antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2016 3 comments

Хөгжлийн банкны хэргийг шалгахад Японы тал оролцох уу

нийтлэсэн Admin

10-20-2_700x700Б.ДАМДИН

Хөгжлийн банкнаас асар их хэмжээний хөрөнгө мөнгө буруу зарцуулагдсан, “алга болсон” зэргийг МАН-ын Засгийн газраас томилсон ажлын хэсгийнхэн илрүүлээд байна. Шалгалтын материалыг тэр чигээр нь дэлгээгүй ч эх сурвалжууд зарим мэдээллийг нийтэд ил болгоод байна.

Тэгвэл өчигдрөөс Хөгжлийн банкны хариуцан зарцуулсан “Самурай” бондыг тойрсон асуудлыг Японы тал хамтарч шалгахаар болсон гэх мэдээллийг албан бус эх сурвалж хэллээ.

Тэр нь “Самурай” бондоос ихээхэн хэмжээний мөнгө шимтгэл, бас зуучлалын хөлс нэрээр Японд үлдсэнтэй холбоотой гэнэ. Уг мөнгийг Японы талын албан тушаалтанд  авлигад өгсөн байж болзошгүй гэх ноцтой мэдээлэл яригдаад эхэллээ.

Дээрх “шимтгэл”-ийн талаар өмнө нь манайхан ярьж, тайлбарлаж байсан байдаг. 2015 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байжээ. Гишүүд хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн талаар хэлээд “…Мөн Самурай бондын баталгаа гаргах төлбөр, бонд гаргахтай холбоотой зардалд авсан зээлийн 19,2 хувьтай тэнцэх 5,7 тэрбум доллар 55,7 сая долларыг суутгуулсан. Үндсэндээ 290 сая долларын зээл авсан мөртлөө 55,7 сая долларыг нь зээлийнхээ зардалд суутгуулчихсан байж байна. Үүнийг тусгайлан аудит гаргаж шалгах шаардлагатай” гэсэн байна. Энэ талаар тухай үеийн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат 2014 оны хоёрдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “…Японы олон улсын хамтын ажиллагааны банк “Самурай” бондын эрсдлийг дааж байгаа гэдгийг дахин тодотгох хэрэгтэй байх. Бараг 95 хувийн эрсдлийг өөр дээрээ үүрч байгаа.  Тиймээс эрсдлийн үнэлгээний зардлаа авсан хэрэг. Албан ёсны хэллэгээр баталгааны шимтгэлд хоёр хувийг төлсөн. Тэгэхээр “Самурай” бонд буюу үйлдвэржилтийн бондын нийт хүү нь 3.52 болж байгаа юм. Манай дансанд одоогоор 24.3 тэрбум иен орж ирсэн. Үлдсэн  5.7 тэрбум иенийг Японы олон улсын хамтын ажиллагааны банк шимтгэлдээ авсан байгаа.  Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгааныхаа шимтгэлээ нэг дор авчихдаг юм байна лээ” гэж байв.

2013 оны есдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Японд айлчлах үеэр тус улс “Самурай” бондод баталгаа гаргах боломжтойгоо илэрхийлэн хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж байв. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн босгосон хоёр дахь бонд нь энэ юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хэл ам татлаад эхэлсэн “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалтын  хэрэгт зөвхөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг бус Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг  хамаатуулан шалгаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байгаа.

Тэгвэл “Самурай” бондын асуудалд сайд асангуудаас гадна Японы алба хариуцсан хүмүүс ч татагдаж магадгүй нь бололтой. Япон ч яахав, ил тодорхой болоод эхэлмэгц “хэргийн эзэн” шууд гарч ирж уучлал хүсээд хариуцлагаа хүлээдэг ёс журамтай. Харин манайхан яах бол?

Учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар бүх гүйлгээнд гарын үсэг зурсан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат л буруутаад үлдэх вий гэж байна. Хууль, журмаар гарын үсэг зурсан нь буруутаж болох. Гэвч тэр их хөрөнгийг дарга нараасаа асуулгүй шийдэх зүрх зориг Н.Мөнхбатад байсан эсэх нь хамгийн эргэлзээтэй юм.

Улс дамнан шалгаж магадгүй болоод байгаа энэ хэргийн буруутан хэн нь болж үлдэхийг харж л байя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (October 20, 2016 3:15:03 pm )

    Мөнхбат буруугүй юм байна

  • ИРГЭН (October 21, 2016 3:20:42 pm )

    УЛС ДАМНАН МОНГОЛ УЛСЫГ ХӨӨРХИЙ БОЛГОЖЭЭ

  • Улс тор судлаач. (October 21, 2016 8:48:29 pm )

    Хувийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлууд л Монгол улсыг минь суйруулэх нь шиг байна. Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг нам, улс, орон дамнасан булэнлэл яаж явдаг болохыг та бид нар узлээ. Тэгээд ч энэ булэглэлд МАН-ын нохдууд оролцсон болохоор МАН-ын засгийн газар нь хяналт, шалгалт оруулахгуй зовхон ТУЗ-д нь Монголын талын 51 хувийн толоололийг томилсон болоод л Эрдэнэтийн энэ асуудлыг хаялаа шуу дээ. Мон энэ хэргийг гардан зохион байгуулсан Ц.Элбэгдорж ч “энд миний оролцоо байхгуй” гэж мэдэгдэл хийгээд л бултаж эхэллээ. Унэндээ бол “манай улс торчидийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан булэглэл л Эрдэнэт гэдэг саалийн унээний маань “хойтохыг уншлаа” шуу дээ. УИХ-ын дэд дарга н.Нямдоржийн мэдэгдэж байгаагаар бол Ц.Элбэгдорж л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьдаа авагчдыг удирдаж зохион байгуулсан бололтой юм. Унэнч байж мэдэх юм. Энэ чиглэлээр ХМХ дээр гарсан материалуудыг уншиж узэхэд энэ булэглэл л Эрдэнэтийг хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхсэн бололтой юм. Тэгээд баригдах болохоороо булэглэлийн нэр нолоо бухий зарим гишуун нь “эх оронч” хун болж бултаад байгаа бололтой юм. Эндээс харвал энэ Ц.Элбэгдорж нь яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг санагдлаа. Ер нь Зоригийн амь насыг Батуул эд нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус тул болгоомжтой л байх нь зуйтэй юм. Дэлхий даяар парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаанд огцрох нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсандаа. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь манай Ернохийлогч л доо. Еронхийлогч маань улс орны эдийн засаг хундэрч, зарлага санхуужилт тасарсан тэр уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар маш сайн ажиллаж байсан, АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай хэсэг нохдуудтэй хамтарч “огцруулаад”, одоо АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар харж л байна. Элбэгдорж нь нэгэнт АН-ын нохдууд ээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалж, одоо ч эрх мэдэлээ ашиглан зорчилдуулж байгаа болохоор АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдрожийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага гарах байх даа. Та бухэн энэ тухай ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараа болон АН-ын их хурлын уеэр авах болно доо. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа тат нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо авч явах улс торийн хучнуудийн эрх ашигт нийцэх юмсан даа. Гэх дээ одоохондоо уунийг МАН-ын олонх нь ойлгохгуй байхаадаа. Иймд юуны омно улс орноо ч худалдахад бэлэн болсон “нам дамнасан булэглэл”-ээс салах хэрэгтэй байна. Ууний тулд Монгол Улсын Ундсэн Хуульд оорчлолт оруулж, бух сум, хороо, тосгон гэх мэт нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид амьдарч байгаа иргэд нь оорсдийгоо толоолж чадах толоологчоо, оорсдийнхоо дотроос сонгож, торийн эрхийг барих дээд байгууллагаа байгуулдаг болгох шаардлагатай. Энэ толоологчид нь хувийнхаа амьдралыг хойш нь тавьж, зовхон нутаг усныхаа иргэдийн сайн сайханы толоо сайн дураараа хусэл зориг оороо ажиллаж байгаа тор нийгмийн ажилтангууд тул улсаас цалин холс авахгуй ажилдаг хумуус юм. Харин хуулиар тогтоосон хэмжээнд багтааж тухайн орон нутаг нь уйл ажиллагаа явуулахад нь зориулж бага зэргийн санхуужилт гаргаж болно. Энэ Торийн эрхийг барих дээд байгууллага даа “Ардын Их Хурал эсвэл Улсын Их Хурал” гэдэг ч юм уу ямар нэг оновчтой нэр огч одоогийн УИХ-ын эрх мэдлийг шилжуулэх естой. Энэ уед одоогийн хэмжээ хязгааргуй эрх дархтай УИХ-ын гишууд байхгуй болно шуу дээ. Энэ торийн эрхийг барих дээд байгууллага нь шаардлагатай уед жил дээ хэдэн ч удаа чуулж, улс орны амьдралтай холбоотой шийдвэрийг гаргаж болох богоод харин жил бурийн тогсголд заавал чуулж тухайн жилийн тосовийн гуйцэтгэл, дараа жилийн тосовийг баталж, Еронхийлогч, Еронхий сайд болон байнгын ажиллагаатай байгууллагуудийн дарга нарын хийсэн ажлын тайланд унэлэлт дугнэлт огч, ажил хийгээгуй дарга нарыг томилдог байвал зохино. Тэр уед энэ “даварсан булэглэл” байхгуй л болно л доо. Харин улс орны одор тутамын харилцааг зохицуулах органик хууль, нийтийн хэм хэмжээг зохицуулах дурэм журамыг батлах, гарсан эрх зуйн актууд нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж буй байдалд хяналт тавих уурэг бухий байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал ажиллах богоод УБХ-ын гишууд нь зовхон туршлагатай хуульчдын дундаас сонгогдож, бурэн эрх нь АИХ-аар батлагдсан байвал зохино. Хэрэв “МАН нь унэхээр шударга байдлыг тогтоое, улс орноо эдийн засгийн хямарлаас гаргая” гэвэл энэ ажлыг хийж эхэлбэл зуйтэй байх даа. Хэрэв одоогийн байгаа шиг ээ цаашид ямар ажил хийхээ мэдэхгуй “мунгиад” байвал 4 жилийн дараа нь “АН шиг бас л бурэн бурэлдэхуунээрээ огцрох болно доо”.

antalya rent a car