Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаагийн хамт Монгол-Оросын хамтарсан III сургууль дээр байрлаж буй хэсгийн хороонд очиж саналаа өгөв.
Саналаа өгснийхөө дараа тэрээр хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.
Энэ удаагийн сонгууль иргэд, хүмүүст хамгийн ойрхон ажиллах төлөөлөгчдөө сонгож байгаа сонгууль юм. Иргэдэд хамгийн ойрхон ажиллаж, хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна.
Нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна. Бүгдэд нь амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.
Холбоотой мэдээ
-
шударга гар (October 19, 2016 1:25:43 pm )
энэ авгайн нөхөрөө идээд байхад идэлцээл суугаад байдаг ,аймаар юм ганц эрдэнэт л монголчууыг аварч байсан бас тэрийн авчихдаг ,монголчууд дээрэлхүүлээд сууж байхын мэдээд л эд нар ингэж басаж идэж байна ш дээ эрдэнэтийн шахаа хийж хагартлаа бажсан улс төрчид бас ,100, төгрөгний юмыг 1 саяар шахдаг хүмүүс улсын үйлдвэрлүү тэгээд дарга цэрэгтэйгээ бүгдээрээ хуваагаад иддэг хүмүүс бас жаахан сандараад байх шиг
1 Comment