antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2016 7 comments

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат удахгүй суллагдана гэв үү?

нийтлэсэн Admin

143165396755554e4f7cb83

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа Н.Мөнхбатыг хэд хоногоос суллагдчих байх хэмээн өмгөөлөгч Г.Батбаяр ярьжээ.  Түүнчлэн тэрбээр “Хөгжлийн банк өөрөө төрийн өмчит байгууллага. Тэгсэн хирнээ миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 265-р зүйл “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэснээр давхар зүйлчлэн шалгаж байгаа. Мөнхбат нь Төрийн Албаны Тухай Хуулийн 5.1.4 дэх хэсэгт заагдсан төрийн албан хаагч тул энэ зүйл ангийн субъект биш гэх мэтчилэн олон зүйл дээр хууль зөрчигдсөн байх тул гэм буруугүй болох нь удахгүй тогтоогдож, хэд хоногоос суллагдах байх. Эрүүгийн Хуулийн 3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтын хүрээнд “..субъект нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй..” гэж үзэн үүсгэсэн хоёр зүйл анги хэрэгсэхгүй болох нь цаг хугацааны л асуудал юм. Тэгээд ч энэхүү шалгаад байгаа зээлийн гэрээний дуусах хугацаа болоогүй, үүргийн гүйцэтгэл хангагдаад  явж байгаа, нэг ч төгрөгний алдагдалгүй, зээлдэгч этгээд хохирогчоор гомдол гаргаагүй байгаа зэрэг нөхцөл тогтоогдож байх тул Хөгжлийн банкийг тойрсон маргаан удахгүй дуусаж, эргэлзээтэй, ойлгомжгүй байдал арилна. Одоогоор энэнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.” хэмээн medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Тэгэхээр Н.Мөнхбатын өмгөөлөгчийн яриад байгаагаар бол үйлчлүүлэгч нь огт буруугүй юм байх. Н.Мөнхбатыг Япон улсын хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иений “Самурай” бонд гаргахдаа хөрөнгө оруулалт буюу зуучлалын үйл ажиллагааны чиглэлээр Япон улсын “Мизухо”, “Мицүбиши”, “Сумитомо” банкуудтай харилцан ажиллахаар хэлэлцээр хийж байсныг цуцалж, “Дайва Секюритиз”, “Номура Секюритиз” банкуудаар зуучлалын үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.Японы олон улсын хамтын ажиллагааны банк /ЯОУХАБ/-нд баталгааны шимтгэлд 5.7 тэрбум иен сутгуулан 24.25 тэрбум иенийг 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны Монгол дахь 3330536 тоот иенийн харилцах дансаар Япон улсын Мизухо банкнаас хүлээн авч, Хөгжлийн банкинд 5.7 тэрбум иений буюу онц их хэмжээний хохирол учруулсан. Худалдаа хөгжлийн банкинд хугацаатай хадгалуулсан Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дууссан байхад буцаан татаагүй. Мөн өдөр Хаан банканд хугацаатай хадгалуулсан 10.420 тэрбум төгрөгийн хугацаа дуусаагүй байхад буцаан татах зэрэг удаа дараагийн үйлдлээр Хөгжлийн банкны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулж, тус банкны хөрөнгийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэж буруутгаж байгаа гэх мэдээлэл гарах болсон.

Тэгвэл энд нэг зүйл анхаарал татаж байна. Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн зүгээс мэдээлсэн мэдээллүүдийг үзэхэд Н.Мөнхбатыг гүйцэтгэх удирдлагын хувиар шалгах үндэслэлүүд болохоор олон баримтууд байсан. Тэгэхээр тэдгээр баримтыг хуулийнхан иш үндэс болгох уу гэдэг асуудал энд гарч ирж байна.

Энэ талаар эргэн мэдээлнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (October 18, 2016 11:36:43 am )

    Ингээд СУЛЛААД ТАВЬЧИХ байсан юм бол анхнаасаа яах гэж ингэж дандаа сүрчигнэж баривчилгаа энэ тэр болж шуугиан болж байдгийн АТГ-ынхаа,

  • Vher Mongol (October 18, 2016 1:24:34 pm )

    Ohhh yu we naad lalaraa shorond hatagaachee.

  • ATG BNU (October 18, 2016 1:25:45 pm )

    Pizdaa tegeed hench buruugvi boloj bgamuu????? Ter duraaraa zartsuulsan mongo yaah wee?????

  • Ganbaa (October 18, 2016 1:27:53 pm )

    Yaduu Mongol Yaduu Uls Tor yaandaa yaanaa Ene Mongol iin Hujaa nar!

  • Mende (October 18, 2016 1:30:40 pm )

    ATG ta nar bag Denzendeeree. Nowshnuud!

  • g (October 18, 2016 1:54:24 pm )

    manihaas busad orond hunii buruutaig notolsnii daraa barij horidog bizde ,getel manai huuliinhan ulirch balarsan kom-st ueiinhee huuliar ajlaa hiine teriig ni tuhani tur zasag medeegui tsarailna ,Nuursnii Gansuhiin hereg bn hohirson irgen,kompani bhgui gj bga

  • Имам (October 18, 2016 6:06:44 pm )

    Нэг их зантай хамраа сехсен юм яваад бсан араа мэдэж л хулгай хийсэн биздээ.

antalya rent a car