antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 Comments are off

Ж.Батзандан: Хонгорынхныг хордуулсан нөхөр монголчуудыг хохироохгүй гэсэн баталгаа хаана байна

нийтлэсэн Admin

АН-ын ҮЗХ-ны гишүүн Ж.Батзандантай цөөн хором ярилцлаа.

-Та өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдэгдэл хийсэн. Ямар учиртай мэдэгдэл байв?

-Улс төржсөн бус мэргэжсэн засаг хэрэгтэй. Ард иргэдийн төлөө бус зөвхөн Ардын намын төлөө ажилладаг засаг бидэнд хэрэггүй гэж хэлсэн. Орчин үед төрийн албаны томилгоо мэдлэг, чадвар дээр тулгуурласан мерит систем байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр ард иргэддээ үйлчилж чаддаг нь бус нам, дарга хоёртоо үнэнч гэсэн ганцхан шалгуураар томилгоо хийгдэж байна. Үүнийг л АН-ын залуучууд бид буруу гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан юм.

-Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг эсэргүүцэж байсан нь АН-ын улс төрийн тоглолт гэж харах хүмүүс байна…

-АН сөрөг хүчний үүргээ л гүйцэтгэсэн. Тэгээд ч Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж Тэргүүн шадар сайд гэсэн илүү орон тоог байхгүй болголоо. Тэгэхээр энэ бол улс төрийн тоглолт бус зарчмын шийдэл гэдгийг харуулж байна.

-Шинэ сайд нарын нэрсийг зарлахад нийгэм тийм ч сайн хүлээж аваагүй. Таны хувьд ямар бодолтой байв?

-Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Яаж ч бодсон Дархан хотын иргэдийн татварын мөнгөнөөс 800 сая төгрөгийг хумсалж, Хонгорын 2700 иргэдийг хордуулсан нөхөр Монголын хоёр сая 700 мянган иргэнийг хохироохгүй гэсэн баталгаа хаана байна.

Мөн тамхины наймаагаар улс төрд орсон, УИХ-ын хуралдаанд ч суудаггүй, УИХ-ыг чөлөөт цагийн клуб гэж ойлгодог нөхөр хамгийн их ажлын ачаалалтай Монгол Улсын бүтээн байгуулалтын цөм болсон том яамыг авч явж чадна гэдэгт би эргэлзэж байна.

-Саяхан АН-ын ҮЗХ хуралдлаа. Хурлын үеэр намын даргаа солих асуудал хөндөгдөж байсан. Сонгуулиас өмнө уг асуудал шийдэгдэнэ ч гэж зарим хэвлэлээр бичиж байна?

-Ээлжит УИХ-ын сонгууль болоход ердөө л таван сарын хугацаа үлдээд байна. АН-ын хувьд хийх ажил маш их байна. Хоорондоо талцаж, хэн нэгнийг халж, солих гэхээс илүү улс орны хөгжлийн бодлого, сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулахаас эхлээд зайлшгүй хийх шаардлагатай олон ажил байна. Үүндээ л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-Та АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн. Сүүлийн үед зарим албан тушаалтнуудыг, тухайлбал Говьсүмбэр аймгийн Засаг даргыг шалгаж байгаа. Энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

-Энэ асуудлыг ганц нэг аймгийн Засаг даргатай холбогдсон гэж ойлгохгүй байгаа. Монгол Улсыг хэрсэн авлига, хээл хахуулийн сүлжээг таслах ажлын хүрээнд хийгдэж байгаа асуудлуудын нэг л гэж харж байна. Аймгийн Засаг даргын томилгоонууд дээр ч харж үзэх зүйлүүд их байна. Говьсүмбэрийн Засаг даргыг МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн туслах байсан гэж сонссон. Иймэрхүү байдлаар томилгоо явагдаж байна шүү дээ.

-Та ирэх сонгуульд орох уу?

-УИХ-ын сонгуулийн хууль батлагдсан. Энэ хуулиар маш олон зүйлийг хориглосон байсан. Бараг нэр дэвших талаар ярихыг хүртэл хориглосон шүү дээ.

Мэдээж 2012 оны УИХ-ын сонгуульд АН оролцоно. АН-ын эрх бүхий байгууллагуудаас нэр дэвшигчдээ тодруулна. Тийм болохоор намын шийдвэрийг харж байна. Ард иргэд дэмжиж, АН шийдвэр гаргавал би татгалзахгүй.

Т.ГЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car