаз, реологи чанарт үйлчлэх зорилгоор тромбоцитын агрегаци их байгаа үед дезагрегантууд болох аспирин, курантил, сульфинпиразон, пентоксифиллин /трентал/ хэрэглэнэ. Эдгээрийн тун хэмжээ, үргэлжлүүлэх хугацааг эмч өөрөө зохицуулна.

4. Судасны хананд нөлөөлөх /нэвчимтхий, адгезив болон агрегачлах чанарт/ зорилгоор ангининийг /продактин, пирамидин/ хэрэглэнэ. үүнийг 1.5-2 жилийн туршид тасралтгүй ууна.

Урьдчилан сэргийлэх
Судас хатууралтаас анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтээр хамгаална: Анхдагч урьдчилан сэргийлэлтийг
ДЭМБ-аас дэвшүүлсэн саналаар:
Хөдөлгөөний идэвхтэй байдлыг хангах
Биеийн жинг нэмэгдүүлэхгүй байх
Архи, тамхийг тэвчих
Артерийн даралтыг хэвийн түвшинд барих
Цусны холестрины хэмжээг доод түвшинд барих шаардлагатай.

Хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хүрээнд:
Эмчийн хяналтанд байнга байлгах
Эмчилгээг тогтвортой барьж, үе үе идэвхжүүлэх
Хоолны илчлэгийг бууруулах
Цусны реологи чанарт анхаарч, антитромбоцит байнга хэрэглэх
Липидийн хэт идэвхжлийг сааруулах антиоксидант байнга хэрэглэх хэрэгтэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zagdaa (October 20, 2016 1:50:20 pm )

    yamar shinjilgee ogoh be

antalya rent a car