Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны 1939 дүгээр хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Б.Бадамхандаас тус хэсэгт сонгуулийн явц ямар байгааг тодруулав.
-Одоо 11 цаг болж байна. Иргэд сонгуульд хэр идэвхтэй оролцож байна вэ?
-1939 дүгээр хэсгийн хорооны 2581 сонсогч саналаа өгөхөөс одоогийн байдлаар 189 сонсогч саналаа өгөөд байна. Хэсгийн хороо 7 цагт үүдээ нээсэн, одоо явц хэвийн үргэлжилж байна.
-Танай хэсгийн хороон дээр хэдэн ажиглагч ажиллаж байна вэ?
– Манай хэсгийн хороон дээр АН, МАН гэсэн хоёр намын 7 ажиглагч ажиллаж байна.
-Сонгогчийн үнэмлэхийг сонгуулийн өмнө тараасан. Хэсгийн хороонд бүртгэлтэй иргэддээ бүрэн хүргэсэн үү?
-Сонгуулийн үнэмлэхний 90 хувь нь сонгогчдод хүрсэн. Хаягандаа байхгүй, байраа түрээслээд явчихсан зэрэг хүмүүс байсан.
-Өчигдрийн хувьд зөөврийн хайрцагаар санал авсан. Танай хэсгийн хороон дээр хэдэн хүн зөөврөөр саналаа өгөв?
-Зөөврийн саналын хайрцагаар 6 хүн санал өгсөн.
-Сонгуультай холбоотой зөрчил болон гомдол гарав уу?
-Одоогийн байдлаар ямар нэг зөрчил гараагүй. Сонгогчдоос сонгуультай холбоотой гомдол, санал хүсэлт гаргаагүй. Сонгогчид нэрсийнхээ дагуу саналаа өгч байна.
-Санал өгч буй хүмүүсийг харахад хэдээс хэдэн насныхан голчлон саналаа өгч байна вэ?
-Өглөөний байдлыг харахад, 50-аас дээш насныхан 50 хувьтай байна. Одоогоор ирц хэвийн байгаа ч нийт сонгогчиддоо хандаж “Сонгуульдаа идэвхтэй оролцоорой” гэж хэлье.
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ
Холбоотой мэдээ
-
иргэниргэн (October 19, 2016 8:03:24 pm )
МАН.ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД
1 Comment